Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын гуравдугаар багийн нутагт боом өвчин гарчээ. Малчин Д-ийн нэг ямаа энэ сарын 14-ний өдөр өвчилж үхсэн. Лабораторийн шинжилгээгээр боом өвчин болох нь тоггоогдсон байна. Тухайн орчинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хорио    цээрийн    дэглэм тогтоосон байна. Боомын голомтод гурван өрх, 700 орчим мал байгаа ажээ.

Эх сурвалж: "Хөдөлмөр"