ТОКИО. /TASS/. Баасан гаргийн арилжааны явцад Токиогийн хөрөнгийн биржийн гол индекс 3.5 гаруй хувиар унаж, өнгөрсөн оны есдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлтэд хүрчээ.
 
 
 
Киодо агентлагийн мэдээлснээр, Японы тэргүүлэх 225 компанийн хувьцааны ханшийг харуулдаг “Nikkei” индекс хоёрдугаар сарын 27-ны өдрийн арилжаа хаагдах үеийн үзүүлэлттэй харьцуулахад 3.67 хувиар буурч, 21142.96 пункт болсон байна.
 
 
 
Түүнчлэн Токиогийн хөрөнгийн биржийн нэгдүгээр самбарт арилжаалагддаг бүх хувьцааны ханшийг тодорхойлогч “Тopix” индекс 3.65 хувиар доошилж, 1510.87 пункт болсон байна. Баасан гарагт мөн Зүүн Азийн хөрөнгийн гол биржүүдийн индекс буурчээ.
“Nikkei” индекс ажлын тав дахь өдрөө дараалан унасан байна. Долоо хоногийн хугацаанд уг индекс 9 орчим хувиар буурчээ. Вирусний тархалт нэмэгдэж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэх болгоомжлол хөрөнгө оруулагчдын дунд үүссэн нь хөрөнгийн зах зээл унахад нөлөөлсөн гол хүчин зүйл болсон байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг