sonin.mn
Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан
журмын дагуу "Мөнгөн мод 2019" тайз, дэлгэцийн оны шилдэг уран
бүтээлчийг шалгаруулах гэж байна.
Зорилго: Уран бүтээлийн чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, уран
бүтээлчийн билэг авьяасыг үнэлэх, урамшуулах замаар өмчийн хэлбэр
харгалзахгүй соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч
шалгаруулах.
 
 
Нэр дэвших номинаци:
 
 Тайз, дэлгэцийн найруулагч
 Тайз, дэлгэцийн жүжигчин
 Тайз, дэлгэцийн зураач
 Хөгжимчин
 Дуучин
 Бүжигчин
 Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч
Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх:
- Соёл, урлагийн байгууллага, хуулийн этгээд;
- Байгууллага, хуулийн этгээдэд хамаардаггүй иргэнийг тухайн орон
нутгийн Засаг дарга;
Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг:
• Уран бүтээлчийн дэлгэрэнгүй анкет;
• Эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт;
• Уран бүтээлийн жагсаалт;
• Шилдэг уран бүтээлчид нэр дэвшүүлэх үндэслэл, туурвисан бүтээлүүдийн
онцлог, үр дүн, ач холбогдол;
• Тухайн онд улс болон олон улсын тэмцээнд оролцож амжилт гаргасан бол
холбогдох гэрчилгээ, батламжийн хуулбар;
• Нэр дэвшсэн уран бүтээлчийн мэргэжлийн ур чадварыг илэрхийлэн батлах
зорилгоор видео, аудио бичлэг, CD, фото зураг, бусад баримт ирүүлж
болно.
 
Нэр дэвшигчдийн баримт, бичгийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний дотор
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт ирүүлнэ.
Хугацаанаас хоцорч ирсэн баримт бичгийг хүлээн авахгүй болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 51/264944 утаснаас лавлана уу.