sonin.mn

-Нэг эр далдыг харагч руу утасдаж байна гэнэ.

-Би тантай уулзах цаг авах гэсэн юм аа... Хэдийд гэнэ ээ, маргааш л... Юу яг одоо хүрч ирэхгүй бол маргааш хөлөө хугалчихаад ирж чадахаа байчих нь гэнээ... Хэн? Би юу?... Яанаа очихоос яг одоо...

***

-Алдарт илбэчин Дэвид Копперфильд Монголын гаалийн ажилтантай ууж байна гэнэ. Нэлээд халсны дараа илбэчин эр:

-Би чамд нэг илбэ үзүүлэх үү? гэлээ.
-Тэг л дээ.

-Тээр тэнд том вагон зогсож байгааг харж байна уу?
-Харж байна.

-Хоопп.....ингээд л вагон байхгүй болчихож байгаа юм даа...

-Тэгвэл би ч гэсэн чамд илбэ үзүүлэх үү?
-За тэг.

-Тээр тэнд самар ачсан цуваа зогсож байгааг харж байна уу?
-Харж байна.

-Тэгвэл хооппл /тамгаа гаргаж үлээгээд декларац бөглөв/ ингээд л наад самар чинь малын тэжээл болж байгаа юм даа...

Эх сурвалж: "Хөдөлмөр"