sonin.mn

КУАЛА-ЛУМПУР. /Voice of Russia/. Өнгөрсөн сард Украины зүүн нутаг осолдсон “MH17” дугаарын нислэг үйлдэж явсан онгоцны гурван хохирогчийн цогцсыг Куала-Лумпурт нэмж авчирлаа гэж Малайзын “Bernama” агентлаг мэдээллээ.

Цогцсуудыг хүлээн авахдаа нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлсэн байна. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааг удирдаж буй Нидерландын шинжээчид цогцсуудыг хэн болохыг тогтоосны дараа Амстердамаас Куала-Лумпур руу илгээсэн юм.

Одоогоор, Малайзын 30 орчим хохирогчийн цогцсыг таниад байгаагийн 20-ийг нь өнгөрсөн баасан гарагт Куала-Лумпурт хүлээн авсан билээ. Энэ сарын 30-нд мөн өөр онгоцоор үлдсэн цогцсуудыг явуулах аж.

Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн  нисэх онгоц өнгөрсөн сарын 17-нд Амстердамаас Куала-Лумпур руу “MH17” дугаарын нислэг үйлдэж яваад Украины зүүн нутагт осолдсон билээ. Онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амь үрэгдсэний дотор Нидерландын 198, Малайзын 43, Австралийн 27 иргэн байсан юм.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг