sonin.mn


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын эсрэг тогтоосон зарим хориг арга хэмжээ, худалдааны хязгаарлалт болон гаалийн татвартай холбоотой зохицуулалтыг цуцлах тухай гүйцэтгэх зарлигт гарын үсэг зуржээ.


Энэ талаар Цагаан ордон орон нутгийн цагаар аравдугаар сарын 16-нд мэдэгдсэн байна.


Уг шийдвэрээр ОХУ-д өмнө нь тавьсан зарим хязгаарлалтыг хүчингүй болгож, холбогдох бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх зохицуулалт хийхээр болсон тухай мэдээлжээ.


Г.Бямба