sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Элсэн чихэр цусны даралт болон зүрхний эрүүл мэндэд давснаас илүү муу байж магадгүй гэдэгт судлаачид санал зөрөлдөөнтэй байна.

Хүмүүс элсэн чихрийнхээ хэрэглээг багасгахад илүү анхаарах хэрэгтэй гэж АНУ-ын судлаачид мэдэгдэн, давсны хэрэглээг бууруулснаар ач тусаа өгнө гэдэг “эргэлзээтэй” гэв.

Тэдний судалгааны тайлан анагаах ухааны “Open Heart” сэтгүүлд хэвлэгджээ.

АНУ-ын эрдэмтдийн үзэж байгааг бусад судлаач “зарчмын хувьд буруу”, “шинжлэх ухааны үндэслэлгүй” гээд, давс болон элсэн чихрийн аль алиныг хэрэглэхээ багасгах хэрэгтэй гэж байна.

Г.Доржханд

Эх сурвалж: