МОСКВА. /RIA Novosti/. Олон арван ялзарсан цогцос бүхий ачааны машин лхагва гарагт АНУ-ын Нью-Йорк хотын Бруклин дүүргийн оршуулгын газраас холгүй олдсон тухай “New York Times” сонин мэдээлжээ.
“New York Times” сонинд мэдээлснээр, цагдаа нар орон нутгийн цагаар өглөөний 11 цаг орчимд зэргэлдээх байшингуудынх нь олон оршин суугчаас ачааны машинаас эвгүй үнэр үнэртэж байна гэх дуудлага хүлээж авсан байна. Дуудлага өгсөн газраас цагдаа нар олон арван ялзарсан цогцос бүхий ачааны машин олжээ. Ачааны машинаас олдсон хүмүүсийн хэд нь коронавирусний улмаас нас барсан нь одоогоор тодорхойгүй байна.
Оршуулгын газрын шарил хадгалах хэсгүүдийн хөлдөөгч ажиллахаа больсны дараа цогцсыг ачааны машинд хадгалсан гэж нэгэн албан тушаалтан “New York Times” сонинд мэдээлжээ. Цагдаагийнхан энэ хэргийг шалгаж байгаа аж.
Нью-Йорк хот нь АНУ-д дэгдсэн коронавирусний халварын голомт болоод байгаа билээ. Хэдийгээр өдөрт эмнэлэгт хүргэгдэж байгаа хүний тоо буурч байгаа боловч өдөр бүр маш олон хүн нас барж буй нь хотын эрх баригчдыг ихээхэн түгшээж байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Трамп ард түмнээ ачааны машинд хийж ялзруулж хөдөөлүүлж байгаа юм байна.
дэлхийн хамгийн том гүрэн гэж хаахалзаад л жижиг буурай орнуудыг дээрэлхэж дотоод хэрэгт нь оролцоод байдаг тэгсэн мөртлөө ард түмнээ өвчнөөс олигтой хамгаалж чададгүй оршуулгын газрын шарил хадгалагч нь эвдэрчихсэн нас барсан хүмүүс нь бөөнөөрөө ялзарсан байдаг. ёстой хөгийн улс юм даа. Трампгэж худлаа том том хашгирсан солиотой нөхөр.
Санал нэг бн
ЭРЛИЙЗҮҮДИЙГ ТАРХИН ДЭЭРЭЭ ЗАЛЧИХААД, ШОРОНРУУ АЧХААР НЬ ӨРӨВДӨӨД БУЦААДАГ МАНАЙХНЫГ БОДВОЛ Д.ТРАМП САЙН ЛИДЕР. АНУ.ЫН ЕӨӨКҮҮДЭЭС ГАНЦААРАА ХУЖАА НАРЫН ХАНДЫГ ДАРЖ ЧАДСАН ХҮН ШҮҮ! ЭТГЭЭД ЗАН АВИРТАЙ, ХАМААГҮЙ ҮГ ДУУГАРЧИХДАГ Л БОЛОХООС АЖИЛГҮЙДЛИЙГ УРЬД БАЙГААГҮЙ БУУРУУЛСАН, ДАВАРСАН ХУЖАА НАРЫГ НОМХОТГОЖ ЭДИЙН ЗАСГИЙН ДАЙНД НУГА ДАРЖ ЯВАА ХҮН. ӨМНӨХ ЕӨӨКҮҮД НЬ ХУЖААГ ИНГЭЖ ШАЛААНД ОРУУЛЖ ЧАДХААРГҮЙ НУСАН БУУНУУД БАЙЖ ДЭЭ.
Хужаа Хулгайч Алуурчин Жэнкогоос терее салгаж авцгаая ард тvмээн!!!
tahal garsan l bol shataahaas uur zam bhgui ingej udaan bailgaad ylzruulaad baigaa bolohoor newyork d olon hun uheed bgan bnldaa.