НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөл, Нийслэлийн МАН-ын хорооноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлснийг хэлэлцэж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Тиймээс МАН-ын бүлэг хотын даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж байгааг танилцууллаа.
Хотын даргад танхимаас нэр дэвшүүлэх санал гарсангүй. Тиймээс НИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшигчээс асуулт тавьж, хариулт авч байна.
Нэр дэвшигч Б.Пүрэвдагва “Машин тэргэнд биш хүндээ төвлөрсөн төсөвлөлт хийнэ. Хотын хүн рүүгээ чиглэсэн бодлого явуулна” гэдгийг хариултдаа онцолж байв.
Мягмар - 05 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
Бусад орнуудад нотлогдсон зөв чиглэл нь энэ л гэдэг дээ.
Сонгогдож л байвал юу ч хэлсэн яадаг юм !