sonin.mn

ВАШИНГТОН. /ITAR-TASS/. Дэлхийн гадаргуу болон агаар мандлын талаарх хосгүй мэдээлэл цуглуулахад туслах судалгааны зургаан багажийг АНУ Олон улсын сансрын станцад /ОУСС/ 2018 он гэхэд хүргэх гэж байна. Энэ тухай тус улсын АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвийн /НАСА/ мэргэжилтнүүд даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.

“Эхний аппарат болох “Ocean Winds Sensor” мэдрэгчийг ОУСС-д хүргэснээр Дэлхийг ажиглах шинэ эрин энэ сард эхэлнэ. Уг аппаратын тусламжтайгаар далай, тэнгисийн дээгүүрх салхины талаар шинэ мэдээлэлийг цуглуулна” гэж Техас муж улсын Хьюстон хот дахь Жонсоны нэрэмжит Сансрын төвийн ОУСС-ын шинжлэх ухааны хөтөлбөрийн удирдагч Жули Робинсон хэлжээ.

Хоёр дахь багаж болох “Cloud-Aerosol Transport System” аппаратыг энэ онд багтаан тойрог замын лабораторид хүргэхээр төлөвлөсөн байна. Энэ аппарат нь хүний эрүүл мэндэд болон дэлхийн уур амьсгалд хортойгоор нөлөөлж болзошгүй агаар мандал дахь жижиг хэсгүүдийг судлах аж.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг