Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар гурван газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг хэлэлцэн дэмжлээ.
Тодруулбал, ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих газар, Туул-Сонгино усны нөөцийн цогцолбор төслийн газар, Улаанбаатар хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төсвийн шинжилгээний ажиглалтын талбай зэрэг гурван газрыг тусгай хэрэгцээнд авахаар тогтов.
Ус хангамжийн Баруун шинэ эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж барих төслийг АНУ-ын Мянганы Сорилтын сангийн 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлнэ. “Улаанбаатар хотын ус хангамжийг цогцоор сайжруулах төсөл” 2019-2024 он хүртэл таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.
Туул-Сонгино Усны нөөцийн цогцолбор төслийн тухайд уг төслийг УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолоор “Монгол Улсын хөгжлийн бодлогын дунд хугацаанд хэрэгжүүлэх “Дэд бүтцийн томоохон төсөл” нэртэйгээр хэрэгжүүлж байгаа УИХ-аас батлагдсан Засгийн газрын төсөл юм. Төслийг Улаанбаатар хотын төвөөс 25 км зайд, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл0
Усны нөөц хотийн зүүн талд л баймаар юм..ёстой эргүүтэж өгөх юмаа..хэхэ
Готын зүүнтээ Гачууртаас эхлээд Уубулан хүртэл 1000 жорлонгийн муу ус хөрс нэвчиж Туулд ордог. Гэвч УБ усыг цэвэр л гэдгийн. Готоос хойш Сэлбийн усанд 10 000 жорлонгий ус уусдаг. Гэвч УБ усыг цэвэр л гэдгийм.
Ter amisgaa altanhuyag Tuul golyg bohirduulz suuz bn....
Америк залхуу амьсгаанууд хурдан ажиллаач.Хятадууд тэр цэвэрлэх байгууламжийг аль хэдийн шинэчлээд эхэлчихсэн байж байхад.