sonin.mn

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын Дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын зөрчил, сөргөлдөөн олон нийтийн анхаарлыг татаж буй.Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий Сайд асан С.Баяр байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал С.Баяр: "Эби бид хоёр нэг үе хоёр том намын дарга нар байв. Бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Харин хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед муридаг зан нь осолтой. Өөрт нь ч хэлдэг.


 Оюутолгойн гэрээг батлах, сонгуулийн хуулиа холимог болгох, сонгуулиар мөнгө амлахгүй гэж олны өмнө 2008 онд бид хоёр гар барин тохирсон.


Аль нь ч биелээгүй. Харин ч тэрбээр итгэл эвдэн гэнэт 1 сая гэв. Тэрнийг нь давуулж 1,5 сая гэсэн нь миний буруу. Их мөнгө амлах гаж тогтолцооны суурийг нь бид хоёр ийн тавьсан түүхтэй. Тэрбээр 2008 оны 7-р сарын 1-нд олныг бужигнуулж орхисон. Тэрнийг нь хохиролгүй сайхан зохицуулж чадаагүй гэдгээр би буруутан болж хувирсан. Нэг иймэрхүү... Юутай ч бусдыг гоочлон басамжлах эрх бид хоёрт үгүй. Мөрөөрөө байсан маань дээр" гэсэн байна.


С.Сарнай