Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс 63 улс орныг хамруулсан шинэ тайланг танилцуулжээ. Ингэхдээ 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлсэн байна. Эдгээр үзүүлэлтийн 143 нь статистик мэдээлэл бол үлдсэн нь санал асуулгаас бүрддэг. Тайланг улс орнуудын эдийн засгийн чадавх, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигтай ажиллагаа, дэд бүтцийн үзүүлэлтийг харьцуулж гаргадаг ажээ. Энэ жил өрсөлдөх чадвараараа Сингапур тэргүүлж, АНУ удаалсан бол Чад, Гаити, Йемен улс сүүл мушгисан байна.
Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 140 орноос 102 дугаар байрт бичигдсэн байна. Бусад улстай харьцуулахад хэрэглээний үнийн индекс, амьжиргааны өртөг бага, орон сууц, оффисын түрээсийн үзүүлэлт бага гарчээ.
Харин олон улсын худалдаа, бүтээмж үр ашиг, санхүү, менежментийн үйл ажиллагаа, технологийн дэд бүтэц, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин зэрэг үзүүлэлтээрээ доогуур байрт эрэмбэлэгдсэн байна. Манай хоёр хөршийн хувьд БНХАУ 28, ОХУ 43 дугаарт бичигджээ.
Х.Заяа
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Dislike appeared s korean and Japanese or chinese .They gave up allerady.There hope only central asians
Яагаад 102-р байранд яваад байгааг АРДЧЛАЛ ГЭЖ ЦЭЭЖ сөхөгчдөөс асуух цаг ирсэн юм биш үү?Яагаад,яагаад......
zeb yabsan bol Mongol ylas deegyyr gisgej boloh bailaa!!daanch idej yyhaas egsyyleed odoo ch zasrahgyi ene hyamraldaan chini yund ch hyrgej medeheer bna!zebhen eneederiin garsan medeeleliig yns!!!!