sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Засгийн газар цар тахалтай тэмцэх хүрээнд 77 орны зээл төлөлтийг түр хугацаагаар түдгэлзүүлжээ. Энэ тухай БНХАУ-ын Төрийн зөвлөлийн өнгөрсөн ням гарагт нийтэлсэн “COVID-19”-төй хийх тэмцэл: Хятадын авах алхам” Цагаан номонд дурджээ.
“Зээл төлөлтийг түр хугацаагаар зогсоох “Их-20” бүлгийн санаачилгад Хятад улс идэвхтэй оролцож байна. Одоогоор Хятад улс хөгжиж буй 77 орны зээл төлөлтийг түр зогсоож байгаагаа мэдэгдээд байна” хэмээн баримт бичигт тэмдэглэсэн байна. 
 
 
 
Түүнчлэн Хятад улс Африкийн орнуудад үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх бодолтой байна. “БНХАУ Африкийн 50 гаруй улсад хийгээд Африкийн холбоонд эмнэлгийн тусламж үзүүлж, шинжээчдийн 7 бүлгийг нэмж илгээнэ” хэмээн баримт бичигт дурджээ. 
 
 
 
“COVID-19” өвчинтэй тэмцэх: Хятадын алхам” Цагаан номыг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тамгын газрын хэвлэлийн алба 6 дугаар сарын 7-нд нийтэлжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-ноос энэ оны 5 дугаар сарын эцэс хүртэл Засгийн газрын цар тахалтай тэмцэх эд авах алхмуудыг уг баримт бичигт дэлгэрэнгүй тэмдэглэжээ.Түүнчлэн цар тахал, түүний шалтгаантай холбоотой Засгийн газрын байр суурийг тайлбарласан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг