sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 16-нд цэргийн командлалтай уулзах үеэрээ Оросын армийн давшилтын хурд нэмэгдэж, байлдааны ажиллагааны үр дүн сайжирч байгааг мэдэгджээ.


Тэрбээр Оросын цэргийн анги, нэгтгэлүүд фронтын бүх чиглэлд давшиж, байлдааны даалгавраа биелүүлж байгааг онцолсон байна.


Мөн Украины цэргийн объектуудад өгч буй цохилтын үр нөлөө нэмэгдсэнийг тэмдэглэж, цэргийн аж үйлдвэрийн болон логистикийн объектуудад цохилт өгөх ажиллагааг үргэлжлүүлэх үүрэг өгчээ.



Н.Отгончимэг