Сайн, сайхан зүйл их байнаа Улаанбаатар хотод маань. Ялангуяа сүүлийн жилүүдэд өндөр өндөр орон сууцтай, янз янзын нэртэй хорооллууд ; Таун, таур, гарден, ресидиенс, вилла ... нэртэй хотхонууд, ... дэд төвүүд сүндэрлэсээр л байна. Гэвч эдгээр хороолол, хотхонтой холбоотой нэг л асуудал сэтгэл илүү чилээх юм.
Юу вэ ? гэвэл: Зуу зуун, мянга мянган орон сууцтай хороолол, хотхоныг барихдаа сургууль, цэцэрлэгийн барилгыг орхигдуулсаар ирсэн, одоо ч үргэлжилсээр байгаа байдал юм. Эдүгээ ЕБС, цэцэрлэгийн их хомсдол бий болж сөрөг хамаарал, үр дагавар нь нэмэгдсээр байна. Эргээд бодоход энэ талаар зарим нэгэн хурал зөвлөгөөн дээр хэлж байснаас гадна, одоогоос яг арван жилийн өмнө буюу 2009 онд “ЕБС-ийн бодит байдлаас ирээдүй харагдана” гэсэн амьхандаа судалгаатай “томоохон өгүүлэл” бичиж байжээ. ( Сонирхсон хүн “Зууны мэдээ” сонины 2009 оны №281, Багш сонины №17-оос харж болно). Тэр үеэс хойш ЕБС, цэцэрлэгийн хүрэлцээнд эерэг өөрчлөлт ерөөс гарахгүй байгааг өнөөгийн амьдрал харуулж байна. Харин ч УБ хотын ЕБС, цэцэрлэгүүдийн ачаалал улам их болж уулын энгэр өөд өгсөх хүнд ачаатай хөсөг лугаа дайвалзан зүтгэж байх шиг.
Одоо Улаанбаатар хотын төрийн өмчийн төдийгүй хувийн өмчийн сургуулиуд ч бүтэн хоёр ээлжтэй (Бритиш, Олон улсын, Американ скүүл г.м цөөн хувийн том сургууль ээлжгүй байх). Сургууль хүрэлцээгүйгэээс төрийн өмчийн ихэнх сургуулиудад нэг анги 50-70 хүүхэдтэй, бүтэн хоёр ээлжээр, 5 минутын завсарлагаатайгаар 7.00-19.00 хүртэл хүнд нөхцөлд ажиллаж байна..
Үнэндээ өнгөрч буй гучаад жилд улсын хөрөнгөөр УБ хотод барьсан цоо шинэ сургууль тун цөөхөн байдаг.
Улаанбаатар хот хөл тавих зайгүй болтлоо шахалдаж, бас тэр хэмжээгээрээ тэлж байгаа ч сургуульд эрлээр, цэцэрлэгт сугалаагаар үр хүүхдээ элсүүлдэг болсон.
Үр хүүхдээ эхлээд аль ойр байгаа сургууль (цэцэрлэг)-д, дараа нь болж өгвөл гайгуй нэртэй рүү нь, эсвэл хаана ч хамаагүй олдох газар нь, эцэст нь хувийн өмчийн янз бүрийн төлбөртэй сургуулиуд руу хандахаас аргагүйд хүрсэн айл, гэр бүл нийслэлд хотод олон байгааг хүн бүр мэдэж байдаг ч цаад шалтгаан, хохирол, үр дагаврыг нь хэрхэн үзэж байдгийг мэдэхгүй юм.
Нийслэл хотын ЕБС, цэцэрлэгийн хомсдол ямар ямар асуудалд шууд ба дам сөрөг нөлөөтэй байгааг ерөнхийлөн дурдъя.
Шууд сөрөг нөлөө гэвэл:
• ЕБС-ийн чанараар тэргүүлж буй Сингапур, Хонгонг, Япон, БНСУ, Канад, Англи гээд олон улс орны хэмжээнд хүрдэггүй юмаа гэхэд өнөө цагт олон улс орнуудад хөгжсөн дижитал болон STEM, STEAM, STREAM зэрэг орчин цагийн сургалтын бусад технологийг хэрэгжүүлэх боломж маш хязгаарлагдмал. Наад захын жишээ гэхэд физик, хими, биологийн хичээлийн энгийн лаборатори, туршилтыг бүрэн хийх боломжгүй.
• Анги танхим, биеийн тамирын заал , задгай талбай, хоолны газар, гаднах орчин зэрэг нь стандарт шаардлага хангахгүй, багтаамжгүй, тохижилт дутуугаас болж бага насны хүүхдийн бие бялдрын зөв өсөлт хөгжилт, эрүүл мэндийн болон сэтгэл санааны олон сөрөг үр дагавар үүсгэх нэг үндэс болж байдаг зэрэг болно.
Харин дам сөрөг нөлөө гэвэл:
• Нөгөө хотын авто замын хөдөлгөөний түгжрэл , нийтийн тээвэр -автобусны ачааллыг нэлээд хэмжээгээр нэмж буй хүчин зүйлийн нэг яах аргагүй мөн. Үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авах гэсэн өчнөөн аав, ээж, гэрээт жолоочийн машин ; Ач, зээгээ хөтөлсөн олон өвөө, эмээ нар өглөө, өдөр, орой том, жижиг оврын автобусаар шахцалдан хөлхөж байгаа билээ. Хамгийн үнэт зүйл болох цаг хугацааг хүүхэд, хөгшидгүй замын гацаанд өнгөрөөх нь хувь хүнд төдийгүй улс орны хөгжилд ч ямар нэг байдлаар нөлөөлж байгаа.
• Хүүхэд, багачууд янз бүрийн эрсдэлд өртөх нөхцөл, магадлал өргөсөх нь мэдээж. Гэрээсээ хол газар унаатай, унаагүй, гэрэлтэй, гэрэлгүй зам гарцаар явж буй хүүхэд хэчнээн олон бий билээ.
• Сургууль, сургуулийн захирал, менежер, багш сурган хүмүүжүүлэгчдийн ажлыг хэт нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээл учруулж улмаар нэр хүндэд муугаар нөлөөлж байна.
Учир нь сургуулийн хомсдлоос болж сайн сургууль руу хошуурсан их урсгал үргэлжилсээр. Үүнтэй зэрэгцэн өглөг, хахууль өгөх хүн, дундаас нь завших гэсэн зуучлагч нар олширч тэдэнд зарим нэг нь өртсөнөөр шударга үнэнчээр ажилладаг удирдах ажилтан, багш нарын нэр хүнд давхар унаж байна. Улмаар тухайн сургууль, цэцэрлэгийн олон жил уламжилсан амжилтыг нь сааруулах нэгэн хүчтэй хүчин болжээ. Өнөөдөр улсын урдаа барьдаг томоохон сургуулиуд энэ дайрлагад илүү өртөж байна. Цаашдаа шинэлэг маягийн сургуулиудад ч нөлөөлж болзошгүй харагдана.
• Залуусыг эх орондоо ажиллаж хөдөлмөрлөхөөс татгалзахад хүргэдэг нэгэн далд нөлөө гэж боддог. Гадаад оронд өндөр боловсрол эзэмшсэн, ажил мэргэжлийн ур чадвартай болсон зарим нэгэн залуучууд : “... нутагтаа (ялангуяа Улаанбаатарт) ирж ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн байдлыг ихээхэн харгалздаг юм билээ.
• Олон залуу гэр бүл, айл өрхийн амьдралын зардал өсөхөд нөлөөлж байнa.
Адаглаад л өдөр бүрийн бензин түлшний үнэ. Улсын сургууль олдохгүй болохоор хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөрийг төлөхөөр авсан өр зээл гээд захаас аван их юм бий.
• Улсын сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүйгээс болж стандарт хангаагүй, ашгийн төлөө зүтгэсэн хувийн сургууль, цэцэрлэгүүд олширч байна.
Утааг сайжруулсан түлшээр, түгжрэлийг дүүжин зам гэх мэтээр засаж болох бол шахалдсан хотынхоо сургууль, цэцэрлэгийг яаж нэмэх вэ? Хараахан дүүжин болгож болохгүй болов уу. “Саалиа бэлдэх (ийн тулд)-ээр саваа бэлтгэх” гэдэг. Хойч үеийнхээ төлөө хамгийн түрүүнд анхаарах хэрэгтэйг хүн бүр мэддэг ч...
Ахмад багш Цэвэгсүрэнгийн Гүррагчаа.
Сэтгэгдэл0
Таун, таур, гарден, ресидиенс, вилла ... энэ чөтгөрийн тойрогт нэрүүд бүхий хот гордоок нурж унаг ээ. Барьуулсан эзэд нь нас бараг ээ.
Сайхан юм бишээ. Санаатайгаар Монголыг хорлож байгаа юм. Наад өндөр барилга чинь Монгол хүний мөнгө бишээ....Ийм гэнэн ахмад багш гэж байх гэж.... Нас биеэнд хүрээчээ ....биологийн нас хамаагүй ээ....Амьдралынхаа турш 5-6 настай байх эмэгнэлтэй юмаа...надыг уучлаарай.

СУРГУУЛИЙГ УЛС БАРЬДАГ. ХОТХОНЫГ АШИГ ХАРСАН КОМПАНИ БАРЬДАГ. УЛС ЭСВЭЛ ГАЗРАА ҮНЭГҮЙ ӨГӨӨД СУРГУУЛЬ БАРИХ МӨНГИЙГ ХАМТАД НЬ ӨГЧИХ ТЭГВЭЛ ЭНЭ ХӨГШИН БАГШИЙН МӨРӨӨДӨЛ БИЕЛЭХ БАЙХ. ТУХАЙН ХОТХОНЫ ХҮҮХДИЙН ТОО ЗЭРЭГТ СУДАЛГАА ГАРГАЖ БАЙЖ ХЭД ХЭДЭН ХОТХОНЫ ДУНД БАРИХ БАЙХ Л ДАА.
Монголчууд зүгээр л дэд бүтэц сургууль цэцэрлэггүй бол хотхонуудад байр авахаа л больчиход болно.
Сургууль барих буюу барих газар нь гар хургэхгуй нохцлоор газар олго , эс хэлэлцвэл газар буу олго ...!!!!!
Хот барих гэдэг бүрэн цогц ансамбль аль хэдийнээ байхгүй болсоон
М.ЭНХБОЛД ТОЛГОЙЛОГЧТОЙ САНДУЙ, НАРАНХҮҮ, НЯМДАВАА, БАТ-ЭРДЭНЭ, БАДАМЖУНАЙ ГЭСЭН ГАЗРЫН МАФИЙНХАН 20 ЖИЛ ХИЙСЭН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА...БҮГДЭЭРЭЭ МЭНД МЭЛТИЙЖ КАЗИНО ТОГЛОЖ, МОРЬ УРАЛДУУЛЖ БӨХ БАРИЛДУУЛЖ МӨНГӨ ТАРААЖ БИД БҮГДИЙГ ДОРОМЖИЛЖ БАХ ТАВАА ХАНГАЖ БАЙНА. ХОЖИМДСОН ТҮРГЭН, ХОЦОРСОН ГАЛ КОМАНД, ЦАГ АЛДСАН ОНЦГОЙГИЙНХОН, АМЬДРАЛЫНХАА ТУРШ ӨДӨР БҮР 2-3 ЦАГАА ЗАМ ДЭЭР АЛДСАН САЯ 300 МЯНГАН ХҮМҮҮСИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ХӨГЖИЛ БОЙМОЛЖ, ИРЭЭДҮЙ, БОЛОМЖ ХУЛГАЙЛСАН ЭНХБОЛДЫН МАФИЙН ГАР ХӨЛИЙГ ТАСЛАЖ ДАРАН СӨНӨӨХ БОЛНО ОО
Томоохон хотхон барихдаа цэцэрлэг ба сургуультай цуг барьдаг хуультай эсвэл жишиг тогтоосон.
зөвхөн худалдаа наймаанаасөөр үйлчилгээгүй орчлонгийн нар харах боломжгүй ийм байрыг худалдаж авахгүй байхыг уриалж байна нар үзэхгүй газар ургамал цэцэг чургадаггүй
Ямар учраас шигүү зай багатай бариад байдаг байнаа