УИХ-ын гишүүн П.Сайнзориг цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрээр: "Би өөрөө бас НЗД-ын орлогчоор ажиллаж байхдаа хийн газ дэлбэрэхэд маш их сэтгэл эмзэглэж байсан. ОБЕГ өнөөдөр босоо удирдлагын тогтолцоотой явж байна. Үүнийг үндсэндээ орон нутагтай нь, шат шатны Засаг дарга, ИТХ-ын үйл ажиллагаатай уялдуулж хэвтээ удирдлагын тогтолцоотой болгох ёстой. Орон нутагт чиг үүрэг, процессыг нь сайн тодорхойлж өгвөл төсөв мөнгө, хүний нөөцөө бэлдэх, тоног төхөөрөмжөө хангах боломж бүрдэнэ.
Өнөөдөр дээшээ сунадаг, доошоо ухдаг аврах тусгай тоног төхөөрөмж хангалтгүй байна. Үнэхээр харамсалтай зүйлүүд тохиолдсоор байна. Үүнийг хамгийн түрүүнд хэлэлцмээр байна
Мөн Барилгын тухай хууль болон Гамшгийн тухай хуулиудын асуудлыг шийдэх шаардлагатай. Жишээлбэл, 20 давхраас дээш баригдаж байгаа барилгуудын хувьд улс орон бүр өөр өөр зохицуулалттай байдаг. Ийм өндөр барилгуудын холбоо тухайн хотод байх ёстой. Өндөр барилгууд заавал тэр холбоондоо нэгдэж, гамшиг осол болсон үед асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ зохион байгуулдаг байх хэрэгтэй.
Бүх зүйлийг татвар төлөгчдийн мөнгөөр шийддэг байж болохгүй. Тухайн барилгын өмчлөгчид тодорхой хэмжээний хураамж төлж, гамшиг тохиолдсон үед ашиглах дрон, сунадаг төхөөрөмж зэрэг шаардлагатай техник хэрэгслийг хамтран бүрдүүлдэг байх ёстой.
Хотын өндрийн стандартыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Үүнийг дагаад Барилгын тухай хуульд өндөр барилгуудад галын аюулаас гадна бусад осол аваараас хэрхэн сэргийлэх талаар нэмэлт төлөвлөгөөтэй байх шаардлагыг зайлшгүй тусгах хэрэгтэй. Бүх зүйлийг төр хариуцана гэж үзэж болохгүй. Төрийн байгууллагын бүтцийг харин хэвтээ уялдаатай болгож, орон нутагтайгаа хамтарч ажиллах шаардлагатай гэж хэлэх гэсэн юм.
Сая болсон уул уурхайн ослоос харахад шат шатандаа хариуцлагагүй байдал байгааг бид харлаа. Нөхөн сэргээлт хангалтгүй, хяналт сул байснаас болж хүүхэд хүртэл эрсэдсэн харамсалтай нөхцөл үүсэж байна?
Би энэ нөхцөл байдлын талаар яаран дүгнэлт хийхийг хүсэхгүй байна. Яг ямар нөхцөл байдалтай байсан талаар бүрэн мэдээлэл аваагүй учраас дүгнэлт хийхэд хэцүү. Ажиллах хүчний хомсдолоос болоод гэр бүлээрээ ажиллаж байсан байж магадгүй, хүүхдээ харах хүнгүй учраас ажил дээрээ авчирсан байх гэсэн ойлголт надад байгаа. Эндээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр, Төв аймгийн Заамарт болсон осол дээр төвөөс нисдэг тэргээр очиж ажиллах шаардлагагүй байх тогтолцоог бий болгох ёстой. Аймаг, бүсчилсэн хөгжлийн хүрээндээ бэлэн байх хэрэгтэй.
Хэрэв ийм тоног төхөөрөмж үнэтэй байдаг бол 2-3 аймаг хамтран яаралтай арга хэмжээ авах бэлэн бүрэлдэхүүнтэй, дундаа ашиглах боломжтой техник хэрэгслийг бүрдүүлдэг зохион байгуулалттай байх ёстой.
Тиймээс ОБЕГ-ын босоо бүтцийн зарим чиг үүргийг хэвтээ тогтолцоонд шилжүүлж, аймаг, нийслэлүүд гамшгийн эрсдэлийн удирдлагад илүү оролцдог болох шаардлагатай.
Өнөөдөр Улаанбаатар хот өөрөө өндөр эрсдэлтэй бүсэд байна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршиж байгаа. Гэсэн ч бид нийт сургууль, цэцэрлэгийн заал, зочид буудлуудын хүчин чадлыг тооцвол 6000-7000 ор дэлгэх боломжтой байгаа. Гэтэл гамшгаас хамгаалах ажилд бид хангалттай анхаарахгүй байна. Зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна тоног төхөөрөмжтэй хэрхэн ажиллах, гамшгийн үед хэрхэн хариу арга хэмжээ авах талаар алба хаагчдаа сургаж, бэлтгэх шаардлагатай байна. Иймээс тогтолцооны хууль, эрх зүйн шинэчлэлдээ анхаараач ээ гэсэн уриалгыг өнөөдөр хэлэх гэж гарч ирсэн юм." гэв.
Н.Отгончимэг
Баасан - 05 сарын 29,
2026
Сэтгэгдэл11
Пороро өөрийгөө л хичээ !
Энэ бол жинхэнэ пороро юм байна!
Пороро үнэн хэллээ. Төрийн байгууллагуудын удирдлагууд баяждаг, аюултай тулдаг ажил гүйцэтгэдэгүүд нь арчаагүй хангамжаар амь насаа алдах, аплуулах нь ихэслээ.
Пороро үнэн хэллээ. Төрийн байгууллагуудын удирдлагууд баяждаг, аюултай тулдаг ажил гүйцэтгэдэгүүд нь арчаагүй хангамжаар амь насаа алдах, аплуулах нь ихэслээ.
Чи хуулиа боловсруулаад дагаж мөрдөн гүйцэтгүүлээч худлаа жав жав хийх юм бацаанаа
Чи хуулиа боловсруулаад дагаж мөрдөн гүйцэтгүүлээч худлаа жав жав хийх юм бацаанаа
Самарсайхны өнөө мундаг стандарт нь энэ нүхүү.
За шаагаад бай пооп чинь
Chi ter shadar said bsan Amarsaikhan-aas asuugaach, huts uhna tavichihsan yum shig l bsan biz dee
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!!??!!?!?!!
Самарсайхан сда хамгийн удаан Онцгойг хариуцсан сайд хийсэн. Хүүкийн найзууд хамгийн удаан Онцгойг даргалж байгаа. Тэдэнтэй л холбоотой ш д.