sonin.mn

Боловсролын яамнаас хэзээ ч юм хувьсах зардал олгох 6 сургуулийн нэр бүхий цаас үйлдэгдэн гарчээ. Одоогийн байдлаар энэ 6 сургуулиас лав 3 нь эсэргүүцлээ илэрхийлж, “ёстой ийм хүсэлт өгөөгүй шүү, мэдэх ч гүй юм байна” гэдгээ хэлчихээд байна.

Үүнээс үүдээд уйтгар үргээсэн сайхан сенсаац дэгдлээ. Тэр 6-гийн нэгэнд Ерөнхий сайдын гэр бүлийн сургууль орчихжээ. Тэгээд тэр цаас “аялалдаа” гарч, нэр бүхий хүмүүс “гэнэт мэдээд” учиргүй цочин давхийсэн байдалтай байна.

Хөөрхөн хар пиар аж. Үүнийг сэтгэсэн хүнд баяр хүргье. 


Улстөрчийн нэрийг сэвтээх муугүй нэг хор бол хүүхэн ч биш, хурдан морь ч биш, харин хувийн бизнесийг нь төсвийн мөнгөтэй холбох явдал байдаг. Тэгээд л энэ хувьсах зардлын шуугианыг бодож олж.


Батлах байтугай батлах талаар хэлэлцсэн ч түүхгүй, байх ч үгүй мөнгөний тоо ба нэр. Сургуулиуд нь ч эхнээсээ “манайх ийм хүсэлт өгөөгүй” гэж мэдэгдээд байхыг бодоход энэ бол хуурамч бичиг баримт.

Гэхдээ гол асуудал нь Боловсролын яаман дээр үйлдэгдсэн бичиг. Аймар байна уу? Т.Ням-Очир ч яахав, ажлын төлөө төрсөн, салбартаа нэр сайтай залуу. Гэхдээ улстөрийн мэдрэмж нойл. Тэрийгээ ч сайхан харуулж, өөрийн мэдэлгүй тоглоомын “могой баригч” болчихлоо. Өдийд үсээ зулгааж суугаа биз. Тэр бичгийг үйлдсэн хүн ч гэсэн өөрөө анзаарсан юм болов уу даа. Тэгвэл гэмгүй царайлж байгаад “энэ нэрийг хийчихээч хө” гэсэн хүн нь хэн бэ?

Энэ нэр манай сайтын сонирхлыг татаж байна. Бид тэр хүнийг хайж олох болно