Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Өнөөдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.
Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.
Мягмар - 05 сарын 26,
2026
Сэтгэгдэл5
Хүрэлсүхэд зээг нь амьдралын баталгаа олж өгөх хөрөнгөтэй болгох даалгавар авсан цүнх баригч.
Яг энэний хүүхэд мөн эсэх нь эргэлзээтэй. Анандбазар, эсвэл Номтойбаярын хүүхэд биш биз?
Ухаантай улсууд эх орноо боддог бол манай мануухайнууд хулгайлахаа л бодно. Хорват улсын еренхийлегч Колинда Гравар албан тушаалаа авмагц еренхийлегчийн онгоц, дарга нарын унадаг 35 мерседес бенцийг нь зарж менгийг нь улсын сандаа тушаасан байна. Манайхан яадаг билээ!!!
Гамин цэргийн бага дарга Хү Сю Жан бүх томилгоог хийдэг болжээ..Энэ өмхий гамин хэзээ зайлж далдрах бол?
Хот удирдах компэтээнс гэсэн Хүүзийн экс хүргэн шаассс. Эрх мэдэл, мөнгөнд хүрч байвал хэний ч охинтой явдаг хямдхан чийп банди нарын л нэгшд. Чи бактэрийн дэргэд вирус. Ёстой бөөлжис хүрмээр. Өөрөөр амьдрах чадваргүй ийм шимэгчид даанч олон.