sonin.mn
АСТАНА./КАЗИНФОРМ/. Их Британийн судлаачид Дэлхийн II дайны эхээр живсэн Германы усан онгоцон дотор алттай авдар байгааг илрүүлжээ. Уг хөлөг онгоц Исландын эрэгт сүйрсэн байна.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, ачаа тээврийн “SS Minden” хөлөг онгоцны шуудангийн өрөөнөөс олдсон авдарт Америкийн банкуудаас авсан 4 тонн алт байж магадгүй аж. Судлаачид алтыг Их Британид аваачих гэж байгаа ба үүний тулд ачааны хөлөг онгоцны их биед нүх өрөмдөх зөвшөөрлийг Исландын Засгийн газраас хүсчээ.
 
Германы “SS Minden” хөлөг онгоц Бразилаас Герман руу явахаар 1939 оны 9 дүгээр сарын 6-нд хөдөлсөн ба уг алтыг Германы Дрездений банкны ажилтнууд хөлөг онгоцон дотор оруулсан тухай Dail Mail сонинд бичжээ. Мөн оны 9 дүгээр сарын 24-нд уг хөлөг онгоц Исландын эргээс зүүн өмнө зүгт 190 км-ийн зайд сүйрэн живсэн байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг