sonin.mn

Францын Засгийн газрын тэтгэлгээр суралцах 10 монгол оюутан энэ сард Францыг зорино.

Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Францын Гадаад хэргийн сайд 2013 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол, Францын боловсрол, соёлын харилцааг хөгжүүлэх хүрээнд монгол 10 оюутанд урт хугацааны сургалтын тэтгэлэг олгох шийдвэр гаргасан.

Францын Засгийн газраас докторын түвшний 4 оюутан, магистрын түвшний 4 оюутан, бакалаврын түвшний 2 оюутан 2014-2015 оны хичээлийн жилд сургах юм. Сургалтын чиглэлүүд нь Монгол, Францын харилцааны тэргүүлэх чиглэл болох археологи, гидрологи, инженер, эдийн засаг, удирдлага, хууль, хөдөө аж ахуй, харилцаа холбоо, аялал жуулчлал, хэрэглээний гадаад хэл зэрэг чиглэлүүдийг сонгожээ.  

Д.Эрдэнэсувд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг