sonin.mn

УИХ-ын 30 гишүүн Монгол Улсын Ерөнхий Сайд Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн билээ.


УИХ-ын гишүүн Э.Болормаагийн хэлж байгаачилан тэд: "Тэгш оролцоо, эв нэгдлийг хангаж ажиллахыг шаардсан. МАН-ын бүлгийн 68 гишүүний 39 нь буюу 57 хувь нь анх удаагаа сонгогдсон. Эдгээр гишүүд дундаас дуу хоолой хангалттай хүрэхгүй байна. Ялангуяа бид мэргэжлийн ур чадвартай боловсон хүчнийг жагсаалтаар оруулж ирсэн. Жагсаалт, тойрог гэдэг байдлаар ялгаварлахгүйгээр хандахыг хүссэн. Нээлттэй, ил тод, дотоод ардчилалтай байх тусмаа улам илүү эв нэгдэлтэй байдаг.


Энэ бол цаашдын Засгийн газар тогтвортой байхад чухал зүйл болов уу гэж харж байна.Жендерийн тэгш оролцоог хангахыг хүссэн. Үүнд Баасанжаргал гишүүн нэлээд манлайлалтай, дуу хоолойгоо хүргэж байгаа. Одоогоор хуульд Засгийн газрын бүрэлдэхүүний 15 хувь нь аливаа хүйсийн төлөөлөл орсон байх ёстой гэсэн шаардлага байдаг. Энэхүү бичигт 30 хувийн манлайлал үзүүлэх зүйтэй болов уу гэсэн санал тавьсан. Улс төрийн намын тухай хуульд 40 хувь гэсэн агуулгатай байдаг. МАН-ын гишүүдийн олонх нь буюу 60 гаруй хувь эмэгтэйчүүд байдаг. Түүнээс гадна нийт дэмжигчдийн улс төрийн идэвхээрээ эмэгтэйчүүдийн дуу хоолой их байдаг. Иймд үүнийг Эмэгтэйчүүдийн холбооны зүгээс удаа дараа дамжуулсныг энэ бичигтээ уламжилсан.Улс төрийн легитим чанарыг хүссэн. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар сайдын хувьд хэдий улс төрийн туршлагатай ч гэсэн парламентын хувьд дан дээлтэй гэж хэлж болно. Тэгэхээр бүтэц, бүрэлдэхүүнээ улс төрийн легитим байдлыг хүлээн зөвшөөрөгдөх байдлыг харгалзан үзэж УИХ-ын гишүүдээс бүрдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл 126 гишүүнтэй болсон шалтгаануудын нэг нь энэ болов уу.

Ийм гурван зарчмын зүйлийг дэмжиж 30 гишүүн гарын үсэг зурсан." аж.


Эдгээр УИХ-ын гишүүд нь Э.Болормаа, Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Ч.Анар, А.Ариунзаяа, Т.Аубакир, Х.Баасанжаргал, М.Бадамсүрэн, Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Д.Батлут, О.Батнайрамдал, Б.Батцэцэг, Э.Батшугар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Х.Булгантуяа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, Д.Ганмаа, Х.Ганхуяг, М.Ганхүлэг, Ц.Даваасүрэн, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Х.Жангабыл, Б.Заяабал, С.Зулпхар, Ц.Идэрбат, Г.Лувсанжамц, С.Лүндэг, М.Мандхай, Л.Мөнхбаатар, Т.Мөнхсайхан, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, Ч.Номин, О.Номинчимэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Рэгдэл, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Л.Соронзонболд, Б.Тулга, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Б.Хэрлэн тэргүүтнүүд .


Товчхондоо бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн фракцийнхан.


Улс төрийн туршлагатай багатай тэд гэнэт ийм муйхар, тэнэг "зориг" гаргаж, Үндсэн хуулийн эсрэг үйлдэл хийх болсон шалтгаан нь юу юм бол? Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бууж өгөлгүй, эцсээ хүртэл үзэлцэхээр шийдсэн аж. Үүний эхний алхам болгож, шинээр байгуулагдах Засгийн Газарт 4-6 сайдын суудлыг авахаар Ерөнхий Сайд Г.Занданшатарыг шантаажилж эхэлсэн байна.


Тэр бүү хэл эдгээр нь яг ямар яамны сайд байхыг хүртэл шаардсан тухай эх сурвалж өгүүлж буй юм.

УИХ-ын 30 гишүүний энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийг зөрчсөн шинжтэй бөгөөд Үндсэн хуулийн 39.4 дүгээр зүйлийн дагуу Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг өөрөө томилж, чөлөөлж, огцруулах эрхтэй билээ.


Г.Уярал