БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны /ЕХ/ орнуудын төр, засгийн тэргүүн нар пүрэв гарагт цахимаар шуурхай дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, коронавирусний цар тахалтай тэмцэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
ЕХ-ны удирдагчид түргэвчилсэн шинжилгээ, халдварын тархалтыг хязгаарлах, вакцинжуулалт зэрэг асуудлуудад гол анхаарлаа хандуулна гэж тус холбооны Зөвлөлийн төлөөлөгч Брюссель хотод сэтгүүлчдэд мэдээлэв. Түүнчлэн төр, засгийн тэргүүн нар "ЕХ-ны гишүүн орнуудын хооронд харилцан туслалцаа үзүүлэх хувилбаруудыг" хэлэлцэх аж.
 
Европын орнуудад цар тахлын байдал өдрөөс өдөрт  дордож, эрх баригчид коронавирустэй тэмцэх арга хэмжээг чангатгасаар байна.
Цар тахал дэгдэхээс өмнө ЕХ жилд 4 удаа дээд хэмжээний уулзалт зохион байгуулдаг байсан боловч тус холбооны удирдагчид энэ жил зөвхөн 10 дугаар сард гэхэд гурав дахь удаагаа хуралдах гэж буй юм.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг