sonin.mn

Баянхонгор аймгаас 76 жилийн дараа Улсын баяр наадамд  түрүүлж, түүхэн амжилт үзүүлсэн Жинст сумын харьяат, УЛСЫН АРСЛАН Э.Батмагнайд Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлөөс Lexus-600 автомашин бэлэглэлээ. 

Хонгор нутгийн ард түмний сэтгэлийн бэлэг, бахархал омогшлын илэрхийлэл гэдгийг онцолж, аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ш. Алтанбагана нутгийн зон олныхоо сэтгэлийн бэлгийг шинэ арсландаа гардуулан өглөө.