ШИНЖЛЭХ УХААН БИДЭНД ИНГЭЖ ТАЙЛБАРЛАЖ БАЙНА
Манай гараг дээр олон сая жилийн өмнө урт соёотой арслан заанууд, өнөөдрийн жижиг соёотой зааны дээд өвөгтэй зэрэгцэн тал, хангай, говь гурван бүс нутагт бэлчиж байжээ. Эхнийх нь зүйлийн хувьд мөхсөн учир өнөөдөр нэг ч үлдсэнгүй. Харин одоо хоёр дахийнх нь нэг төрөл болох африк заан 500 мянга, нөгөө төрөл ази заан 500-гаад байна. Түүнчлэн олон сая жилийн өмнө ерөнхий нэг өвгөөс гаралтай Хомо төрлийн Сапиеус неандертал, Сапиенс сапиенс гэсэн эртний хоёр зүйлийн хүн сүрэг зэрэгцэн аж төрж өсч үржиж байжээ.
Өнгөрсөн хугацаанд эхнийх нь зүйлийн хувьд мөхсөн учир нэг ч үлдсэнгүй. Ташрамд хэлэхэд, Хомо нь амьтны төрөл гэдгийг, сапиенс нь энэ төрлийн оюун ухаант зүйлийг заасан нэр үг юм. Нэгэнт Сапиенс неандертал нь мөхсөн учраас хүн төрөлхтөн өөрсдийгөө дэлхий дээрх сэтгэдэг ганц матери оюун ухаант Хомосапиенс гэж цээжээ дэлдэх эрхтэй болсон.
Хүн болж төрнө гэдэг нь атга будаа цацахад зүүний үзүүр дээр ганцхан ширхэг нь тогтохтой зүйрлэдэг тайлагдашгүй хувь заяаны оньсого. Хэрвээ эцэг, эх хоёр тань өөрийг чинь бүтээсэн тэр мөчид тэгж учраагүй бол, ганц наносекундээр нааш цааш зөрсөн бол чи өнөөдөр байхгүй. Аавын тань эцэг эх мөн л наносекундээр нааш цааш зөрсөн мөчид энгэр зөрүүлсэн бол чиний эцэг энэ дэлхий дээр мэндлэхгүй. Түүнчлэн ээжийн тань эцэг эх мөн л наносекундээр нааш цааш зөрсөн мөчид учирсан бол чиний эх энэ хорвоод мэндлэхгүй. Тэгэхээр эцэг эх чинь хорвоод ирээгүй бол чи бас энд байхгүй. Цааш нь удмын гинжин хэлхээгээ хөөж бодоход өөрийн чинь өвөө, эмээ, тэдний эцэг эхүүд... бас л учирснаасаа наносекундийн зөрүүтэй агшинд энгэр зөрүүлсэн бол чи энд байхгүй гэх мэт. Эрдэнэт хүний биеийг олж хорвоод төрөх гайхалтай энэ хувь заяа ганцхан өөрт чинь бус өнөөдөр Монголчууд бидний гишгэж яваа цэцэгт ногоон газрын үргэлжлэл дээр аж төрж буй 7.3 тэрбум хомосапиенсад бүгдэд нь тохиожээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний X, У хромсом нийлж хамтран ажилласны үр дүнд хүүхэд мэндлэх нь зайлшгүй, энэ бол бүгдэд ойлгомжтой. Дээр нь чамайг хомосапиенс болгож хорвоод төрүүлэх гэж ганц ч наносекундын алдаагүй хоорондоо энгэр зөрүүлсэн, чиний дээд үеийн маш олон сая хүн байгаа нь бас ойлгомжтой. Ухаалаг гар утасны тооны машин дээр бодож үзье.
Чиний өмнөх 20 дахь үеэс өнөөдрийг хүртэлх өнгөрсөн хугацаанд чамайг төрүүлэхийн төлөө үр хүүхэдтэй болсон хүний тоо нэг сая 48576 болж байна. Түүнээс таван үе урагшлахад 33 сая 554432-д хүрнэ. Эдгээр тоог хараад өөрийг чинь бүтээх явц асар их тайлагдашгүй оньсого гэдэгт бүрэн автагдах нь лавтай.Нэгэнт чамд ийм олон сая өвөг дээдэс байгаа болохоор цаг хугацааны машинд сууж харвал эхийн таньталын хэн нэгэн хомосапиенс, эцгийн чинь талын хэн нэгэн хомосапиенстай гэр бүл болж байсан тохиолдол маш олон удаа гарсныг баталж өгнө.
Тиймээс өөртэй чинь ямар ч хамааралгүй мэт санагддаг, чиний огт танихгүй хүмүүсийн олонх нь холын удмын төрөл садан чинь байх нь мэдээж. Монгол Улсын 3.2 сая иргэн бид бүгдээрээ дэлхийн бусад 7.3 тэрбум хүнтэй адилхан. Өөрсдийн генээ саяхан Америкт цагдаад буудуулдаг өнгөт арьстантай, эсвэл Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй, түүнчлэн хойд урд хөршийн ямар ч иргэнтэй харьцуулахад генийн 99.99 хувь нь ижил байх болно. Ийм ижил гентэй учраас бид байгалийн нэг ТӨРӨЛ, нэг ЗҮЙЛИЙН амьтан хомосапиенс юм. Монголын анхны сансрын нисэгч нь Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа. Тэрбээр олон улсын “Союз-39” сансрын хөлгөөр Зевлөлт-Оросын нисэгч В.Жанибековын хамт 1981 оны гуравдугаар сарын 22-30-нд ниссэн. Ж.Гүррагчаа баатар сансарт байсан найман хоногийн хугацаанд дэлхийн тойрог замын “Салют-6” станц багийн бүрэлдэхүүнд ажиллаж, эрдэм шинжилгээний “Союз-Т4” цогцолборын хүрээнд нислэг хийхдээ Төрийн шагналт Н.Норовбанзад хатагтайн дуулсан Монгол төрийн уртын дуу “Уяхан замбуу тивийн наран”-ы бичлэгийг үргэлж дуурсгадаг байжээ.
Нарны гэрэл анх эх авсан цэгээсээ тарж гэрлийн 300000 км/секундын хурдаар манай дэлхийд ирэхдээ 8 минут 19 секунд зарцуулдаг. 1981 оны гуравдугаар сарын 22-ноос эхлэн сансар огторгуйд дууны 331 м/сек хурдаар тарж байгаа, XX зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад хатагтайн “Уяхан замбуу тивийн наран” дуу харь гарагийн оюун ухаант хомосапиенс нарт хүртлээ хэдэн их наяд гэрлийн жилийн хугацаа зарцуулах байх.
Томсгол өнцгөөр харахад “Уяхан замбуу тивийн наран” нь манай гарагийн долоон тэрбум хомосапиенс нараас харь гарагийнхны амрыг уртын дуугаар эрсэн анхны мэндчилгээ юм.
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Таалагдлаа
Шинжлэх ухааныг хийсвэрээр уран сайханддаггүй. Арслан заан ойролцоогоор 10 мянган жилийн өмнө мөхсөн.Үхсэний чинь олон сая жил! Яаж ч будаа асгасан зүүний үзүүр дээр угаас тогтохгүй.Бас л худлаа цэцэрхэл.Гүррагчааг үнэнээр нь хэлчих юм бол сансарт хулгана нохой шиг л ниссэн.Охин Дэлгэрмаагийнх нь баталдагаар социализмд хавчигдаж зовж байсан Норовбанзадын дууг сонсож байгаа л биз хэнд юунд хамаатай юм.
харин тийм юу гээд байгаа юм болдоо зайлуул
wow
Beejindee ochij amidar hyyhyyz mini!!!
Дэлгэрмаа яасан бэ ингэхэд ямар нэгэн санал авсан болов уу хөөрхий. Москвад олон жил болохдоо юу гийгүүлсэн бэ. Оросоос юу авчирсан бэ covid yyy?
Цохио хогшин эмээ
Хөөрхий Монголчууд маань бүр тэнэг болж гүйцэж. Ийм тэнэг юм бичих гэж. Манай дэлхийгээс түг түмэн дуу хоолой сансарт цацагдсаар байдаг. Цаг үргэлж. Сансарын хөлгөөс л сансар руу цацагдлаг, дэлхийгээс бол ямар ч дуу авиа сансарт цацардаггүй гэж ойлгодог тэнэг өнөөгийн энэ цахимжсан ертөнцөд байна гээд бодохоор хүн гэгч амьтан улам ухаан нь хомсдоод байгаа юм биш үү
цацагддаг
Даяанчид сансараар аялдаг
ene setgegdel bicheed baigaa humuus uursduu ene dainii bichij chadhuu zuunii manlai duuchin nuguuh sansart nissen anhnii mgl hun uursduu yg yu ve urtiin duuchnii duug sansart sonsgojee l gej bichij chadah bh l daa doorhi malnuud(umbuunuud)
Харамсалтай нь хоосон орон зайд механик дуу тардаггүй юм аав
ерэнтэй гэгч fool-дурак тэр тухай яаж мэдхэвдээ, гадаад үгээр хоосон зэцэрхэж харь үг хэрэглэснээрээ гайхуулагч мангаа байнаа.
Ерэнтэй чинь англи орос хятад хэлэнд нэвтэрхий эрдэм номтой хүн шүү тэгж ярьвал, Чи харин өөрөө тэнэг мудаз байна.
Норовбанзад гуайн дуу соц нийгмийн үед хэлмэгдсэн гэж худлаа бүлтэрч байх чинь
Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch har tamhichin kasinochin delgermaa ehiigee sotsializmiin yed havchigdaj zovson gej ulin hutsaj gadaad dotoodod mongo husdag gichii. Hyzyygyi aluurchin elbegdorjtoigoo niileed niit Mongolchuudiig gutaan doromjilj baij baruun ba amerikt mongoliin nereer Mongo guilgachin karmaagaa dyyrgedeg
Тэнэгтэхэд хязгаар байхгүй ээ гэж, үнэн юм даа. Иймэрхүү мэдлэггүйгээ гайхуулсан, худлаа хоосон цээжээ дэлдсэн юмнуудын бичээвэрүүд хаа сайгүй гардаг болж. Үлгэрлэвээс яг одоо хэсэг хүмүүс "Шатар бол цагаан нь дандаа эхэлж нүүдэг болохоор арьс ѳнгѳний үзэлтэй тоглоом" гэж балайрч байгаатай яг адилхан.
1978 ond delhiin byh oron hamtarch delhiin hamgiin mendchilgeeg hari ertonts, sansriin uudamd ilgeesen. Ene mendchilgee- pyantai adilhan tsever Altan medeelliin havtan odoog hyrtel sansriin uudamd tasraltgyi ayalsaar baina. Ene delhiin tuhai taniltsuulga medeeleld Hel yaria duu hogjim, oron byriin mendchilgee-, shinjleh uhaan, urgamal amitan byhniig bagtaasan. 20000 jiliin omnoh mostlogoor Arslan zaanuud yhsen. Gyrragchaag sansart nisej yed moskvad minii surch baisan deed surguulid boon um bolson ter yed tend baisan baahan mongol ouytnuud bygd boosondoo barigdaad baisan. Boosoo arilgaad sansart bis gej Hamam deer bichsen baisan
Sansriin hulug delhiigees 200 km n undurt nisdeg yum. Tetgevriin hugshid mungoo tulood tiim undurt gardag bolson. Namaig yumuu chamaig nisgevel shartsan Hun shig dotor muuhairch baigaad l irne biz .uur garigt ochood irsen bol yahav.uyangiin halil gedeg gedeg n book baina. Gurragchaagiin hiisniig hiihed amarhan. Norovbanzad bol davtagdashgui. 2 uur yumiig holbood solioroh yum daa
Sansriin hulug delhiigees 200 km n undurt nisdeg yum. Tetgevriin hugshid mungoo tulood tiim undurt gardag bolson. Namaig yumuu chamaig nisgevel shartsan Hun shig dotor muuhairch baigaad l irne biz .uur garigt ochood irsen bol yahav.uyangiin halil gedeg gedeg n book baina. Gurragchaagiin hiisniig hiihed amarhan. Norovbanzad bol davtagdashgui. 2 uur yumiig holbood solioroh yum daa
Ийм тэнэг Ерөнтэй ч гэнэ үү Ёронтой ч гэнэ сэтгүүлч байдаг байх нь... Юу бичиж байгаагаа мэддэг ч юм уу? Атга будаа цацаад зүүний үзүүрэн дээр тогтооно ч гэх шиг хахаха
Гайхалтай БАЯРЛАЛАА
зүгээр л цааш нь сэтгэ
Ene setgegdel bichsen humuus ymar sonin humuus ve ! Estoi uchirn oilgogdohgui ym . Mongol hun sansart nisne gedeg Norovbanzad guain Uyhanzambativiin naran geh ene gaihamshigtai du bolon duuchin Mongold dahin turtul magadgui hamgiin oiroor bodhod 100 jiliin hugatsaa ornoo ! Neeree horvoo ertonts deer davhtsal olon tohiolddogch delhii ertuntsiig uurchilsun gaihamshigt davhtsal gaihamshigt hun 100 jild ontsgoi nuhtsuld say jild negl tohiolddog ym shuu ! Odoo gehedl Norovbanzad agsan shig gaihamshigtai duuchin hezee turuh ve !?
duu agaartai orchind tarhanaa ogtorguid tarah bolomjgui setguulch guai
duu agaartai orchind tarhanaa ogtorguid tarhahgui
Цэцэрэхэж гэнж шизо чинь. Харин хэрэвээ гэдэг яриаг зовшоордоггуй юм шизо минь. Зорохгуй учрах тавилантай болоод л учраад ур удам ургэлжлээд явж байгаа юм шизо минь
Sonirholto , baharhuushta medeelel bh uma,yosto gaihmaara gej helmeer hehe
Sonirholto , baharhuushta medeelel bh uma,yosto gaihmaara gej helmeer hehe
Галзуу хүний өдрийн тэмдэглэлээс ч долоон дор юм байна
уяхан замбуу тив дуу сансараар аялдаг юм шиг