БУЭНОС-АЙРЕС. /CNN/. Аргентинд коронавирусний халдвар авсан хүний тоо даваа гаргийн байдлаар нэг саяд хүрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Аргентин нь “COVID-19” халдвар авсан хүний тоо нь нэг сая давсан тав дахь орон болсон бөгөөд АНУ, Энэтхэг, Бразил, ОХУ тус улсын өмнө бичигдэж байна.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Аргентинд сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 12982 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 1002662-т хүрчээ. Аргентинд тухайн хугацаанд халдварын улмаас нас барсан хүний тоо 451-ээр нэмэгджээ. Ингэснээр халдвараар нас барсан хүний тоо 26716 болсон байна.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг