sonin.mn

Долдугаар сарын 10-ны үдээс өмнө БНХАУ-ын Шанхай хотын захиргаа хэвлэлийн бага хурал хийлгэж, 2025 оны Дэлхийн хиймэл оюун ухааны хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурлын бэлтгэл ажлын талаар танилцуулжээ.


Энэхүү арга хэмжээг Хятадын Гадаад харилцааны яам, Үндэсний өөрчлөлт шинэчлэлийн хороо, Боловсролын яам, Шинжлэх ухаан, технологийн яам хамтран зохион байгуулж байна. Арга хэмжээ нь 7-р сарын 22-28-ны өдрүүдэд Пүдүн дэлхийн яармагийн төв, Дэлхийн яармагийн үзэсгэлэн, Шүйхүй Ши-Ань зэрэг газарт зохион байгуулагдах гэнэ.


"Ухаалаг эрин үе, дэлхийн хамтын ажиллагаа" сэдвийн дор зохиогдох уг хурал нь форум, үзэсгэлэн, уралдааны шалгаруулалт, хэрэглээний туршлага, инновацийн инкубаци гэсэн таван үндсэн хэсгээс бүрдэнэ. Энэ үеэр хиймэл оюун ухааны технологийн өнөөгийн хөгжил, салбарын ирээдүйн чиг хандлага болон дэлхийн засаглалын хамгийн сүүлийн үеийн туршлагыг харуулах болно.


Энэхүү хуралдаанаар дөрвөн гол зүйлийг онцлон хэлэлцэнэ. Нэгдүгээрт, даяаршлын чиг хандлагад анхаарлаа төвлөрүүлж, хиймэл оюун ухааны ирээдүйн хөгжилд чиглэсэн судалгааг эрчимжүүлэхийг зорино. Хоёрдугаарт, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэж, инновац шингэсэн шинэлэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулна. Гуравдугаарт, залуусыг гол зорилтот бүлэг болгон тодорхойлж, шагнал урамшууллын тогтолцоонд шинэчлэл хийж, залуусын оролцоо, идэвхийг нэмэгдүүлнэ. Дөрөвдүгээрт, мэргэжлийн түвшинд ажиллахыг эрмэлзэж, аж үйлдвэрийн шинэ эко системийг бүрдүүлэхэд чиглэсэн байна.


Г.Бямба