Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрөгч бямба гараг /2019.11.16/-ийн үдэш нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гэр хорооллын төв зам дагуух халтиргаа гулгаа үүссэн хэсэгт цас, мөс хайлуулагч давс бодис цацсан эсэх, сайжруулсан түлшний түгээлт борлуулалт дүүргийн алслагдсан гэр хорооллын хэсэгт ямар хэмжээнд байгаа зэрэг асуудалд хяналт тавьж ажиллалаа.

Тус хорооны нутаг дэвсгэрийн зам дээр давс, бодис цацагч том оврын гурван автомашиныг ажиллуулж байгаа талаар албаны хүмүүс хэлсэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан "Халтиргаа хулгаанаас сэргийлэх мөс цас хайлуулах давс, бодис энэ жил хангалттай нөөцлөгдсөн байгаа. Тиймээс техник хүн хүчнийхээ нөөцийг зөв хувиарлаж ажиллах хэрэгтэй. Авто замын машин явдаг хэсэгт давс бодис цацсаны дараа замын голд овоорсон цасыг сайн цэвэрлэж, замыг чөлөөлөх хэрэгтэй. Ингэж цэвэрлээгүйгээс болж автомашинд давс бодистой цас наалддаг. Мөн явган хүний зам талбайн мөстсөн цасыг цэвэрлэж, иргэд хальтирч унах, гэмтэж бэртэхээс сэргийлэх нь чухал” гэв.
Энэ үеэр Хотын захирагч дэлгүүрийнхээ гаднах цасыг цэвэрлэж байсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн, хувиараа бизнес эрхлэгч Б.Дансрангийнхаар орж сайжруулсан түлшний хэрэглээний талаар санал бодлыг нь сонсож, санал бодлоо солилцлоо. Б.Дансрангийнх өнгөрсөн хавраас сайжруулсан түлш хэрэглэж эхэлсэн бөгөөд түлшний илчлэг чанар, хөө тортоггүй байдалд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.
.jpg)
Тэрбээр утааг бууруулах талаар авсан арга хэмжээний нэг нь гэр хорооллын цахилгааны шөнийн тарифийг тэглэсэн явдал бөгөөд энэ нь ихээхэн хэмнэлттэй байгааг дуулгаад, цахилгааны төлбөрийг тэглэсэн шөнийн цагт цахилгаан халаалтаа залгаж, дулаанаа шийдвэрлэдэг тухайгаа Хотын захирагчид танилцууллаа. Иргэн Б.Дансран "Урт намар болж хүйтрээгүй үед утаа гарахгүй байна гэж бодож байсан. Харин одоо хүйтэрсэн ч утаа байхгүй байгаа нь сайжруулсан түлшний том үр дүн гэж харж байна. Манай энэ хавиар орой өглөө хүн гадаа удаан байхын аргагүй утаатай байдаг байсан" гэв.
Хотын Захирагч С.Амарсайхан иргэн Б.Дансрангийнд зочлоод, тэндээсээ гарч Чингэлтэй Зүрх уул орчимын буюу тус дүүрийн 17 дугаар хороонд байрлах Сайжруулсан түлшний түлшний борлуулалтын нэгдсэн цэгээр орлоо.
.jpg)
Тус цэгт түлшний түгээлт өдөр бүр хангалттай ирдэг бөгөөд иргэдийн хувьд олноор нь авах хүсэлттэй байдагч тэдний хүссэн хэмжээгээр өгч чаддаггүй, үүнээс болж иргэд бухимдаж загнадаг тухай борлуулагч бүсгүй Хотын захирагчид уламжилсан юм. Тэрбээр иргэд сайжруулсан түлш авахдаа картаар уншуулж, мөнгөөрөө худалдан авч хэвшсэн тухай өгүүллээ. Хотын захирагч С.Амарсайхан сайжруулсан түлшний борлуулагч бүсгүйтэй ярилцаж, санал бодлыг нь сонсоод “Өвлийн хүйтнийг үл хайхран, өөрийн гэсэн ажилтай болохын тулд ажлыг гололгүй хөдөлмөрлөж, нийслэл хотоо агаарын бохирдлоос сэргийлэх үйл хэрэгт хувь нэмэр оруулахаар хүчин зүтгэж, залуу хүний эрч хүч, итгэл сэтгэлээр бусад олон залууст үлгэр дуурайлал болж байгаад талархаж, борлуулагч бүсгүйд амжилт хүслээ” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Амарсайхан даргаа та БЗД-ийн 20 дугаар хороо буюу гачуурт, гачууртаас цаашхи зуслангийн ам хүртэл нэг яваад үзээч танаас гуйж байна
гүүрэн трамбай явуулах боломжгүй автозам дээр дүүжин галт тэрэгний зам тавиач
Яамарч боловсролгуй чадалгуй алиа салбадай Хурэлсухийн татаасны хун хийх естой ажлаал хийж байгаа биз дээ еерийгее бага рекламд Амарсайхан дарга
Миеэ Батбаяр Батболд нар шиг хотыг залгичихсан Төв аймгийнх биш болхоор нь дургүй байгаа биз дээ.Батүүл ч бас уул нь адилхан даа.
Амжилт
Амарсайхан дарга сайн ажиллаж байна амжилт хүсье сайн сайхныг хүсэн ерөөе. Иргэд оршин суугчдынхаа төлөө ихийг хийгээрэй.
Амарсайхан дарга сайн ажиллаж байна амжилт хүсье сайн сайхныг хүсэн ерөөе. Иргэд оршин суугчдынхаа төлөө ихийг хийгээрэй.
Хуучин байрыг шинэчлэн барихад хамгийн том тээг болдог улсууд бол аж ахуйн нэгжүүд юм.90-д онд МАН-ын алдаатай шийдвэрээр орон сууцны 1 дүгээр давхарыг үйлчилгээний газар болгосон.Тэд өнгөрсөн хугацаанд хангалттай орлого олсон, оршин суугчдад хангалттай түвэг удсан.Гэвч дахин төлөвлөлт ярихаар тэд сүүлд өөрсдийн нэмж барьсан амбаар энэ тэрээ оролцуулаад асар их талбай, мөнгө шаарддаг.Ингээд гацаадаг. МАН одоо хуучин алдаагаа заларуулж дахин төлөлвөлтийн үед Аж ахуйн нэгжүүд том талбай, их мөнгө шаарддагийг болиулж, ердөө 90 онд байсан талбайгаар нь, мөн орон сууцны зориулалтын талбайгаар нь бусад энгийн оршин суугчидтай ижил нөхцөлөөр тооцож авдаг журам яаралтай тогтоохыг шаардаж байна.Эс тэгвэл хотын төвийн шинэчлэл гацаад байна.МАН алдаагаа заларуул