Оросын нэрт зураач Репиний “Ижил мөрний барлагууд” (Бурлаки на Волге) хэмээх алдарт зургийг зориг гарган эшлэж байгаадаа юуны өмнө хүлцэл өчье. Өнөөгийн монголчуудын олонхи нь зурагт гардаг шиг барлагууд болчих вий гэсэн миний эмзэглэл явж байгаа юм шүү. Хүлцэн хүлээн аваарай!
(51).jpg)
2020 оны УИХ-ын сонгуулийн чимээ, хэл ам намжаагүй байна. Сонгогчдын байдал төрх, хүсэл, нэр дэвшигчдэд тавьж буй шаардлага нэг л зүйлийг хэлээд өгсөн шиг надад санагдсан. Монголчуудын олонхи нь маш арчаагүй, унхиагүй, ядуу, ядуувтар, гаслан зовлонтой амьдарч байгаа юм байна–ганц л дүгнэлт. Мөнгө гэхлээр бусдаас маш их хамааралтай юм байна, ялангуяа УИХ-ын гишүүдээс. УИХ-ын гишүүнийг лусын хаан, лусын дагина лугаа боддог, тэднээс ямар нэг юм салгаж, авч, хэрэглэж байхыг хүсдэг нь дахин харагдсан нь худал биш. УИХ-ыг төрийн бодлого боловсруулах, бодлого тодорхойлох газар гэж ойлгохоосоо өөрсдийнх нь ядуу амьдралыг өөд татах ёстой буяны, тэтгэвэрийн, тэжээврийн байгууллага гэж ойлгодог юм байна.
Монгол хүмүүсийн царай ихэнхдээ баргар, өдөр хоногийг арай ядан өнгөрөөж байх шиг. Ертөнцөд өөрөө бурхан болж ирчихээд өдөр хоногийг аргацааж, ердөө өлсөхгүй, цангахгүй гэж өнгөрөөх юм бол ертөнцөд хүн болж төрсний гавьяа гэж байна уу? Өөрийнхөө ба үр хүүхдүүдийнхээ хувь заяаг авч явж чадахгүй бол хэн Таныг орлох вэ гэдэг асуултыг алхам тутамдаа тавимаар санагдах үе надад байнга тохиодог.
Нийслэлийн унаган иргэний хувьд нийслэл хотоосоо жишээлээд гутрах, гайхах, цөхрөх явдал надад лав бишгүй буй. Хотын төвийн олон сайхан шилэн цамхган барилга, хоёр голын дундахи шинэ шинэ хорооллуудыг би энд жишээлэхгүй. Тэнд аз жаргал буцалж байдаг бол тамын амьдрал буцалж байдаг гэр хороолол, захууд, борчуулын дошнуудыг би гутрал цөхрөлийн нүдээр хардаг. Балар харанхуй ой хөвч шиг тэр “их хот” (Улаанбаатар дахь тусдаа хот гэж би нэрлэнэ) юуг ч ор сураггүй шингээж орхихоор бөгөөд ажил хийхгүй амь зууна, зоргоороо дэл сул амьдарна гэсэн бүгдийн хувьд хамгийн найдвартай оромж, аюул осолгүй газар болж хувирсныг би олж хараад харуусаад бичээд байна. Тэр их хотод хүн байх, хүн төрхөндөө эргэж орох нийгмийн асар том үйл явц тэмцэн ядан, бараг ялагдаж байна. Хүн төрхөнд нь эргүүлж оруулж, хэвийн амьдруулахын тулд төр-засагт хийх ажил дэндүү их байх шиг санагддаг. Тэгэхдээ мөнгөөр угжих, сул тэжээх биш!
Монголчуудын үлэмж хэсэг нь ийм дорд орсны учир шалтгааныг хайсаар, хариулт өгөх гэж зовсоор адаг сүүлд нь Репиний “Ижил мөрний барлагууд” хэмээх алдарт зургийг татаж нийтлэлдээ тавих вэ дээ? Цөхөрсөн хүний л ажил шүү дээ.
Нэг хариулт байна. Бодож бодож би оллоо. Уншигчид санал нэгдэх эсэхийг бүү мэд? Юув гэхлээр монголчууд ерөөсөө ХАЙР НАЙРГҮЙ амьдардаг, ХАЙР НАЙРГҮЙ хорвоогийн өдөр хоногийн өнгөрөөдөг юм байна. Улс төрийг нь ярилтгүй. Гучин жил хайр найргүй улс төрдлөө. Төржлөө биш шүү. Үйлдлийг нь хайр найргүй гэж хэлж байна. Одоо ч тэгж байна. Хойшдоо ч тэгнэ.
Цаашлаад? Ерөөсөө бидний хэрэглээ, идэж уух, наргих цэнгэх, амарч зугаацах, ажиллах, шагнуулах, сурах, тэмцэх, нөхөрлөх, хайрлах дурлах, цамаархах, наймаа хийх, мөчөөрхөх нь бүгд ХАЙР НАЙРГҮЙ. Одон гавьяатын төлөө хайр найргүй үхэлдэнэ, түүндээ ханахгүй. Ямар нэг юм бүтээхийн төлөө муйхар хөөцөлдлөг нь хайр найргүй. Найраа нь хайр найргүй. Монголын нийгмийн дүр төрх ерөнхийдөө ХАЙР НАЙРГҮЙ.
Жилийн дөрвөн улиралд зах дээр түг түмэн хүн лангуу сахиад зогсож байгаа нь ч хайр найргүй. Яриа хөөрөө, өгөө аваа, хувцас хунар, нүүр царай, идэш ууш нь яг хэлээд өгнө. Ерөөсөө л нэг зэрлэг бүдүүлэг, гүжирмэг, түс тас, яахаас ч буцахгүй бөөн хүн. Урлаг соёл нь ч хайр найргүй. Орчин үеийн кинонууд, хошин урлаг нь зэрлэг бүдүүлгийг жигшээх гэхээсээ сурталчилсан, бүр бахархсан шинжтэй. Зурагтын зарууд нь хайр найргүй. Этик байхгүй, “Бурзай” гээд л уянгалуулна. Нэг л юм зарах гээд байгаа бололтой. Эх орны минь худалдаа-эдийн засаг доорхи зураг шиг бүү болчихоосой гэсэндээ л хэргээр тавьж нийтлэж байна. Цөхөрсөн хүний арга шүү!
(34).jpg)
Хүүхэддээ уураа гаргаж өсгөдөг гаж үзэгдэл монголчуудад л байна. Тэгэхдээ үр хүүхэддээ хайртай! Өсгөж бойжуулж байгаа нь хайр найргүй. Хүүхэддээ тийм юм чинь өөртөө бас хайр найргүй хандана. Өөртөө хайргүй гэж өчих хүн байхгүй ч зарим үйлдэл нь өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн эсрэг. Эцэг эхээс заяасан унаган биеэ хайр найргүй эдэлнэ. Хайрлах нь хайр найргүй, гэрлэх нь хайр найргүй, салах нь хайр найргүй, хайр найргүй өнчрөл–монгол гэр бүлийн өнгө төрх арай ч ийм болчихоогүй байх. Гэхдээ анхааруулж байна!
Хайр найргүй гэдэг нь өдөр тутам, хэн бүхний нүдэн дээр иддэг уудаг дээр бүр тод харагдана. Хайр найргүйн ганц жишээ татахад л эрх бүхий байгууллагаас хорьсоор байтал тарваганы мах идэж тахал тусч амиа егүүтгэнэ. “Тарваган тахлын батлагдсан тохиолдлуудын 50% нь нас барчихаад байхад иргэд өчүүхэн ч цочирдохгүй байна” гэсэн гарчигтай албаны ноцтой анхааруулга сайтууд дээр явж байсан. Хорьсоор байтал торгуулин торгуулин тарваганы тулам мах нууж оруулах гээд нийслэлийн эргэн тойрны замын товчоонууд дээр саатуулагдана. Бүр хэргээр нийслэлд тарваган тахал дэгдээх гэж байгаа юм шиг. Тийм хорон санаа байхгүй, сайхан сэтгэлээр идэж уух гэж, бусдыг дайлах гэж, бэлэглэх гэж тэгж явааг нь ойлгож байна.
Цаддаггүй удамтай юм шиг юу ч идсэн тэвээрэхгүй, хөгширсөн хойноо хоолны хэнхэг болчихно. Монголчуудын өвчлөл, хавдарын ихэнхи нь ажлын ачааллаас бус хоол ба архины хэтрүүлсэн хэрэглээнээс болно. Цагаан сараар хоолны хордлогоор түргэний дуудлага тасрахаа байна. Хайр найргүй амарч зугаацдагийн гайгаар автын осол, хүний амь эрсдэхгүй бямба нямгүй болсон. Наадмаар дал наяараа хэний ч албадлагагүй нас барцгаана.
Ажиллах нь хайр найргүй. Ажлын хуваарь нь ч хайр найргүй. Цаг баримтлахгүй. Унтахаа мэдэхгүй, сэрэхээ мэдэхгүй. Ажлаа дайрч хийнэ, нэг ажлаар нөгөөг нураана. Гарлага зарлага нь хэтэрнэ. Арвилан хэмнэлт байхгүй. Ажил дээрээ дарамтлана, зодолдоно, алалцана, хэдэн биенээ хэмлэнэ, матна, бас наргина. Барилгын талбарт барилгачин гэж нэг үйлтэй сүрэг хүн ёстой тамтайгаар өдөр хоногийг өнгөрүүлнэ. Дарга даамал нь шар махтайгаа хатна. Ганц дайралтаар өм цөм, хальт мөлт хийнэ. Үхсэн амьд нь мэдэгдэхгүй сураггүй алга болчихно. Нөгөө гайт архи өөрийг нь уучихна. Нэг бол барилгачин хүн архичин байдаг, нэг бол архичин хүн барилгачин болдог. Нүдэн дээр ил харагдах хайр найргүйн жишээ бол нийслэлийн замууд, Дархан орох зам байна. Хагархай, цоорхой, ямбий замаа засч барахгүй. Зам тавих монгол хүн ч олдохоо байсан. Гэх мэт аль ч бүтээн байгуулалт нэг иймэрхүү. Хайр найргүй бүтээн босголт уу? Хариул даа?
Хайр найргүй чанараа байгальдаа их л дээрэлхүү гаргана. Нэгийг бүтээхдээ нөгөөг нь сүйтгэнэ. Хэрэглээнээсээ хэтэрсэн их хэрэглээг энэ их овоолсон, хөглөрсөн, барагдашгүй хог илтгэнэ. Хог үйлдвэрлэлээр манай улс хүн амтайгаа харьцуулбал дэлхийд толгой цохино. Бүтээж гаргаж чадаж байгаа нь хамгийн түрүүн хог л байна. Нийслэлд хөрс ус агаарын бохирдол дээд үзүүлэлтээсээ аль хэдийнэ давчихсан.
Ертөнцийн өдрүүдийг хар зөнгөөрөө, зоргоороо, хэнд ч хаана ч захирагдахгүй өнгөрүүлэх нь монголчуудын чухам эрх чөлөө нь юм байна. Ийм байдлаар явж явж насны бөгсөнд хүрээд ирдэг. Өөрийнхөө эргэн тойрныг, амьдралаа, нийгмээ байдгаар нь чамлачихсан нэг нөхөр гараад ирэх нь тэр. Нуль харуусал. Амьдрал нь дан зовлонт шөнө шиг байж гэнэ. Тэгж ч байх минь яав, ингэж ч байх минь яав? Ингээд сэтгэлээ өшөө хорслоор дүүргэчихсэн, гунихарч гутран доройтсон нэг хижээл нөхөр нэг өдөр гэв гэнэт сэрнэ. Хар энергиэр хэдэн тийш нь тургиж өгнө. Тэр нь бүтэлтэй юм болохгүй. Мөнгө цаас, амьжиргаан дээр шувтан гаслан, хоосрол, гомдол. Өвчлөнө, өвчтэй, хавдартайгаа нэг өдөр мэднэ. Эмнэлэг эмч нарыг сүнсийг нь зайлтал дарамтлан амиа нэхнэ. Хайр найргүй амьдарсных нь хохь тэр л дээ. Хайр найргүй амьдарсных “АРЧААГҮЙ!” гэсэн ганцхан тамгатай үлдэнэ.
Ийм монгол хүн дэндүү олон, гуравхан сая хүн амдаа хуваагаад үзвэл хэт олдоод байгаа учраас л юуны өмнө шийдвэр гаргагчдад, цаашилбал одоо ид залуу, хийдэг бүтээдэг насан дээрээ байгаа монголчуудад хандан ээлжит шүүмжлэлт анхааруулгаа бичиж байна. Эх орноо муулж, чамлаж байгаа юм ер биш. Нэг коментчин бичсэн байна: юм ойлгодоггүй, ядарсан зүдэрснээрээ бусдаар өрөвдүүлж аргалах дуртай, гэмт хэрэг хийгээд бусдыг хорлочихоод өөрийгөө өрөвдүүлж хүн чанар ярих дуртай гэх мэт.
(19).jpg)
Монгол ахан дүүс минь унтаж буй энэ нөхөр шиг бүү болчихоосой гэсэндээ л хэргээр нийтлэж байна. Цөхөрсөн хүний арга! Хөөрхийлмөөр ядарсан хүн дэндүү олонтой болчихжээ. Тэр нь олдсоор олдсоор, тэлсээр тэлсээр турж үхэх дээрээ тулсан түг түмэн хүн тусгаар тогтнолоо “идэх юм”-аар худалдах дээрээ бүү тулчихаасай!
Монголчуудын дийлэнх нь биш ч нэлээд нь биологийн амьтны 5 инстиктийг гүйцэлдүүлэхийн төлөө өдөр хоногийг арай ядан өнгөрүүлж байна гэж бичсэндээ би харамсдаггүй, айхгүй, дахиад ч биччихье. Ямар инстикт? Идэх, уух, баах, шээх, унтах. Амьтнаас ялгарах нь амьтад гадуураа арьс шир, ноос ноолууртай (хуяг нь), бид салхи, хүйтнээс хамгаалах хувцас өмсдөг. Бусдаараа яг адилхан байх юм бол арчаагүй унхиагүйгээ дуудуулахгүй гээд яах юм билээ?
Бичигдээгүй хууль. Хүн болгон өөр өөрийнхөө төлөө санаа тавьж, аз жаргалаа өөрөө олох үйлтэй, жамтай. Амьдралд эзлэж байгаа байрандаа эзэн болж тэнцэх эсэхээ хүн бүр ажил хэрэг дээрээ харуулах ёстой. Хүн ер нь хоёрын хооронд хоцорч болохгүй болчихдог тийм үе зөндөө байдаг. Тэр болгонд сөхөрдөггүй л байхгүй юү дээ!
Амьдралтай тулалдаж, нарт ертөнц дээр өөрийнхөө эзлэх байрыг олж авахын тулд тэмцэх л хэрэгтэй. Хэрэв чи өөрөө тэмцэл хийж байж тэр байраа олж авахгүй бол хэн ч (ямар ч улс төрч, ямар ч УИХ, ямар ч Засгийн газар) чамд түүнийг бэлэглэхгүй. Зориг зүрх, шургуу зүтгэл л хэрэгтэй. Эрүүл саруул байж, хэвийн зөв түвшин хүн байж, хийж бүтээдгээрээ адгуусан амьтнаас эрс ялгаран байж энд эшлэсэн “Ижил мөрний барлагууд” хэмээх зургийн баатруудаас xoл давах учиртай. Яаж? Уйгагүй хичээл зүтгэл насан туршдаа гаргах хэрэгтэй! Нийт иргэдээ шилдэг хүн болгож, улсаа шилдэгүүдээр дүүргэж, шилдэгийн шилдэгүүдээр удирдуулахаас өөр гарц байхгүй! Алиа марзан хүмүүсээр энэ улс эх орон чинь дүүрчихэж болохгүй шүү дээ!
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү!
(1)(1)(1).jpg)
Сэтгэгдэл0
Amidral berh. Ene songuuli shudraga bolj bgaa gej bodohgui bn. Bi unendee MAN-d itgehgui bgaa shu.
Амьдрал бэрх биш. Харин чи өөрөө бэрх амьтан байна. Юу ч хийхгүй, НАМ яриад л ангайж суудаг.
Toriin bodlogo, toroos humslagchdiig hatuu shiitgeh huuli, iuldberlegchdiig demjsen bodlogo: huselt: Bayrlhuu guyag oirnoos oboo oilgoh gej jaddag bolloo. neg huselt baina. hoer horshiin hogjliin nuutsiig neg bicheech. urd horsh ideh, omsohoo shiidej abaad odoo oyunii chadabhia deeshluulj ihellee. hoid horsh oligarhuudaasaa neg youm jaahan hondiirch uls gurnee ezentei gedegee medruulj ehellee. ene haritsuulaltiig bicheed bid javal hurdan hogjih be? hoer tom huneer hureeluulsen dalain byatshan baylag ehtei aral jijig dund iuldberjilteer bish ulsiin orchin ueiin technologtoi tom tom hoer horshiin erelt heregtseeg hangah iuldberuud barij baij Mongol ulsiin irged ajiltai buteegdehuun ni chanartai zah zeeld orsoldoh bolomjtoi talaas ni neg bicheech
Bayarhuu chi muu muuhai bolgoniig bugdiig bichij taniulj uhuullaa. Odoo yaj zasaj zalruulah ve Mongol humuus yaval ooriigoo hun gej tooj uzeh ve sanaa onoo baival bicheech!
Ingevel saijirna, tegvel zasagdan gedeg belen jor baidag boloosoi. End hen negneer zaalgah belen jornii tuhai bish huvi hun bur uurtuu ezen baih uuriin hemjeend amidralaa avch yvah tuhai yrigdaj bgaa yun bishuu
Би гадна амьдардаг л даа. Гэхдээ мэдээ сонсож монгол хүний амьдралд дэмий л санаа зовдог. Энэ сайхан нутаг байхад чааваасдаа гэж боддог. Хөдөөгөө бараадаж амьдрах хэрэгтэй. Төр дэмжиж өгөх хэрэгтэй. Репиний зурагны оригналыг үзэж биширч , сэтгэл зүйн зураг ийм агуу байдаг байна гэж өөрийн хирээр уншиж ойлгон ядан явлаа. Амжилт!
Энэ хүн уулан маш зөв юм л хэлээд байх юм , энэ зүйлээс санаа авч тунгаана бодох хүмүүс хэр олон бол бидний өдөр тутамдаа тааралддаг л үнэн зүйл дээ, Одоо яандаа дээрдэхгүй байхаа маш олон санаа ойлгуулах гэж бичсэн байдаг гэвч өөрт чинь маш их баярлалаа танд сайн сайхныг хүсье
Дэглээд чангалаад өгөхөөс өөр арга алгаа! Гэхдээ ардчилалаас ухрхагүйгээр...
Мангар монголчуудын сэтгэхүй оюун ухаан гэж авах юм байхгүй. Харанхуй хүн сүргүүд.
Баярхуу заримдаа овоо ухаарсан юм бичдэг болж Хижээл насандаа ирж байгаад ухаардаг гэдгээ ойлгож байгаа бололтой Овоодоо Зарим юмаа засаж ойлгочихвол чамайг юу эж харааж зухээд байхвээдээ Саяны сонгуульд чиний бачимдаж муулаад байгаа ард олон чинь менге гэхээсээ юм хийчих байх гэсэн горьдлогоороо Хурэлсухд егчихсен гэдэг нь тод харагдсан шуу Тэрийг олж хараагуй баймааргуй л юм Менгеер егсен л байх гэхдээ туйлдсан олон еер сэтгэлээр хандсан гэдэг нь таны бодсон шиг найдвар тасарчихаагуй нь харагдаж байна бусуу Одоо негее найдсан хун нь олигтой ажиллахгуй хоосон сур данзандаад буруу замаар будаа тээчихвэл жинхэнэ гамшиг болнодоо Монгол
ene hvmvvsiig hodoo hooj garga bayan malchidin zarct bolgo vvniig hvcheer hii hodooni borchuudig hotod dahij bvv oruul.
Итгэлт баян хэлэхдээ заяагүй хүн гэж угсаа гаралгүй ядуу хүнийг хэлдэггүй юм, заяагүй хүн гэж залхуу мунхаг хүнийг хэлдэг юм. Энэ үг яг залхуу мунхаг монголчуудад тохирсон үг юм.
угсаа гарвал байх ёстой л ид
тиймээ, үнэн зүйл их байна. Засъя залруупъя гэвэл болж бүтэх зүйл бас.их байна
Унэн л дээ унэн Оорчлох юм маш их байна Яаж гэдэг л чухал байна Сэтгэл зуйн нэг арга байна бие биенийгээ их дуурайдаг юмаа Сэтгуулчид сайн сайхан амьдарч байгаа хумуусийн тухай их бичих хэрэгтэй Тийм хумуус байнаа байна Гэхдээ баян чинээлэг том даргын тухай биш Жирийн цалингаараа амьдарч байгаа зумуус яаж хичээж байгаа тухай хуухдуудээ яаж зумуужуулж байгаа тухай болж байгаа юм болохгуй байгаа юмны тузай бичээ Сэтгуулчид унэндээ эсаэл улс торчдийн тухай эсвэл гэмт хэрэгтнуудийн тухай дэндуу их бичиж байна
Толгой дээр ядуу тэжээврууд гарсаны гай юм. Унэн бичжээ.
Ардчилал биднийг ийм л болгочихлоо. Үйлдвэрүүдийг устгаж бүхэл бүтэн ажилчин ангийг устгаснаар хүн бүр наймаачин болж нийгмийн бүтэц эвдэрснээс энэ бүх юм эхлэлтэй. Одоо аж үйлдвэрээ эргэн сэргээж ажилчин ангийн бий болгох хэрэгтэй. Даан ч бүтэхгүй хий хоосон, хэзээ ч хүрч чадахгүй мөрөөдөл мэт сонсогдож байна. Улс орнуудын технологи хэт урагшаа явчихлаа даа хөөрхий. Ямар ч ирээдүй монгол улсад алга.
tuunii olon buchlegiig unshlaa zuv yum helsen bh yum ajil bolgoh talaar bodmoor yum
Хүн орчиндоо л зохицож амьдардаг. Одоо байгаа нийгэм, эдийн засаг, улс төр/хуулийн орчин чинь ард түмнийг тийм байлгаж байгаа шүү дээ. 30 жилийн өмнө амьдрал хоёр идэхгүй, хоосон хонохгүй, хамгийн гол нь өргүй амьдарч байсан. АХ, АН-аас иргэн баян бол улс баян гээд л шинэ нийгэм байгуулаа биз дээ. Тэр баян иргэн чинь хаана байгааг ардчилагч Баярхүүгээс асуумаар байна.
хойд солонгос визгүй гэсэн шүү
СОНГОГЧИД ИЙМ МУЛГУУ ЭРГҮҮ ТЭНЭГ МАНГАР БАЙХАД ЯАЖ УЛС ТӨР ӨӨДТЭЙ БАЙХ БИЛЭЭДЭЭ. ЗАХЫН ХОРООЛЛЫН ӨМХИЙ ХАНХАЛСАН ХЭДЭН ӨВГӨД ХӨГШИД СОНГУУЛЬ БОЛОХООР 10, 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР АЙЛ ХЭСЖ УХУУЛГА ХИЙЖ ӨӨРСДӨӨ САНАЛ ӨГӨӨД Л ЭНЭ ТЭНЭГ ман -ЫН БААСНУУДЫГ ДАРГА БОЛГОЖ ҮХЛЭН ЦАРАЙЛЖ АМЬДРАЛАА ӨДРИЙН ХООЛООР ХУДАЛДАЖ БАЙНА ШҮҮДЭЭ НУУЦ БИШ
It's strongly troubling to me that we've leaders who led the whole society to the very bottom. Besides they dictating to us how we live our lives, for what they consider good for us. It's really vomiting. Commanding us to live their dirty lives which is too tiresome. They are to be blamed, only they are, who are actually demented poor circus monkeys.
Whatever the politicians did or do here and there is politics. To make the ppl poor. Kinda domestic terrorists. Too much flip-flop. Flip-flop-flip on everything 'cuz they have zero abilities to accomplish something positive or good. They are themselves very poor not knowing or mentioning about right statesmanship. No slightest idea or knowledge about governance at all. Look at Shinzo Abe who is so sophisticated, elegant n preserved even after his retirement still getting engaged in activities for his Country. Look at Trump who is tirelessly fighting for his slogan America First, only First. Look at our dirty leaders who only want to make Mongolia the last underdeveloped nation in the world. On purpose. Demonizing.
We sometimes seem cursed. Sky scream like on their donkey political show.Slick. We shouldn't bow down to the mobs. Send them behind bars. Do them a lame duck "political circle". Make their feet in the grave. There are Hundreds of ppl who wish to oust them without being drowned out by the cacophony of their politics.They should be hurt like hell, will be well ouching like hell too. I know they will get their panties wet when read these staffs of mine. Losers n Suckers n Broke.
Yagaad hair nairgui bgaan be? gedgiig l sudalj gargaj ireh ni chuhal...
yduu,yduu bas dachin yduu!!!, bi, bid , bugdeeree nemj yduurald ormoorgui bna !!!, ajil chiimeer bna !!!, baga nasnii yduu ailiin chuuchduud uchej bolochgui !!! ,darga nar olon say togrogoor bie bienee yagaad schagnaj baigaa um!!!, chaana chin chuuchduud ersdeed bna??? ,iim tor bid nart erchereggui. !!!
Одоогоос зуун жилийн өмнөх монголчууд мунхаг арчаагүй хүлцэнгүй хүмүүс байсан. Одоогийн монголчууд тэднээсээ дутахгүй мунхаг арчаагүй хүлцэнгүй хүмүүс болжээ
Buh yum arai ch naidvargui boltloo dooshoo orchoogui l baina. Bid nar bolj bgaa eyereg mede sain zuild anhaaral handuuldgui bolohgui muuhai buhnig huchtei ulguj avdag mulguu humuunii esoor gutrangui handaad baina. Huvi hun buriin hariutslagiig uguisgesengu gehdee niigmiig hamarsan uurchlult eyereg zuiliig leader eese uls turch duus ehluulmeer baina. Chin shudraga tuushtai ajildag manlailagchid shat burt olon bolood irvel niit har mass surgiin handlaga uur bolool irne. Ugaasaa manalailagch nar tiim baih gej l leader bolj urd ni gardag.
Bayrhuu niitlelchdee bayarllaa. Zogsoltgui l bichih um.Hairan tsag tsaasaa ch vrj duusch bgaa bh daa.Tsaashid "yaah ve"100 gedegee daraachiin udaa bichne gj naidnam. Manaid tsuuhun heden bainga bichdeg niitlelch bh um. Bayarhuu Ebi Baabar Defacto, Baatarhuu, Uyanga avgai ni, Emuujin hatagtai, sudlaach Ganaa, Baasanrsuren, Tsenzurgui ......geh met.Uzel sanaa, es surthuun, bodrol sanaa ni uur ch gesen niilj negdej Mongoliinhoo tuluu 1 platform-toi bolohiig urialah uyyn. Dandaa l tus tustaa aviyastai, adtai, aazgaitai, aashtai baih tsag bish l bololtoi b.
"Ulaan Bal"-aar Ebi-n yarianii bichlegiig uzlee. Setguulch zaluu unen mundag blaa. Gehdee "yalagdsan". Yag l angaa barij, tas bazah gsn shunal huslen duuren "bloody" anchin shig l bsn um, ug ni. Ebi bur ch mundag,garamgai, hosgui, hoergui, egduutei bv. Zarim Asuultaas bultaad l, shurgaad l, huurhun sugaraad garchih um. Bi USA-d hedhen udaa yaria avch uzsiim. Amargui hetsuu "ajilbar" um bilee. Zugeer mulger yaria bol amarhan l bh, harin amtgui bh bol uu. Ebi-ees "yaria" avah husel turj b. Bugdiig ni +- tai ni heluulj chadah baih shuu.haha
Бизнес эрхлэгчдийг мөшгөөд, гэмт хэрэгтэн болгоод байгаа нь энэ нийгэм буруу байнаа гэдгийг л харуулаад байна даа. Хүчний байгууллагууд яагаад ингэж ажиллаад байнаа!?
Чиний худлаа АРДЧИЛАЛ..барууны суртал ингээд дуус ч бна..бид 30 жил тэвчсэн..одоо боллоо..
Чиний худлаа АРДЧИЛАЛ..барууны суртал ингээд дуус ч бна..бид 30 жил тэвчсэн..одоо боллоо..
Гай чирсэн 30 жилийн ардчилал .гээч нь Монголоор тоглоод дууслаа..одоо албадлага ..хариуцлага хэрэгтэй бна
Тийм шүү. 30 жил хуурамч ардчиллын замаар явлаа. хайран 30 жил.
Bolj l bainashdee. Erh chuluuguu edleedd
Ардчилал эрх чөлөө гэдэг чинь чиний дотроо бодож төсөөлж байгаа шиг ардчилал эрх биш юм. Өрөвдөлтэй юм.
ЭЛБЭГЭЭГ ҮЗЭН ЯДДАГ ТАНИЛ МИНЬ НЭГ ӨДӨР ЭЛБЭГ ЭЭ ДАЖГҮЙ ШҮҮ ТЭР ХАЧИН ГОЁ ОНИГОО ЯРЬСАН ӨӨРӨӨ ОДОО ЮУ ХИЙЖ БАЙГАА ТУХАЙ !!! ЕР НЬ СҮҮЛИЙН ҮЕД ЭЛБЭГ ЭЭГ ТААЛЖ БАЙГАА ТЭР НАЙРСАГ ХОШИН ШОГИЙН МЭДРЭМЖТЭЙ БАС СЭТГҮҮЛЧ ГЭХ ХҮҮХДҮҮДЭЭС АРАЙ ИЛҮҮ ГЭЖ ИРЭЭД Л 100 ХУВЬ ЭРГЭВ
Баярхүү чин үнэнийг хэнээс ч үл хамааран бичдэг. Ийм сэтгүүлч сурвалжлагч нар цөөн .Нэгэнт байгаа үнэнийг дэлгэхээс өөр яалтай билээ. Баярхүү минь бич,бич.Нэг хүн ч гэсэн зул асаахгүй бол энэ нийгмийн харанхуйг бултаар гайхаад яах ч билээ.
Хэтийн зорилго үгүй аваас ойрын зовлон эхэлнэ. Ойрын зовлон эхэллээ гэхэд алдсан хүн арван тамтай
Сэхээтнээ үнэлэхгүй байхад сэхээтнүүд нь гудманд гарсан. Комунизмын үед хэчнээн хүн сэхээтэн байсан юм бол. Хар ажилыг гадаадынхнаар хийлгэх нь зөв. Монгол цөөн хүн амаа тахир дутуу болгох юм бэ. Тахир дутуу хүнээ ойлгодггүй
Seheetnyyd oorsdoo hogj devj ynemlehnii goluud chadahgyi bol har geed baigaa ajlaa hii hogjiliin berhsheeltei irgedee halamjil
Энэ Баярхүү доктор ч биш, профессор ч биш. Улаан цайндаа гарсан худал хэргэм цол зүүх гэж хичээдэг.
ingej xeldeg xun baugaad bayrla nutsgen unen
Амьдралтай л юм бичээд бх юм. Даанч ойлгож тусгаж авах иргэд ховор доо. Бусдыг л гоочлохдоо авьявстай мэт бхаас би яаж арчаатай ажилсаг эвсэг чадварлаг болох вэ гэдэг бурууг биеэсээ хайж засах нь туйлын ховор биз дээ.
Туйлын унэнг яаж нуух вэ
Ta ug n zuv ym ih bichdeg shuu. Gevch songuuliin umnu ner buhii humuusiig zaaj ih l undurt urgumjilj bichij bsniig unuudur ergeed harhad daan ch yavdaagemeer ! Tiimee tanii demjsen busguichuud gishuun bolson . gevch unuudur zarim n baraa n alga helgui korlia bolj yunii olon gadaad hel eh heleech martsan bololtoi! Gants 1 huuli sanaachilmar bolson 1 n yostoi eleg doog bolson shuu. Unuudur ulsad huvtsnii huuli heregtei yu??? Ta heldee!!!
Huvtsasnii huli bish huvtsanii ungu heenii huuli geed bgaa bizdee ? Iim l mundag erhem 100tiin mudak.
1980-аад оны сүүлээр чам шиг дутуу юмнууд мөн ч их ... Яг одоо чиний улиглаад байгаа шиг худлаа мөн ч их сүржигнэж хөвсөлзөж хийрхэцгээж байсан даа. Одоо чам шиг маанагууд цэцэрхээд үймүүлээд байгаа болохоос... Энэ Монголын олонхи нь хүн гэдгийн язгуур утгыг мэддэг. Түүндээ дүүрч амьдардаг юм. Даанч чам шиг яг буцах гэж байгаа юм шиг адгасан давчдсан юмнууд оюун санааг нь сандаагаад тараагаад байх юм даа. Баярхүү. Хүн төрөлхтөн хэдэн мянган жил энэ хорвоог яаж туулж ирсэн гэж бодохоороо чи ингэж цэцэрхээд байдаг юм бэ. Т
Жэнко Хүүк нар монголчуудыг улам харануй хүн сүрэг болгож байна. Төр бүгдийг зохицуулна, бүгдийг хийж өгнө, бүгдийг мэднэ гэж мунхруулна. Одон медалийг мянга мянгаар нь тарааж өгнө. Хувийн хэвшлийг хурааж авна гэж үзэн ядуулна. Тэгж байгаад өөрсдөө хулгай хийнэ.
USA-n Euk-n Songuuliin 3 udaa boloh Metgeltseenii Ehniih ni 29nd bolno. Trumpaas sunsee zailtal aisan AN-ni amjuulj, ene uduruuded boslogo,tonuul,allagaa ulam ulam huchtei bolgoj b. Tednii ner devshigch Biden ni uuriin buruugaas bish ch hundersen zunug uvchtei, um yarij baigaad uur sedev ruu haltirch tuurchihdug onoshtei aj.
2016 ond ch trump-g Euk bolgohgui gj amiig ni horloh gej ch baij. 48 jil zunug zalgatalaa uls turd bsn Biden, 48 sar Euk hiisen Trump-n ajiliig haritsuulj baigaa ch gitadii taraasan corona deer tuuniig yallaj unagaah gj b.Trump argagui baidald orj metgeltseen deer Biden-iig but avah gj bsn huzuruudee gargaj eheljee.
Tulburtei tulburgui bosogchid,zahialagiin tsagdaa, shudraga tsagdaa geh metiig irged ni yalgaj oilgohgui tuurulduj bjee. Tsagdaag sanhuujiltgui bolgo gej irgediig yamar ch hamgaalaltgui bolgoh, allaga hiadlagiig devergeh geh metiin extreme umiig zuvhun euk-n songuulid yalahiin tuluu AN ni hiij b daa.
Utga uchirgui,duusdaggui 20,30 jil urgeljildeg delhiin dainiig zogsoono gj amalsandaa ehneesee hurch Afghan-Taliban,Emirates-Israeli,Bahrain-Israeli, Serbia Kosovo ulsuudiig evleruulen zuuchilj Oirhi Dornot,Azi Tiv,Evrop-g hamruulj Nobel-n shagnald 2,3 udaa devsheed b. USA dandaa dain uduudug,Trump dainiig zogsoono gelee.mash Engiineer bichij b.Hard tumen min Medeh Erhtei.Son in.mn bitgii ene komentiig ustgaarai.Honshoortoi bj shudragaar l uzchihie l dee.Ar hudragdan,minii komentiig ustgaad b gej 1 tanihgui hun utasdlaa l daa.
J.Biden bolon huugiinh ni Ukraine China-n oligarhuudtai avilgalaar holbogsoniig Senate-n Horoonuud ni ilchleed gargaad irj.Iimd tuunii euk-d devshih erhiig ni "disqualify"-dah nustsul uusch bgaa.Mongol maani Ih Hurald bas iim murdun baitsaah alba baiguulna gej baisanaa yaagaad bolison um bol? Deed Shuuhd tomiloh emegteigee Trump hevleliin niadlagaanii mashind gutaalgahgui herchuulehguin tuld uchigduriig hurtel nuutslaj bsn ch ter "media slaughter", "online slaughter"bas l ehelchihsen.Eduugee mash turgen sanal huraalgah gesen ch AN ni songuuliin daraa gej surj b.
Бүгд ойлгож бнаа, одоо ямар гарц бна гэдэг л чухал, Хамгийн гол нь бид эрх чөлөөтэй
Олон шалтгаантай байх зарим нь нийгмийн шалтгаан энэ нь ядуу бна өртэй авч байгаа цалин хөлс нь амьдралд хүрэлцдэггүй бухимдал ихтэй өөр нэг шалтгаан нь хэвлэл мэдээлэл зурагт мэргэжлийн ур чадвар муу жишээ нь солонгосынтелевизээр хүн хутгалж тамхи архи хэрэглэж байгаа кино гаргахдаа бүгдийг бүдгэрүүлж харуулдаг жирийн хүмүүсийн амьдралаар төрөл бүрийн нэвтрүүлэг хийдэг зурагт нь үзэх юм ихтэй манайх шиг хүчирхийлэлтэй кино орчуулаад гаргаад байдаггүй Өөр нэг шалтгаан бна монгол хүний зан авир ширүүн хурц иймдээ ч бид нэг талаар бүдүүлэг юм шиг харагдаж байгаа ч нөгөө талаар хоёр том гүрний дунд оршин тогтнох үндэс нь болдог байх бас нэг шалтгаан бна энэ нь бидний онцлог болох мал дагаж амьдарч өлсөхийн зовлонг бараг үзээгүйтэй холбоотой
Энэ зун нэгэн сумын товд айлд орсон чинь 5 сайхан залуу нилээд халамцуу сууж байх юм. Та нар юун тухай ярилцаж байна даа гэсэн чинь 5 оор оор намын яриад талцаад сууж байх юм. Ажил торол юу билээ гэсэн за яахав болно доо болно гэх юм, тодорхой ажилгуй , нэг гараад л архиныхаа монгийг олчихдог юм гэцгээж байх юм. Хэлэх уг бараг олдохгуй, ахмад хуний хувьд хэдэн уг хэлсэн чинь уурлах янзтай болохоор нь гараад л явсан даа.
өөрөө тарвагадоржийн гутлыг үдэх гэж уралддаг пялдагуудын нэг шүү дээ, өнөөгийн нийгэм ямар болсныг чиний цэцэн үггүйгээр мэднэ, танай тарваганы хөсөр хаясан ардчиллын хулхи замаар яваад монголчууд ийм ширүүн хатуу болчихлоо
Ардачлал,Элбэгдорж хоёроос болж ийм байдалд орлоо гэж үзэг, арчаагүй унхиагүй , дүнсэн тамхи татаж, бахиалан гутал өмсч, ус гоожсон маханд алалцаж, Оросоос өөр улс алга, Цэдэнбалаас өөр удирдагч байхгүй гэж боддог байсан социализмын аймшигт үеэ санагалзаж байгаа, бохир заваан хүмүүст хэлэхэд хойт Солонгост очиж амьдарцгаа , яг тэнд таарна.
Монголчууд 1989 оны үеийн цалингаас буурсан цалин орлоготой бгаа юм чинь гадаадруу дүрвэхгүй яахюм яаж баталгаатай амьдрах юм бараг хүмүүсийн ёс суртахуун бол 1921 оноос өмнөх үеэс харанхуй бүдүүлэг бол.д тэр үед амьдарж бсан гэрээс одоо үеийн гэрийг хараад байхад 100 жил болход гэр нь бүр навтас болсон харагдана 100 жилийн өмнө гудамжинд хог түүсэн согтуу хэвтсэн хүн бсан болвуу ардчилал бидэнд ядуурал гуйланчлал авчирсан социалист хятад ардчилсан монгол 2 өдөр шөнө шиг бна социализм зөвүү ардчилал зөвүү гэдгийг нэг гараанаас гарсан эрээн замын үүд 2р харьцуулж хараарай ану манай улсыг 30 жил хоролж байхшиг бна яагаад гэхээр бараг дотоодын дайснууд гэж болох шүүгч төмөрбат сайханбилэг нарыг орогнуулаад бна
Unen, denduu unen...Hun bur uurteigee ajillaj tcag irjee
үйлдвэржүүл боловсрол эрүүл мэнд хоёрыг үнэгүй болго энэ бол ажилтай боловсролтой эрүүл хүн гэсэн үг ийм хүмүүс ингэж дор амьдрахгүй харин иргэддээ ийм боломж олгохыг хэн ямар учраас хүсэхгүй байна вэ гэдэг харин асуудал үүнд мэдээж ард олон буруугүй тэднийг хэн удидаж байгаа билээ