Завханы Эрдэнэхайрхан сумын нутагт орших “Мухартын гол”, “Улаагчины хар нуур”-ын Байгалын Цогцолбор Газруудаар богино хугацаанд аялаад ирлээ. Яг жилийн ѳмнѳ “Америкаар 10 000 бээр” ТВ тѳслѳѳ бэлтгэхээр Америкийн Үндэсний Паркууд болох дэлхийд алдартай Байгалын Цогцолбор газруудаар аялж байсантайгаа харьцуулахад Монголын байгалын узэсгэлэнт цогцолбор үнэхээр гайхалтай сайхан байлаа. Уул нурууд шиг үелэн тогтсон элсэн манхнуудын хаанаас л бол хаанаас нь ундран урсах гол, булаг тойрмууд, хангай говь хосолсон нутгийн заагийг холбон тогтсон нуур бүхий ийм үзэсгэлэнт цогцолбор энэ дэлхийд тийм ч олон байхгүй дээ. Бурханаас монголчууд бидэнд заяасан диваажингийн орон гэлтэй. Аялагчид их байлаа. Говийн гүрвэл шиг хаагуур ч сүлжиж давхих “Приүс”-ээс дунд гарын “жип”-ууд, бартаат замын хүчирхэг “Ланд круйзер”, “Лексус” машинууд хѳлѳглѳсѳн аялагчид хэсэг бүлгээрээ аялцгаана. Хаа дуртай газраа тал дүүрэн билчиж бие засацгаана, замаасаа гараад л дуртай газраа майхнаа бариад хоночихно, очсон газраа ямар ч хоригийг үл тоон дураараа авирлаж хүссэнээ хийнэ. Ийм дур зоргоороо эрх чѳлѳѳ хаана ч үгүй дээ.
Ѳѳрийн эх орондоо “Эзэн хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэх” эрх чѳлѳѳ гагц монголчууд бидэнд байх ажээ. Хотоос хѳдѳѳг зорьсон аялагчдын замыг дагтаршуулан, аймгаас аймгуудын хооронд аялагчид жилээс жилд олширч байгаа гэнэ. “Хотын аялагчид арай гайгүй хогоо цэвэрлээд аваад явдаг юм, хѳдѳѳний аялагчид жаахан хэцүү дээ, хогоо тэр чигт нь хаяад явдаг” хэмээн “Улаагчины хар нуур”-ын байгаль хамгаалагч залуу бидэнд хуучлав.
АНХААРАХ ЗҮЙЛҮҮД ИХ БАЙНАА
1. “Мухартын гол”-ын эх авсан дугуйлсан манханы элсэн дээрээс гулгаж буудаг болсноос олон жил дагтаршсан элс доошоо тасралтгүй урсан голын эхийг дарж эхэлжээ. Үүнийг зогсоохгүй бол голын эх, элсэнд дарагдан үгүй болох аюул ойрхон байна
2. “Улаагчины хар нуур”-ын усанд орж болохуйц элсэн эмжээртэй хэсгээр машинууд давхиж орсноос болж амьтан шувууд үргэж, газар ус бохирдож эхэлсэн байна. Хэдийгээр наана нь машин орохыг хориглож саад босгосон ч хүчирхэг машинууд нь ѳѳр газраар зам гарган давж ордог гэнэ
3. “Улаагчины хар нуур”-ын зѳвхѳн эрэг хавь нь элсэрхэг таатай хэдий ч хэдхэн алхмын цаана хѳл алдаж живэх гүнзгий байгаа. Санамсар болгоомжгүйгээр жаахан хѳл алдахад л живж амь насаа алдах эрсдэлтэй аж
4. Мѳнѳѳх хог хаягдлаа хаа сайгүй хаядаг хэвээрээ. Хийн халаагуур их хэрэглдэг болсон болохоор хийний сав их хэмжээгээр хаягдал болон хаягдаж байна. Байгальд шингэдэггүй ийм хаягдлууд байгаль орчныг бохирдуулж болзошгүй байна
5. Бусдад гайхуулан баярхах, бусдаас илүүрхэн солиорох араншин их байгаагаас эх орныхоо ийм сайхан байгалыг бахдан биширч, шүтэн хайрлах сэтгэл дутаад л байна. Ажаад байхад дур зоргоороо авирлах бусдын ѳмнѳ гайхуулах үзэгдэл түгээмэл байна шүү. Жижигхэн хүүхэд Эрдэнэхайрхан сумд сурч байхад “Хангайд наадам” үзнэ гээд л нутгийнхан машинд шавалдан суугаад давхилдаж оддог. “Би явж үзье” гэж аав ээжээсээ гуйгаад тэд зѳвшѳѳрѳѳгүйд гомдож уйлан үлдэж байсан багын мѳрѳѳдлѳѳ олон жилийн дараа биелүүлэв. “Завхан аймгаа аялал жуулчлалын бүс нутаг болгоно хэмээн байнга сурталчлах атлаа хог хаягдлаа цэвэрлэн зайлуулах тѳсѳв баталж ѳгдѳггүй юм” гэж байгаль хамгаалагч залуу гомдонгуй учирлаж байв. Буцаж явах замд нуурыг зорьсон машины цуваа хѳвѳрсѳѳр. Их ачааллын үед ѳдѳртѳѳ 500 орчим машин орж ирдэг энэ байгалын цогцолбор газарт:
-стандарт бий болгон мѳрдѳх
-үйлчилгээний чанарыг сайжруулах
-хяналтыг чангатгах
-аялагчдын аюулгүй байдлыг хамгаалах
-байгаль ан амьтад, шувуудыг хамгаалах
-аялагчдыг мэдээллээр хангах цогц бүтэц хэрэгтэй болжээ. Таны дур зоргоороо аялах эрх чѳлѳѳ бусдын тааваараа аялах эрх чѳлѳѳ болон байгаль ан амьтад, шувуудын хэвээрээ байх баталгаагаар хязгаарлагддаг юм шүү дээ.
Сэтгэлийн мухраас салахгүй байгаа “Замын хажуугийн үйлчилгээний газар”, “Зам дагуух бие засах газар”, “Аялал жуулчлалын цогцолбор”-уудын стандартыг бий болгож хэрэгжүүлэх санаа улам баяжсаар… Мѳрѳѳдѳх биш хийх хэрэгтэй байнаа.
Дур зоргоороо аялагч монголчууд бид АМРАЛТ ЗУГААЛГА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ гэдэг ойлголтуудаа ялгаж ойлгохгүй тэнүүчилсээр… ИЙМ САЙХАН ЭХ ОРОН ЭРГЭЖ БИДЭНД ОЛДОХГҮЙ ДЭЭ, БУРХАН ѲРШѲѲГ!!!
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах








Сэтгэгдэл0
Үнэн,Удахгүй хайран сайхан байгалаа яйран болгох вий
Дураар бэлчих үхэр сүргийг хязгаарлах хэрэгтэй Хаа сайгүй чацга алдаад байгаль эхээ бузарлаад дууслаа энэ өгөр архичин тэнэмэл новшнууд
Buzar uvgun dondgor avgaichuud
Deerees n nemeed tsagdaagiin hudulguunt erguuliig aylaliin uliraluudad gargaj hyanalt tavij baimaar bn Shuud gazar deer n shalgan torgoj baih mun baigal hamgaalah uurgiig davhar guitsetgeh Mun aimag sumdiin darga daamluudiig turuus hyanah hyanaltaa saijruulj uguh heregtei dee Tusuv mungu tsohisnuudiig n darui arga hemjee avj bj oron nutag hugjinu duu
Ухаан нь самуурсан тархины тураалтай юмнууд бас аялах нэрээр хог тарьдаг байх нээ. Болдогсон бол хогоо тэдэнтэй хамт цэвэрлэхсэн засаглагчидаа.
Er ni ali ch uls oron errsdiin ontslog baigali orchintoi baidag. Mongol men l adil ontslogtoi bolhoos gantsaaraa tasarhsi saihan gej heleh ni yu bol. Eersdiigee bolon uls ornio magtahdaa zaaval busad gazariig muulj dooshluulj yarij baij sanaa amardag mongol zangaa bolih heregtei.
urgelj yriaad ,cheleedel ,niitleedel baidag daanch mongolchuud bid ech oronch bisch um !!!! ,ug chun l amidrana tegeed schaaschin chelech ug oldochgui um ?!
Галбадрах та хүмүүст зориулж сайхан сэтгэлээр хандаж байна.Гэвч монголчуудын олонх амьтны хэмжээнд тархи нь ажилладаг гэдгийг мартаж болохгүй.Энэ учраас малд нь малын хууль,хүнд нь хүний хууль хэрэгтэй байна. Монголын дайснууд бол хятад гэхээсээ монголчууд өөрсдөө юм.Та нэг зүйлийг зөв анзаарссн байна.Мөнгөтэй мөртлөө малын тархитай хүмүүс байгальд илүү их хохирол учруулж байгааг. Тэд өөрсдийгөө боловсролтой, мөнгөтэй,бас өрөөл бусдаас илүү дээгүүр гэж эндүүрч явдаг юм. Хачин байгаа биз.Боловсролтой ёс зүйтэй хүн бүр мөнгөтэй байдаггүй адгийн хог новшнууд мөнгөтэй байдаг нь манай дүр эсгэсэн хуурамч ардчилсан өмхий жорлон болсон нийгмийн гаж тогтолцоо юм. Монголын бүх ард түмний хяналт үгүйлэгдэж байна. Төр хичнээн хичээвч бүх газар нутгийг хянах боломжгүй. Тэгвэл ард түмний нүднээс далд юу ч байдаггүй. Манай хийрхэгчид өөрсдийгөө хятадуудаас дээгүүр гэж боддог.Гэтэл хятадууд нутагтаа бол хуулийн доор дуулгавартай амьдардаг хүмүүс.Манай завхарсан ардчилсан хуулиуд улсыг сөнөөж байна.
яг үнэн ард түмэн өөрсдөө хяналт тавих, зөрчлийг арилгадаг шийтгэл оногдуулдаг шүүх цагдаа захиргаатай байх шаардлагатай байна.Ард түмэнд сургалт суртчилгаа ,зөв хүн болгох хүмүүжил нэн шаардлагатай байна Ардчилал байгуулж байгаа нь гэж ард түмнээ зөнд нь хаяж юу дуртайгаа хийх эрх чөлөөтэй хэмээн дураар дургиулж сиймхийгээр нь нийтийн хөрөнгөнөөс хулгайлж завших,өөрсдөө баяжиж авсан дүр харагдах юм
Хуулиндаа биш худээ байгаад гол асуудал.Хун бур тийм газани очвол телбер телех хэрэгтэй. Зарцуулалт нь ил, шилэн байх естой
Хуулиндаа биш худээ байгаад гол асуудал.Хун бур тийм газани очвол телбер телех хэрэгтэй. Зарцуулалт нь ил, шилэн байх естой
Үнэн.Япончуудаас жишээ авбал хогийг цэвэрлэж хэзээ ч дуусгадаггүй,хог тарьдаггүй л байлгахад болдог. Тэгэхээр үнэхээр хууль гаргаж хэрэгжүүлэх нь зөв. Машинтай зөвшөөрөлгүй газраар явлаа, хог тарилаа хэн ч хамаагүй баримтжууллаа, өсөх зарчмаар торголоо хаягаар нь явууллаа гүйцээ.Орчин үед бүх хүн гар утастай амархан л даа.
Юун өөр нутгийн доншуучид битгий хэл нутгийн иргэд ч мэдээгүйгээс болж хаа хамаагүй бууц нутагт буугаад хожмоо элдэв гүйдэлтэй газар бууснаас юм уу ус газар бузарласнаас үхэх ,өвдөх энүүүхэнд үр дагавартай болдог. Эмс ариун цэврийн хэрэглэлээ хаяж, хүүхдийн памперсаараа лус,усыг бузарлаж явдаг л даа. Дотоодын аялагчид гэх хүмүүс учраа мэдэж тэнэж байвал зүгээр болов уу.
эзэнгүй мал шигээ хөдөө хотгүй ингэж явж бгаа үхрүүдийг хөдөө сумандни суулгаж мал аж ахуй,газар тариалан,жимс,мод,ногоо тариулж ажил хийлгэж улс орондоо ажил хийж амидаруулах хэрэгтэй.хотын хонхорт юугаа хийж шаваардалж баас шээсээ дийлэхгүй ажилгүй алцайж ядуу гуйлгачин шигээ хэвтэх юм.орон нутаг суманд ни нутаг зааж суулгах хуули гаргаж монгол орондоо эзэн болгож суулгах чанга хуули гарга.тэгж байж улс орон хөгжинө.бэлэн зэлэн хот руу орж ирж улс оронд садаа болж бна шүү дээ.нутагтаа очиж нутаг орноо хөгжүүлээрэй малуу даа.хөдөө гадаа аялал зугаалга амралт хийж яваад хог хаягдал хаяхаар торгодог хуули дүрэмээр юугаа хийнэ вэ.орон нутагт ни шилжүүлж тэр сум багт ни харияалуул.нэн ялангуяа 90оноос хойш шилжиж ирсэн бүх монгол айл өрхийн судалгаа гаргаж хотоос гарга.тэд л энэ улс орныг ийм хөгжилгүй ядуу буурай болгож бгаа юм.
Сайхан харагдаж байна шүү. Өөрөө АНУ-д байхдаа хүмүүст санаа авмаар юм их бичсэн дээ. Амжилт!!
Тэр байгалын цогцолборт газарт харуул хамгаалалт гэж юм байдаггүй хэрэг үү?
bayarlalaa.ur dun ni garnaa.amjilt.
Санаа авмаар маш гоё бичдэгт үргэлж талархдаг. Хүүхдээ хүмүүжүүлэх тухай саяхан бичсэнийг уншсан. Өөрөө гэгээрээд бусдыг гэгээрүүлэх хувьтай төрсөн танд амжилт хүсье. Олон жил гадаад оронд байж байгаад ирсэн багш хүнд х элж ярьмаар зүйл их байгаа даа. Бичээд байгаарай