sonin.mn
СӨҮЛ. /RIA Novosti/. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНСУ-д коронавирусийн халдварын 600 тохиолдолд шинээр илэрч, халдвар авсан хүний тоо 4812 болсон бол нас барсан тохиолдлын тоо 28-д хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /KCDC/ мэдээлжээ.
Өмнө нь 26 хүн нас барсан гэж мэдээлж байв. БНСУ-ын эрх баригчид коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан халдварт өвчний аюулын хамгийн өндөр түгшүүр зарласан. Түүнчлэн цэцэрлэг, сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 23-нд болгож хойшлуулсан юм.
 
 
 
KCDC –ийн мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын 519 нь Дэгү хотод, 61 нь Умард Гёнсан мужид үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Халдвар авсан ердөө гурван хүн эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 34 болсон байна. Одоогийн байдлаар 35 555 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
 
 
 
Нийслэл Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 98, Дэгүд 3600, Умард Гёнсан мужид 658 болсон байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг