sonin.mn
“Зуун жилийн ганцаардал” романаараа дэлхий дахинаа алдаршсан Колумбын зохиолч Габриэль Гарсиа Маркесын өөрийнх нь намтар түүх гэдэг ээдрээ, зөрчилтэй, эмгэнэл бахархал сүлэлдсэн нэгэн өвөрмөц ертөнц аж. Зарим талаараа алдартай романых нь үйл явдал нь түүний амьдрал ч юм уу гэмээр. Намтар судлаач Жереми Мартиний бичсэн “Габриэль Гарсиа Маркес“ номыг тун удахгүй монгол хэлээр уншихаар энэ бүхэн тун тодорхой болох буй заа.
Жеральд Мартины бичсэн “Габриэль Гарсиа Маркес” /2008/ номыг орчуулан хэвлэх эрхийг “Болор судар” хэвлэлийн газар авсан байна. Нобелийн шагналт зохиолчийн ээдрээтэй, зөрчилтэй эгэл бус амьдралын түүхийг монгол хэлнээ хөрвүүлэх  ажлыг  орчуулагч Норовын Пүрэвдагва хийж буй аж. “Болор судар”-аас тун удахгүй уншигчиддаа хүргэх гэж байгаа энэ номын хэсгээс хүргэж байна.
 
*           *           *
Кафкатай ямар ч юм нэг адилхан л зүйл энэ өндөр уулын бүрсгэр хотоос эрж явсанаа ядаж л Кафкаг олж. Тэрээр нэгcosteсo найзаасаа Аргентинийн зохиолч Хорхе Луис Борхесын орчуулсан “Хувирал” хэмээх бүтээлийг нь авч уншсан гэдэг. Гарсиа Маркес тэр номоо аван байр руугаа дараа нь өрөөндөө орон гутлаа тайлж, орондоо орж хэвтээд номоо нээн эхний өгүүлбэрийг уншина: Грегор Замза нэг өглөө таагүй зүүд зүүдэлж хоноод сэртэл өөрийгөө ямар ч юм нэг хорхой болж хувираад орондоо атиралдан хэвтэж байна гэнэ.Тэр үед гайхаж цочсон Гарсиа Маркес амандаа “Бурхан минь, эмээ надад яг ингэж ярьж байсан” гэж дуу алдсан гэдэг.
Кафка түүний ургуулан бодох хүрээг яах аргагүй тэлж (зохиолч гэж өөрийгөө төсөөлөхөд туслаж), хамгийн уран зөгнөлт санааг ч үргэлжилсэн үгээр зураглаж болохын үлгэр жишээг харуулсан. Гэхдээ Гарсиа Маркес өнгөрсөн үеэ эргэн харж дүгнэсэнээр Кафкагаас арай өөр зүйл авч гэж хэлсэн. Нэгдүгээрт Кафка, хотынхны амь амиа хичээсэн явдлын тухай бичсэн бараг бичсэн мөр болгоноос нь хэн нэгэн эзэрхэг түрэмгий захирагч этгээд-шулуухан хэлэхэд эцгээсээ айж эмээхийн зэрэгцээ үзэн ядсан, жигшсэн санаа нэвт шингэсэн байдаг.
 
Гарсиа Маркес үүнээс дөрвөн жилийн өмнө Боготад ирэх үедээ бүр ч дүнсгэр хот болох Санкт-Петербургт үйл явдал нь өрнөх Достоевскийн “Хуулбар”-ыг уншиж байсан. Кафкагийн бүтээл ч Достоевскийн тууж маягаар бичигдсэн нь залуу зохиолчид хүчтэй нөлөө үзүүлсэн нь гарцаагүй. Юутай ч ингэж Гарсиа Маркес европын модернизмтай танилцаж эхэлжээ.
 
Бас түүнээс гадна модернизмын шинэлэг гээд байгаа нь ухаарч ойлгоход нэлээн төвөгтэй, зоримог, цаг хугацааны эрхээр гарч ирж байгаа шаардлага, бодит ертөнцийн мөн чанарыг хэрхэн хүлээн авч, тайлан тайлбарлахтай холбоотой алс холын Латин Америкийн нэгэн орны нийслэлд суугаа гээд хоцорч болохгүй үйл явц болохыг маш сайн ухаарчээ.
“Хуулбар”, “Хувирал”-ын гол баатрууд хэн нэг хүчний өмнө айн сөхөрч хоёр нүүртэн болж байгаа их мэдрэг улс. Гадаад ертөнцийн гаж байдлыг оюун бодолдоо хүлээн аваад өөрийгөө өвчтэй, эвдэрсэн, гажиг, нийцгүй болж гэсэн дүгнэлтэд хүрсний үр хөврөл. Энэ урсгал чиглэлийг ухаарсан ихэнх залуу уран бүтээлчид хүсэл зорилгоо гүйцэд тодорхойлж чадаагүйгээс, ур чадвараа хүрээлэн буй орчиноо дайрч, зөрчилдөх алхамд орох ёстой хэмээн үзэж байсан бол Гарсиа Маркес эрс өөр бодолтой байсан байдаг. Түүний өөрийн хүчиндээ итгэх итгэл, гайхалтай, зарим үед аймаар ч юм шиг туйлбартай (ухаалаг хурандаагийн зээ хүү болохоор тийм ч байх ёстой) хичээл зүтгэл, бас түүний зэрэгцээ эмзэг, өөрийн хүч боломждоо итгэлмуутай (явган зальтай эрийн хүү учраас тийм байж болно) байдал хосолж илэрдэг. Далд хэрнээ сэтгэлийн гүнээс нь дүрэлзэх их гал мэт эрчтэй оргилох хүсэл зорилго, эрмэг зоримог зан ааш эцсийн дүндээ энэ уран бүтээлчийн ноён нурууг бүрдүүлж байгаа юм.
 
Гарсиа Маркес “Хувирал”-ыг уншиж дууссаныхаа бараг маргааш нь л суун “Гурав дахь сөхрөлт” хэмээх өгүүллэгээ бичсэн байдаг. Энэ бол өөрийгөө зохиолч болж уншигчдад ямар нэг чухал зүйл санал болгож чадна гэх итгэлтэй болсон Маркесийн анхны ажил байсан. Энэ бүтээлээс Гарсиа Маркес гэх байр сууриа олсон уран бүтээлч харагддаг. Гайхам том зорилго тавьсан, өөрийн гэх гүнзгий бодолтой, ганцаардал, үхлийн тухай элдэв хориг саадад баригдалгүй бодол эрэгцүүлэл урсгаж байсан. Маркесийн хойшдын уран бүтээлд байнга гарах шийдэл болох хөдөөлүүлж амжаагүй цогцсыг тойрон үйл явдал өрнөдөг. Энэ байдлыг хөөн харвал Гарсиа Маркес өөр хоорондоо зөрчилтэй гурван зүйлээс л бүх амьдралынхаа турш айж явж гэдэг нь ойлгогдоно. Үүнд үхэх бас оршуулагдахаас (бүр амьдаараа булагдахаас) айдаг байж. Бас бусдыг оршуулах болох вий гэж айж байж. Мөн бусад хүнээс ялгаагүй оршуулагдахгүй хаягдах вий гэсэн айдас ч байж. Энэ анхны өгүүллэгийн гол баатар: “…Өөд болооч дахин засрах аргагүй болсон энэ нөхцөлд амьд эсвэл үхснээ мэдэхгүй эсвэл нэгэн зэрэг амьд бөгөөд үхсэн эсвэл амьд ч биш үхсэн ч биш гэдгээ мэдвэл санаа шуудран сэтгэл амрах болно. Харин амьд байгаа нь намайг амьдаар минь оршуулчих вий гэж сэтгэл түгшинэ. Гэхдээ л бие нь захирагдахгүй. Юу хүсэж бодож байгаагаа илэрхийлж чадахгүй байна гэдэг ийм хүний үхлийн хамгийн гол аймшиг эмгэнэл” гэж хэлдэг.
 
Энэ өгүүллэгтээ Гарсиа Маркес түүхэн ургийн мод хэмээх ойлголтод суурилсан америк маягийн угийн бичиг баримтлан бичсэн байдаг. Үүнд
 
19 настай мод шиг булгарч унасан байлаа. Магадгүй одоо, энэ үед л бодит биетэй цогцос биш, ердөө л ах дүү нарынхаа бодол санаанд бүдэг бадаг төсөөлөгдөх хий хоосон сүг болсоноо ухаарч, хөнгөн гунигт дарагдах байх. Чухам одоо л алимны модны аль нэг судлаар өгсөн ургаж намрын нэгэн өглөө өлссөн бяцхан хүү шүүрч аваад хазахыг л хүлээх үлдлээ гэдгээ ухаарна. Энэ үед л бүх юм нь бүрэлдэн цогцолсон нэгдмэл цулын мөн чанараа алдсанаа ухаарч гуниглах болно…гэж бичсэн. 
 
Амьдрал, үхэл хоёрын хооронд гэртээ, авсанд (магадгүй дурсамж төдий) орсоноос ялгаагүй хашигдах болох гэхээс айх айдас байгаа нь үнэн боловч хувь хүний нүүр царай алдагдах тухай санаа байгал, түүх (ургийн түүх өгүүлэх мод)-ийн тухай давхар өгүүлэх учраас хөндөж байгаа санаа өргөжин тэлж, зөөллөж байна. Дөнгөж төрөнгүүтээ ээж, аав, дараа нь залгаад мэндэлсэн дүү нараасаа салгагдан орхигдсон бага залуугийн дүгнэлт үүнээс өөр яаж ч байх билээ. Уран бүтээлч залуу туулсан богинохон амьдралаа эргэн хараад сэтгэлийнхээ мухарт аав, ээж хоёр маань намайг Аракатакийн байшинд аваачаад амьдаар минь булшилж, өөрөөр хэлбэл миний жинхэнэ “би” төрх хүчээр буй болсон хоёр дахь “би”-д булшлагдаж улмаар нэгэн янзын бие хүн бүрэлдэж бодсоныг харахын тулд агуу сэтгэл судлаач байх шаардлагагүй. Ингээд тэр нэг янзын Гамлет болон эхийгээ гэх үнэн бодит сэтгэлээсээ өөрийгөө хамгаалах, магадгүй Габриэль Элихио хэмээх дарангуйлагчийг үзэн ядах сэтгэлээ хүчлэн дарсан байх. Ингэсний ачаар Габито өөрийнхөө жинхэнэ аавыг хурандаа Николас Маркес гэж бодсоор байсан ч эцгээ их хожим хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч өвөө нь шүтэн биширдэг, хүндлэн дээдэлдэг, бага балчир насанд нь харж хамгаалж байсан бурхан тэнгэр нь байсан юм. Гэнэт л алга болсон. Дараа нь үргэлжлэх ёстой зүйл бол уран зохиолын магтан дуулал (нэг янзын тайтгарал) эсвэл гүн ухааны үүднээс тайлж тайлбарлах (эвлэрэл ч юм уу?). Энэ тохиолдолд зохиолчийн хийсэн алхам гэсэн үг. Тэрээр: “Буй болсон бодит нөхцөл байдалд санаа зовж сандарч байсангүй. Харин ч эсрэгээр ганцаараа, бодлоо тээн гон бие хоцорсондоо баяртай байсан.
 
Өгүүллэг замбараагүй юм шиг мөртлөө уншигчийн сонирхлыг соронз мэт татсан, зохиолчийн арга барил бүрэн эзэмшсэн, туулсан, үзсэн амьдралын их туршлагатай хүн бичиж, яав ч эхлэн бичигч бага залуу биш гэж санагдаж байсан. Өгүүллэгийн төгсгөл аргагүй л Гарсиа Маркес байсан.
 
Болсон явдалтай эвлэрэн чимээгүй сонсож зогсоно. Лам нар латин хэлээр ном уншиж, тэнд байгаа хүмүүс дүнгэнүүлэн дагана. Оршуулгын газрын араг яс, үнс чандрын үнэр холилдон салхиар тарж, өөрийнх нь мах бодь руу уусан тархаж, хурц үнэр дарагдаж байх шиг. Магадгүй хэн мэдлээ?! Болж байгаа явдлыг ухаарч цочин үхширэх нойрноосоо сэрэн босоод ирж ч мэдэх юм. Төрөхийнхөө өмнө эхийнхээ хэвлийд шингэн нялцгай юман дотор хөвж байсан шигээ хөлсөндөө умбаж байгаагаа мэдэрч ухаарч болох юм. Тэгвэл магадгүй дахин төрж, амьдарч болох юм. Магадгүй мань хүн үхэлтэй эвлэрч, түүнээсээ болоод ертөнцийн мөнх бусыг үзсэн байж ч болох юм.
 
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин