sonin.mn
Ертөнцийн мэлмий сонорт 
Монгол мөнх орших болтугай 
Дэлхийн түүх 2.4 мянган жилийн гол үйл явдал: Эзэнт гүрэн томоохон дайн самуун, хувьсгалын ялагч ялагдагч эзэн хаан удирдагч жанжинууд газар нутаг, олз омог шашин сүм хийдийн тухай, шинжлэх ухаан, цөөн урлаг соёлын ололт, хот тосгон суурьшил, үйлдвэржилтийн талаар чамлахааргүй өгүүлж зураг хуар элбэг гарсан байдаг. Гэтэл хүн төрөлхтний түүхийн олон 10 мянган жилийн үйл хөдлөл бүрхэг, ухаант хүний үүслийг дан ганц хувьслын онолтой холбосон нь учир дутагдалтай хэтэрхий цөөн хүний өрнийхний чармайлт мэт болж дорно дахин, улс түмний ардын ухаан өвөг дээдсийн оюун санааны далайн мэт арвин өв санг бага судалснаас хүн адгуусны гарал үүсэлтэй гэснээр хүний үнэ цэнэ доош унаж хүчирхийлэгчдийг хөдөлгөсөн байх талтай. Гэтэл буддын гүн ухаан, дорно дахин монголчууд хүн бол дээд төрөл, амьд бурхан хэмээн хүндэлдэг.
Он цагийн эрхээр сармагчин хүн болж хувьссан гэх онолоос ихэнх эрдмийн хүмүүс татгалзан гадны ертөнцийн элч-бурхад оролцсон магад хэмээн ярьж бичих боллоо. Бараг орон бүрийн үлгэр домогт олон янзаар хүүрнэсэн байдгийн дотор Монгол Алунгоо эх, Долоон бурхан одны домогууд шинжлэх ухааны хариу хүлээж байна.
Дээд уураг, хүнийг хүн болгох байгаль уур амьсгалын онцгой нөхцөл хаана байв? Уураг тархины төгс праграмчилал, эхийн “Алтан сав" цогцлооход эцэг тэнгэрийн элч бурхад оролцож компьютер тооцоо, ихэнх шинжлэх ухааны үйлдэл суулгасан огторгуй мэт өндөр дээд ухаан байжээ.
Ухаант хүн олон мянганы турш асар их бэрхшээл эрсдэлийг яаж туулж ямар арга замаар амьдарч байв? Эцэг тэнгэр эх дэлхийтэйгээ хэрхэн харилцаж ирэв. Нүүдлийн соёл, гаршуулж гэршүүлсэн амьтад тэдгээрийн харилцан шүтэлцээ, таван хошуу малын ач тус зэрэг олон асуудал хариу аваагүй байна.
Монгол аж төрөх ухаан, ёс заншил, нүүдлийн соёл иргэншилтэй хүн зон бие сэтгэл оюунаараа нэгдвэл хүн төрөлхтний олон мянганы замнал хүн байгалийн хүйн холбоо, жам ёсыг илүү мэдрэх болно. Манай гаригийн уудам орон зай оршин буй эрдэнэт хүмүүн таны өөрийн балар эртний эх үүсвэр болон өлгийдэж авсан газар нутаг, хүнийг хүн болгосон бартаат их зам мөрийг бага ч гэсэн мэдрүүлэх зорилгоор “Хүн төрөлхтний /Дэлхийн/ Нүүдлийн соёл иргэншлийн төв" нэртэй аялал жуучлал, танин мэдэхүйн цогцолбор бүтээн босгох сэдэвчилсэн төлөвлөгөө боловсрууллаа.
Дэлхийд хүндлэгдэх энэ цогцолбор бүтээн босгох ажлыг бүтээгч мөрөөдлийн жигүүртэй төр засаг аж ахуйн нэгж албан байгууллагын удирдагчид бизнесмэн оюунлаг иргэд сайн сайхан бодол ухаан хүч хөрөнгөө нэгтгэн идэвхийлэн оролцохыг уриалж байна. Энэ сэдэвчилсэн төлөвлөгөөнөөс хэсэгчилэн авч аймаг хот, сумд өөрийн хүч хөрөнгөөр тухайн газар нутаг, түүх соёлтойгоо уялдуулан эх байгаль, хот айл, монгол гэр, гал голомт гэх мэт хөшөө дурсгал, үзмэр бүтээх боломж нээлттэй. Аялагч жуулчид 7, 10 хоног сар жилээр нүүдэлчин байдлаар амьдарч болохоор байгалийн үзэсгэлэнт, боржин чулуу хад хавцал, дэд бүтэц сайтай газар нутгийг сонгох нь зүйтэй. 10 гаруй хүний ажлын байр бий болгон, тэр бүтээгч хамтлаг эх орондоо ихийг бүтээх болно.
 
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ, ОРЧЛОН ЕРТӨНЦИЙН МӨНХИЙН НҮҮДЭЛ СУУДАЛ
 
Амьдрах арга билэг, соёл, нийгэмшилтийг өөртөө агуулсан монгол нүүдлийн соёл иргэншил бол хүн төрөлхтөнг олон мянганд хөтлөн явж ирсэн, эх байгальтай зохицон амьдрах, хайрлаж хамгаалах ухаанд сургасаар байгаа түүхэн сургамжит агуу их үйлс мөн. Монгол нүүдлийн соёл иргэншил нь мөнх тэнгэрийн хүчин дор ертөнцийн зүй тогтол хуульд алив амьтан захирагдах ёстой гэсэн өнө эртний болон өнөө үе, ирээдүйн их сургамжийг агуулж байна.
Хүнийг хүн болгох ариун үйлсийг бүтээж
Хүж дэлхийгээ хайрлан хамгаалах ёс зүй тогтоон 
Алтан шаргал эрдэнээр мөнх дурсагдах
Аугаа их үйлс юу билээ? Энэ бол: Монгол нүүдлийн соёл иргэншил
Эх байгалийн авах өгөх ухаан
Эрхт тэнгэр бурхадын захиа даалгавар 
Энэ нүүдлийн соёлд нэвт шингээд
Судар номонд бичээд барахгүй
Суурин амьдарлаас хол илүү
Таван тивээр түгсэн 
Таван хошуу малын ай савтай
Тасрах үгүй хоёр дахь байгаль нь
Амьдрал тэтгэх эх ундарга
Айлтгах бүхний уг сурвалж.
1-4 Хадан буюу тусгай хавтан дээр өнгө өнгийн чулуу шигтгэж хийсэн. Зх2м хэмжээтэй орчлон галактик, нарны аймаг сарны дүрслэл, 3 метр диаметртэй эргэдэг дэлхийн бөмбөрцөг бүхий дөрвөн үзмэрийг 5 метр өндөр багананд байрлуулна. Тусгай асарт зээгт наамал, гэрэлт самбар тавина.
 
ГАЛАКТИКИЙН ТАЙЛБАР
 
Таталцлын хүчний нөлөөгөөр хийн атомууд үүсч яваандаа нэгдэж хэдэн зуун сая жилийн турш гидроген ба гелийн хийнээс бүрдсэн үүлс өсөн тэлж монголчуудын нэрлэсэн "Сүүн зам” “Тэнгэрийн оёдол” манай галактик, асар том небула /үүл/ хий ба тоосонцор эргэлдэн диск хэлбэр /Монгол хавтгай/ төвдөөн бөөгнөрч нар ба гариг эрхсүүд хэлбэрээ олж үүсдэг. Энд Энэтхэг, Монгол, буддын гүн ухааны маш нарийн тоос /арга билгийн шороо, ус, гал, хийн мах бодь/ хуран нягтарсаар олон бээрээр томрох онол байжээ.
Тайлбар: Нар 5 тэрбум жилийн настай шар өнгийн дундаж гэрэлтэгч од диаметр нь 1,4 сая км жин нь Дэлхийгээс 330 мянга дахин их цөмдөөн 15 сая с градус, гадрагдаа 6000 с градус бөгөөд устөрөгчийн атом-гелийд шилжих урвал явагдаж маш их хэмжээний эрчим хүч ялгаран дэлхий дээрх шаардлагатай эрчим хүчний эх үүсвэр болдог. Нар галактикийн төвөөс 26 мянган гэрлийн зайд захдуу оршиж 25км/с хурдтай оршиж галактикийн төвөө 280,000 сая жилд нэг удаа тойрно.
5. Монгол хөх тэнгэрийн шүтлэг, бөөгийн мөргөлийн тухай үзмэр зургууд. Тэнгэрийн хойд хагаст 700 гаруй, өмнөд хагаст 600 гаруй од эрхэсийг зурж тэмдэглэсэн дурсгал. УТН-ын санд эрт үеээс монголчууд тэнгэрийг хүч тамирын хөх цэнхэр өнгөөр хүндлэн дуудаж олон мянганыг туулах явцдаа хөхтэнгэр” гэсэн шүтэхүйн ухаан буй болгожээ. Энэ ухаан нь газар тэнгэрийн харилцан шүтэлцээ нэн түрүүнд эх дэлхий биднийг шууд болон шууд бусаар аван явагч аварга их дээд оюунт орчлон (тогтолцоо) ертөнцийн хүч нь биет ба биет бусаар оршдогийг мэдэрсэн хэрэг. Энэ зүй тогтлыг аугаа их сартваахь Чингис хаан: “Мөнх тэнгэрийн хүчин дор” гэж томьёолон дорно, өрнийн оюуны хүчийг өдөөж сэрээсэн юм. Энэ нь сансрын физикт гарсан өрнийн их нээлтүүдийг өөртөө багтааж бодит амьдрал, цаг хугацаанд илүү ойр хүн байгалийн шүтэлцээ, улс гүрнүүдийн харилцаа, хүчний хийгээд оюун санааны тэнцвэрийг ер нь бүхнийг хамарч байгаагаар давуу юм. Аливаа бодьгал төв рүү болон төвөөс зугтах (татах, түлхэх) хоёр хүчний тэнцвэрт харьцаанд байж цааш оршихуйд хүрнэ.
6.  99 тэнгэр, эр эмийн 39 тэнгэр, амин 5 тэнгэр ойлголтууд, Монгол овоо галын тахилга, зан үйлийг харуулсан дүрслэл зохиомж
7.  Хинди болон шарын шашны сургааль /3-5000 жил/ ба Веда болон бэлэг-тэмдэг, Ганжуур Данжуурычг 220 боть, Гаутама-будда /мэө 563-483/ зураг, эх болсон 6 зүйл хамаг амьтны тусын тулд, учир шалтгаан хойд нас нүгэл буян, диваажин, тамын орны тухай зураг, эшлэл
8.  Исус, Христийн шашин. Библийн судар, Исус Христ (МЭӨ 4-МЭ 30 он) эзэн буюу “сонгогдсон хүн” цор ганц бурхан бүхнийг чадагч,
9. Исламын шашин (МЭ VII зуун), Коран судар, Мухаммедийн зураг) “Ислам”-арабаар номхон хүлцэнгүй, ганц тэнгэр бурхан-Аллах ба түүний элч төлөөлөгч
10. Чингис хааны мөнх тэнгэрийн хүчин дор суут томьёолол мэ-ийн 1210 он зураг, Монголын нууц товчоо ном, схем
11. И.Ньютоны нээлт, зураг ном
12. А.Эйнштейний нээлт, зураг, ном
13. Сайн байна уу ээжээ зураг
14. Шүлэг: Долоон их наяд гэрлийн жилд багтаж ядан байх оддын сүргээ эрхшээн
Дотор гадар, хүч тэнхээ, хөгшин залуу, хар нүхээ хүртэл эрэмбэлсэн
Дотно сайхан хөх тэнгэр орчлонгоо хайрлаж бишрэхгүй байх уу?
Наран их бурхан бид бүхнээ өршөөн соёрх!
Насан хутаг мөнх орших заяа төөрөг хайрла!
Рахын хорон санаа, ад чөтгөрийн ааш атаархал 
Ариун огторгуйг бузарлан бусниулж булааж чадахгүй ээ 
Цөөврийн сүрэг шиг суулт одонд нар дургүй
Зөөврийн бул шиг тэнэмэл биетэд дэлхий дургүй
Зөн совинд хаан тэнгэр, хатан дэлхий энх амгалан
15. Дэлхийн геологийн он тоолол /Хүснэгт/
16. Эх дэлхий зураг тайлбар
Манай дэлхий хуурай газрын долоон тив дөрвөн их далайгаас бүрдэнэ.
Дэлхий тэнхлэгээрээ 365 хоног 14.6 сая км туулан нарыг бүтэн тойрох хугацаа жил гэх ба 24 цагт бүтэн эргэхийг нэг хоног гэнэ. Дэлхий насыг актемик ном зохиолд 4,56 тэрбум жил хэмээх өтөлсөн гэх боловч зарим суугчид нь 500 сая жил гэдэг.
17. Монгол домгийг дүрсэлсэн зураг.
 
Монголчуудын домогт хурмаст тэнгэр Галбингаа гэдэг шувууг манай дэлхий руу явуулжээ. Тэр шувуу 3 түмэн жилийн настай. 10.000 жил болоод 1 өндөг гаргадаг, Тэр үед манай гариг бүхэлдээ усан бүрхүүлтэй хуурай газар олдоогүй тул өд жигүүрээ дэлгэн үүр засаад өндөглөж, тэр үүрэн дээр нь хумхын тоос суусаар байгаад газрын хөрс тогтож, манай дэлхий амьтан ургамал үүссэн гэдэг. Энэ нь манай гаригийн амьдарлын үндсийг дээд оюунт ертөнц-бурхан тэнгэр тавьж өгсөн байх гэсэн олон эрдэмт судлаачын санал бодол ухаант бодгаль бүхий од эрхэс манай галактик 40 орчим бий гэсэн таамаг бүх шашны: дээд бурхан, ертөнцийн эзэн. Аллах тэнгэрийн номлолоос эртэч санаа бодол юм. Тэнгэрийн амьтан Галбингаа гэдэг аварга шувуу сансрын нисдэг биет байсан уу хэн мэдлээ манай гаригт амьдрал авчирсан байж мэднэ.
Тайлбар: Олон сая жилийн турш манай гаригийн дотоод эрчим, салхи усны хүч санорын нөлөө явагдсан билээ.
Замбуутив-дэлхийн тулгуур багана араг яс нь АЗ гэсэн монгол үгнээс АЗИ гэдэг эрхэм нэрийг олжээ. Дэлхийн хуурай бүх газраас илүү их талбай эзэлдэг номхон дөлгөөн далайн хүчирхэг түлхэлт нөлөө үзүүлж тивүүд салан оддог байж мэднэ. Европ бол Ази тивээс гулсаж байгаа газар нутаг тул бие даасан тив биш Азийн баруун хэсэг мөн. Бичгийн хэллэгээр Ази-евро гэх нь зөв.
Бас эртний монголчууд дээд, дунд, доод тив гэж байсан нь дэлхийн өндөгөн хэлбэр эсхүл сансар огторгуй гаригийн хөрсөн дээрх амьдрал, газрын гүний физик химийн үзэгдлийг төсөөлж байв уу? Манай гаригийн дундаж голчийг 12642 км гэж үздэг. Дундаж гэдгийн учир нь дэлхий бөмбөг шиг биш “Өндөг” шиг хэлбэртэй дэлхийн гадаргуу 511 сая ам дөрвөлжин км талбайн 361,3 сая нь далай тэнгис, 149,7 сая буюу (29 хувь) нь хуурай газар эзлэх бөгөөд бөмбөрцгийн умард хагаст эх газрын үлэмж хэсэг 100,5 сая км2 ногдоно. Дэлхий 1083 тэрбум шоо км эзлэхүүн, 6 тэрбум их наяд тонн жинтэй гадна талын өндөгний хальс мэт нимгэн давхаргыг дэлхийн царцдас гэнэ. Түүний зузаан дунджаар 33 км, бидний ашиглаж байгаа бүх махбодиуд мөн 2500 гаруй эрдэс “хамтран” оршино. Дэлхийн цэрцдасын дараах өндөгний цагаан уураг шиг давхаргыг манти /цаваг/ гэж нэрлэн 2920км хүртэл гүнд оршиж дэлхийн эзэлхүүний 83, жингийн бараг 67 хувь хатуу нягт нь 3,5 аас- 6гр/ смЗ. Мантийг пиролит хэмээн найрлаганд нь цахиур-5, магни-Мi зонхилон О2, Fе бага хэмжээтэй хэт суурилдаг. Дэлхийн цөмийн хатуу нягт нь 10-13 гр /смЗ юм.
Ус бол хөрс шим мандалд амьдрал хайрлагч, ертөнцийн бидэнд өвлүүлж хүртээсэн аугаа их хишиг учраас монгол ёс заншилд “Ус гурван эрдэнэ” хэмээн шүтэн биширч цэвэр ариун байлган “Мөнхийн ус”-амьдрал шийдэгч, рашаан-анагаах, сайн ус-зөв хооллож ундлах зэрэг олон агуулгаар үлгэр туульсаа зохиож иржээ. Лусын хаан, дагина гүнж, баатар-дайчин, лусын савдаг гэх мэт домог үлгэртээ хүнчлэн биширч байжээ. Усгүй болалив амьтан ургамал “хатаж үхнэ”. Ид шидийн энэ шингэний молекул бусадтайгаа секундэд тэрбум удаа хосоо солилцож нягтарч сарниж чаддаг. Ус хөгжим сонсч кадрил бүжиг хийн, гутарч гомдоно. Ус нь уур болон дэгдээд бороо болж дусална эсвэл хөнгөн цас бас хатуу-мөс болж хувирна.
Дэлхийн гадаргууны 71 хувь Н2О ус хоёр шингэн атом нь хүчилтөрөгчийн атомд наалдсан байдалтай хүний 65 хувь, үхрийн 75 хувь, төмсний 80 хувь, улаан лоолийн 98 хувь нь ус байдаг. Усны хаант улсыг олон улсын хэмжээнд гидросфер гэж нэрлэн 1,3 тэрбум шоо км усыг захируулдаг. Сансраас хуйлран ирдэг хорт цацраг, цэнэгт бодис, хэт ягаан туяанаас хамгаалж дулаан байлгадаг 190км өндөр агаар мандал түүний бидэнд ойр цаг уурын ихэнх үзэгдэл 10-16км-т болж чийг дулааныг дахин хуваарилж байдаг. Экваторын чийглэг дулаан агаар дээш хөөрч тодорхой бүсэд тулж тэндээсээ тал тал тийшээ тархаж экватороос холдох тусам агаар хүнд болж доошоо суун даралт багатай газар руу тэмүүлж дахин экваторт хүрч энэ цикль байнга давтагдана.
 
Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн, доктор Н.Баатар