sonin.mn
Монголын аж үйлдвэрийн зөвлөлөөс “Монголчуудын ажлын байрыг булаасан концессийн дээрэм” сэдвээр мэдээлэл хийснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
 
 
Улс орныхоо эдийн засгийг төрөлжүүлж аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх замаар ард түмнээ тогтвортой ажлын байр орлоготой болгохын тулд УИХ-аас:
- Мянганы хөгжилд суурилсан Үндэсний цогц бодлого -2006 он
- Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого- 2010 он
-Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал-2012 он
-Ногоон хөгжлийн бодлого-2014 он
-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого-2016 он
-Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал -2016-2030 он
-Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны мөрийн хөтөлбөр
Зэрэг бодлогын баримт бичиг.хууль эрх зүйн актууд батлагдан гарсан.
Мөн 2019 оны 1 дүгээр сарын 30 ны өдрийн Засгийн газрын 59 тоот тогтоолоор 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаад байгаа энэ үед Төсвийн тухай хуулийн 5.1.4 “Ил тод байдлыг хангасан байх” 6.5.4-д “ Төрөөс үзүүлж байгаа ажил.үйлчилгээ хэрэгжүүлж байгаа арга хэмжээ тэдгээрийн хүрээнд худалдан авч байгаа бараа,ажил,үйлчилгээнд олон нийтийн хяналт тавих боломжоор хангах” заалт, Шилэн дансны тухай хуулийн 1.1,2.1 заалтууд,”Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай “хуулийн 101-1-Д “Чанар стандартын шаардлага хангасан барааг дотоодын үйлдвэрлэлээх хангах боломжтой тохиолдолд тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг онц ноцтойгоор зөрчиж Хятад улсаас импортын бараа бүтээгдэхүүнийг өндёр үнээр худалдан авсан хууль бус үйлдлийг Автобус 3 компанийн удирдлагууд хийж байна.
 
Нэг ширхэг энэ автобус нь Хятад улсаас 1450 ширхэг автобусны шахаа хийх эхлэл нь болж байна.
Нэр бүхий албан тушаалтнууд нь
Төрийн албаны тухай хуулийн
3.1.1 “Төрийн алба гэж төрийн зорилт, чиг үүргийг Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлэх, төрийн бодлого боловсруулах, төрөөс зайлшгүй үзүүлэх шаардлагатай бусад үйлчилгээг нийтэд хүргэх үйл ажиллагаа” гэсэн заалт
5.1 “Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол улсын үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримтлаж үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино” гэсэн заалт
7.1.1 “Ард түмэнд үйлчлэх”
7.1.6 “Ил тод байх”
7.1.7 “Ашиг сонирхолын зөрчлөөс ангид байх” зэрэг заалтууд мөн 36 дугаар зүйл “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан албан үүргээ үнэнч шудрагаар биелүүлэхээ тангараглая.Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэсэн тангараг,
37.1.3 “Эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг дээдлэнэ” зэрэг заалтуудыг зөрчин, ашиг сонирхолын зөрчилтэй, улс орны хөгжлийн эрх ашгаас урвасан үйлдэл хийсэн байна.