Нийслэлийн Засаг дарга асан, өдгөө Канад улсад орогнож буй Х.Нямбаатар үе үе нийгмийн сүлжээнд эрүүл согтуу нь мэдэгдэхгүй элдэв пост хийх болсоор удаж байна. Тэрээр өнөөдөр мөн л лайв хийн, Туулын хурдны зам, нийслэл тойрсон их хэмжээний үнийн дүнтэй авлигын асуудлыг хөндөж буй иргэдийг элдэв янзаар нь дуудан, доромжлов. Энэ залуу бол хүчин хийсэн шүү л гэнэ, энэний аав нь авилгач л гэнэ, энэ авгай бол ёстой муу хүн, энэ хүн ээжээрээ тэжээлгэдэг л гэнэ.
УИХ-ын гишүүн, Засгийн Газрын гишүүн, сайд, хотын дарга хүртэл хариуцлагатай алба хашиж явсан хүн гэхэд ажилгүй авгай нарын хов жив шиг, өчүүхэн төдий ч баримтгүй элдэв зүйл донгосоод эцэст нь Монголд дэглэм тогтож байна, би ганцаараа тэмцэж байна гэж төгсгөв.
Цаад санаа нь гэмт хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан явдлаа улс төр болгон замхруулах гэж буй бололтой. Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдаар ажиллаж байсан хүн хуулийн байгууллага хуулийн дагуу өөрийг нь шалгах төдийд л ардчилал устаж байна гэж боддог болтлоо “амьдралаас тасарчээ”.
Ерөөс эрх мэдлийнхээ сүүлийн жилүүдэд Х.Нямбаатар маш их эвдэрч, өөрөөсөө өөр үзэл бодолтой хүн бүхнийг загнаж зандарсан, доромжилж, дээрэлхсэн харгис нэгэн болж хувирсан нь нууц биш. Х.Нямбаатар гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Харин улс төрийн хувьд Х.Нямбаатар яагаад унасан болох нь сүүлийн үеийн үйлдлээс нь дэндүү тодорхой харагдаж байна. Шулуухан хэлэхэд Х.Нямбаатар бүрэн вакумжиж, бодит амьдралаас тасарсан байжээ. Канадын тансаг амьдрал ч түүнд бодит байдлыг ойлгох чадварыг суулгаж чадаагүй бололтой.
С.Сарнай
Ням - 10 сарын 18,
2026
Сэтгэгдэл2
Бактер шиг хотын дарга нэрлээдэх, барах уу? Идсэн уусан байх, түүнийг нь хийж бүтээсэн нь цайруулна. Танай эзэн баяны тэнэг хүү шиг мөнгөн дээр өсөөгүй. Мөнгө идээ л биз, тавьсан замаар нь би өдөр болгон санаа амар давхидаг.
Зая зан гаргаж болохгүй хуулийн өмнө бүгд тэгш байх ёстой. 50 нохой тууж болохгүй. 50 гараад ном сурна гэж байхгүй..