Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин "Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэгийг гүтгэн доромжилсон мэдээллийн кампанит ажлыг таныг зохион байгуулж байна гэж ярих боллоо. Энэ үнэн үү?" гэсэн сэтгүүлчийн асуултад хачирхалтай хариулт өгсөн билээ. Тодруулбал Ч.Номин: "Сэтгүүл зүйн салбарт захиалгатай ажилладаг гэж үү? Ийм сонин асуултад хариулах шаардлага байхгүй гэж бодож байна" гэсэн юм.
Уг нь Ч.Номин үнэхээр л ийм захиалга өгөөгүй бол зүгээр үгүйсгэчихэд болох. Гэтэл зүгээр л асуулт асуусны төлөө эгдүүцэж, хэгжүүрэх нь тун хачирхалтай.
Лайвчин Д.Мөнх-Эрдэнэ Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинг эсэргүүцсэн иргэдийг дэмжсэнийх нь дараачаас эхлэн түүний өмнөх лайвуудаас Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэгийг шүүмжилж байсан хэсгүүдийг нь сэргээн цацахын зэрэгцээ түүнд зориулсан цуврал контент хийж эхэлсэн аж. Энэ бүхний цаана мэдээж захиалга байгаа. Хэн захиалав гэдгийг холоос ч хайх хэрэггүй мэт. Улс төрийн хүрээнд ярьж буйгаар бол хэрэв Б.Батцэцэгийг огцруулж чадвал Ч.Номин ямар ч өрсөлдөгчгүйгээр Гадаад Харилцааны Сайд болох юм гэнэ.
Э.Солонго
Лхагва - 06 сарын 03,
2026
Сэтгэгдэл9
Номин гадаад яамны саыд байтугай энэ ажилдаа тэнцэхгүй байна Цахим хөгжил маш чухал болж байхад ялаж мэргэжлийн хүн тавиачээ Оюунэрдэний засгийг хамгийн муухай харагдуулсан хүн энэ Номин яодоо бас Учралын засгийг асужлалд оруулсаар
МОНГОЛЫН ТӨР ДИЙЛДЭШГҮЙ СОХОР НОМИНТОЙ БОЛЖ ДЭЭ . БҮХ ХӨРӨНГИЙГ ХУРААХ ЦАГ БОЛЖЭЭ.
Номинг огцрууоахгүй бол Учраоыг огцруулсан нь дээр МАН д мерит ларчим огт байхгүй Мөнгө ханлив шүтсэн хэвээр гэж оылгогдох болно
Улаанбаатарыг дэлбэлж, улс төрийг хөдөөд гарга.
Пэээ бүү үзэгд, арай ч тэгж дэлхийд шившиг болохгүй байлгүй дээ
Цахим хөгжил дэндүү чухал байнаа Энэ яамны сайд угтаа Боловсролын саыдтай нийлээд дунд сургуулийн багш сурагчдын компьютержуулалт хиымэл оюун ухааны хөтөлбөр сургалт сурах бмчгийг төлөвлөөд хичээл эхлэхэд тодорхой ажлууд хиычихсэн байх естой юм Гэтэл энэ яам юу хиыж байгаа нь тодорхой биш байна
гичийнүүдийн аль нь ч хэрэггүй. Хоёулаа зайл.
Хятадуудаа та нараас Монголчууд хиймэл оюунаар дээгүүр гарна гэж байна. Иймд хятадуудаа, Монголд хиймэл оюун гэж ярьсан болгонд хатуу арга хэмжээ ав.
Хүрэлсүх байгаа цагт Батцэцэг огцрохгүй ээ ! Хүрэлсүхийн хажууд бондогоноод явж байхад болно ! Батцэцэг биш тэр нөхөр нь их шуналтай гэсэн !тэр хэвлэлийн кампанийн үйл ажиллагаа нь бүгд нөхрийнх нь ажил ! Баянхонгорын нэг наадам дээр Мөнхэрдэнэ нөхөртэй нь таарчихаад шуналтайг нь дуудаж лайв хийж л байсан !