sonin.mn
МОСКВА. /РИА Новости/. Шри Ланкад шинэ төрлийн коронавирусний анхны тохиолдол илэрсэн тухай тус улсын Эрүүл мэндийн яамны мэдэгдсэнийг  “News 1st” телевиз иш татан мэдээлжээ.  
 
 
 
Өвчтөн 43 настай БНХАУ-ын иргэн байсан бөгөөд өвчний голомт болсон Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотоос Шри Ланкад ирсэн байна.  
 
 
 
Өвчтөн эмэгтэйн 1 дүгээр сарын 25-нд халдвартын эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа өгсөн коронавирусний шинжилгээ нь эерэг гарсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг