sonin.mn

ЛОНДОН. /ВВС/.  Хэрвээ илүү эрчимтэй дасгал хийж чадахгүй бол, иогийн дасгал хийх нь таны зүрхийг хамгаалах сайн арга байж болохыг судалгаа харууллаа.

3000 орчим хүнийг хамруулсан Нидерландын 37 судалгаанд хийсэн дүн шинжилгээнээс үзвэл, иогийн дасгал хийснээр цусны даралт ихсэх, цусан дахь холестерины хэмжээ нэмэгдэх зэрэг зүрхний өвчин тусах эрсдлийг бууруулдаг ажээ.

Маш ач тустай учир долоо хоног бүр иогийн дасгах хийж байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Иог нь хүч чадал, уян хатан байдалд төвлөрдөг, биеийн болоод сэтгэл санааны эрүүл мэндийг дэмждэг дасгал хөдөлгөөний эртний хэлбэр юм.

Г.Доржханд

Эх сурвалж: