sonin.mn

Дахиад л олон юм бичихгүй, зургаар. Сөрөг комент мэдээж урсаж таарна. Tроллчин, ояачдын хараал зүхэл, тэнэглэл, эргүүтэл ёстой урсаад ороод ирнэ! Нүүрлээд ирж байгаа бодит үнэнийг хараалаар хөөж чадахгүй. Хараасаар байгаад Оросыг ялуулчихна, Украиныг ялагдуулчихна гэж байхгүй. Бараг 4 жил ам хамхилгүй хараалаа. Үнэнтэй эвлэрч чадахгүйд л эмгэнэл оршиж байна. Путин чинь нүдний булай болоод төгсгөл рүүгээ явж байна. Хараасаар байгаад аварчихдаг бол аврагтун!

 

Ердөө хоёр гурван өгүүлбэрээр энэ зурагт тайлбар өгье. 


Путины хэвлэлийн бага хурал гэж өнгөрсөн 7 хоногийн дуулиан боллоо. Би алдаг оног бүхлээр нь үзсэн. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг үг л санаанд орж байлаа. Хэрэг хийсэн хүн тэр чигээрээ гүрийгээд дуусдаг юм байна гэдэг нь харагдлаа.


Үг болгоныг нь би өөлөх гээгүй. Түүний хэлснээр Цэргийн тусгай ажиллагааны бүсэд 700 мянган орос цэрэг байрлаж байна хэмээн Путин мэдэгдэнэ лээ. Бүхэл бүтэн 4 жил болох гэж байхад 2 сая цэрэг татсан гэсэн тоо бас хэлээдхэв.


Одоо 700 мянга Украины фронтод байгаа юм бол оросын иргэд үлдсэн нэг сая 300 мянга нь хаачив аа гэж асуух эрхтэй. Нээрээ хаачив? Украины Зэвсэгт хүчний Жанжин штабын энэ хүснэгтэд оросын алагдсан цэрэг 1.2 сая гэчихсэн байдаг. Ойролцоо хэлсэн байх. Шархадсан, үүрдийн эрэмдэг болсон, эсвэл үүргээ өндөрлөөд халагдаад нутаг буцсан орос цэргийн тухай баримт уншигчдад байвал хуваалцаач. 

 

Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)      

                                           

2025.12.25


London