Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
 
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 13-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 26-31 градус, Алтайн өвөр говиор 2-7 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Идэр, Тэс голын хөндийгөөр 19-24 градус, Увс нуурын хотгор, Завхан голын эхээр 9-14 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.
 
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
 
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
 
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 4-6 градус хүйтэн байна.
 
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.
 
 
Өнөөдрийн онч үг:
 
 
Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)