
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртэв.
Харин Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж, Улсын гарьд цол хүртлээ.
Шөвгийн дөрвийн барилдаанд Дархан аварга Н.Батсуурь Н.Өсөхбаярт, Улсын аварга П.Бүрэнтөгс Э.Батмагнайд өвдөг шороодсон юм.
М.Чой
Сэтгэгдэл4
Тэгнэ ээ , бм мэдэж байсан юм ...
Сайхан наадам боллоо. Энэ жилийн турш үнэхээр сайн байсан хоёр залуу хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж байна гоё байна. Бөх сонирхогчид Батмагнайг түрүүлнэ гэж олон хүн ярьж байсан шүү.
Сайхан наадам боллоо дөрвөн хөллүүлээд босгочихдог жаахан харамсалтай ерөнхийлэгч,ерөнхийсайд хоёрын нутгаас үзүүр түрүү хоёр бөх гарлаа төр бөх холбоотой гэдэг ортой үг байна шүү
Наадмын бөх сайхан боллоо, залуучууд түрэн гарч ирлээ. Гэхдээ нээлт гэж хог.Цэрэндагва , Мэндбаяр хоёрт монголчууд ямар өртэй юм бэ? Бүх л шагналаа өгөөд байхад өлөнтөөд нээлтэнд орж 10 саяыг авч байхаасаа ичээсэй