Дэр нь толгой, хүзүү, нурууны ясыг тодорхой түвшинд барьж байх үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс дэр хэр хатуу, ямар хэлбэртэй, хэмжээтэй зэрэг нь чухал үүрэгтэй юм. Дэрийг зарим хүмүүс төдийлөн анзаарч ач холбогдол өгдөггүй. Гэтэл дэрээ зөв тохируулж сонгож чадвал хүний биед ч чухал. Бодоход хүн бүхэн мэддэг юм шиг апиаа анзаардаггүй энэ зүйлийн тухай товч хүргэе.

Хэлбэр:
Дөрвөлжин, гурвалжин, дугуй гээд янз бүр л байж болно. Хамгийн түгээмэл нь дөрвөлжин хэлбэртэй дэр байдаг. Ийм дэр хүзүү, толгой болон мөрийг унтаж байх зуурт зөв байрлалд барьж өгдгөөр онцлогтой.

Дэр хийсэн материал:
Дэрийг ямар даавуугаар хийсэн бэ гэдэг нэлээд ач холбогдолтой. Байгалийн гаралтай, шигүү ширхэгтэй байх нь чухал. 40 см дэр стандарт бөгөөд 80 х 80 хэмжээтэй байх юм бол том гэж тооцогддог. Гэхдээ хэдий чинээ том байна төдий чинээ эвтэйхэн байдаг. Том дэр заавал сонгох албагүй бөгөөд мөрний өргөнтэй өндөр нь таарч байх ёстой гэнэ.

Дэрэн доторх зүйл:
Орчин үед дэрийг дүүргэх зүйл олон байдаг болжээ. Гэхдээ аль нь танд ашиггай вэ гэдгийг тэр бүр сонгодог нь өд эсвэл сөд юм. Ийм дүүргэгч нь дулаанаа хадгалж чийг даах чадвартай байдаг. Хямдхан дүүргэгч бол хөвөн. Энэ нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээр онцлогтой төдийгүй их эвтэйхэн байдаг. Гэвч өрөө тасалгааны чийгшилт хэт өндөр байх юм бол ийм төрлийн дүүргэгч аажмаар хэрэггүй болж эхлэнэ. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн сонгох дуртай бол хонины ноос хамгийн тохиромжтой юм.

Ийм дэр эвтэйхэн төдийгүй эмчилгээний зориулалттай бөгөөд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай байдгаар онцлогтой.

Д.Удам
Эх сурвалж: “Ган зам”