sonin.mn
ЛОНДОН. /Reuters/. Их Британид “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд улс даяар гурван долоо хоногийн хөл хориог нэн даруй тогтоох хэрэгтэй гэж тус улсын Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөх Жереми Фаррар хэлжээ.  
Их Британид одоогоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээнүүд халдварын үзүүлэлтүүдийг хангалттайгаар бууруулахгүй байгаагаас гадна халдвар тархахаас урьдчилан сэргийлэхэд нэг их үр дүн өгөхгүй байна гэж тэрбээр үзсэн ажээ.
 
 
 
“Өвлөөс өмнө гурван долоо хононгийн турш орон даяар хязгаарлалтын арга хэмжээнүүдийг санхүүгийн зохистой дэмжлэгтэйгээр чангатгаснаар халдварын тархалтыг хязгаарлах, эмнэлгийн үйлчилгээг бэлтгэх, шинжлэх-ойрын хавьтлыг илрүүлэх-тусгаарлах тогтолцоог бүрэн хэрэгжүүлэх цаг олгох, ард иргэдийн амь насыг аврах боломж бүрдэнэ” гэж Ж.Фаррар хэлсэн байна.
 
 
 
Их Британийн Засгийн газрын Шинжлэх ухааны зөвлөх бүлгийн гишүүн, “Wellcome Trust” судалгааны байгууллагын тэргүүний хэлснээр, шаардлагатай арга хэмжээнүүдийг хойшлуулах нь нөхцөл байдлыг дордуулж, одоогийн хямралыг улам сунжруулах аж. Тэрбээр “Sky News” сувагт өгсөн ярилцлагадаа, 2-3 долоо хоногийн өмнө хөл хорио тогтооход хамгийн тохиромжтой байсан боловч одоо ч оройтоогүй байна хэмээн хэлжээ. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг