sonin.mn
БЭЭЖИН. /TASS/. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хурд ирэх онд 7.5 хувьд хүрч нэмэгдэнэ гэж Хятадын төв банк буюу Ардын банк таамаглажээ. Энэ тухай Хятадын Ардын банкны Судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсан байна.
“2021 онд ДНБ-ний өсөлтийн хурд 7.5 хувьд хүрнэ. Макро эдийн засгийн үүднээс, Хятад улс санхүүгийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлж, мөнгөний бодлого илүү уян хатан болно” хэмээн баримт бичигт дурдсан байна.
 
Албан ёсны статистик мэдээллээс үзвэл, цар тахал дэгдсэн хэдий ч Хятадын ДНБ-ний өсөлтийн хурд нэгдүгээр сараас есдүгээр сарын хугацаанд 0.7 хувиар нэмэгджээ. 2020 оны гуравдугаар улиралд энэ үзүүлэлт 4.9 хувьд хүрч өссөн байна. Аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын 19 дэх удаагийн сонгуулийн Төв хорооны тавдугаар бүгд хурлын үеэр 2020 оны эцэс гэхэд ДНБ-ийг анх удаа 100 их наяд юаниас давуулахаар хэлэлцэн тогтжээ.
БНХАУ-д ДНБ-ний өсөлтийн хурд аажмаар саарч байна. Тодруулбал, 2017 онд ДНБ-ний өсөлт 6.8 хувьд хүрч байсан бол 2018 онд 6.6, 2019 онд 6.1 хувь болж буурсан байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг