sonin.mn

Хятадын хиймэл оюун ухааны компаниуд АНУ-ын компаниудын технологийг “хуулбарласан” гэх Америкийн талын мэдэгдэлтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин есдүгээр сарын 9-ний хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийлжээ.


Тэрбээр Хятадын хиймэл оюун ухааны салбарын хөгжил нь шинжлэх ухаан, технологийн салбарт бие даан хөгжих, инновац бүтээх чадавхаа тасралтгүй бэхжүүлсний үр дүн гэдгийг онцлов. Үүний зэрэгцээ БНХАУ хамтран зөвлөлдөх, хамтран бүтээн байгуулах, хөгжлийн үр шимийг хуваалцах, нээлттэй хамтын ажиллагааг дэмжих зарчмыг тууштай баримталж ирсэн нь тус салбарын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэжээ.


Мао Нин мөн улс орнууд хиймэл оюун ухааны салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлж, технологийн хөгжлийг нээлттэй, хүртээмжтэй, нийтэд үр өгөөжтэй, хүн төрөлхтний сайн сайхны төлөө чиглүүлэх ёстой гэсэн байр суурийг Хятад улс баримталдаг. АНУ-ын тал Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын хүрсэн чухал нийтлэг ойлголтуудыг бодитоор хэрэгжүүлж, Хятадын талаар үндэслэлгүй буруутгал гаргах, нэр хүндийг нь гутаах үйлдлээс татгалзахыг уриалжээ.


“Хятад, АНУ хоёулаа хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгч орнуудын тоонд багтдаг. Тиймээс хоёр тал энэ чиглэл дэх харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай” хэмээн Мао Нин мэдэгдсэн байна.


Г.Бямба