sonin.mn

Өчигдөр zarig.mn сайтын сэтгүүлч А.Адьяамаа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Төрийн ордноос гарах гэж байхад нь даган гүйж, ярилцсан нь нийгмийн сүлжээнд ихээхэн тархсан билээ. Үүнтэй холбоотойгоор "Монгол HD" телевизийн захирал Г.Бат-Эрдэнэ нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.


Тодруулбал тэрээр: "Анандбазар гишүүн олон хүнд таалагддаггүй байх. Таалах ч албагүй. Харин түүний холбогдсон хэргийн талаар ярих гэж байгаа бол шүүхээр гэм буруугүй нь тогтоогдсон байхад тэр л эцсийн дүгнэлт болох ёстой. Үр дүн таалагдахгүй байгаа бол шүүхээс асуух хэрэгтэй. Хохирогч гомдолтой хэвээр бол дахиад гомдол гаргах хэрэгтэй. Гэм буруугүй гэсэн байхад бусад нь ёс зүй асууна гэдэг бол буллидалт л гэсэн үг." гэсэн байна.


С.Сарнай