Америкийн зургаан том киностудийн нэг “20th Century Fox” нь жаахан байхдаа кино дэлгэцийн од болж, зургаан настайдаа Америкийн кино академийн Оскарын шагнал хүртсэн Ширли Темплийн нэрэмжит өдрүүдийг жил бүрийн дөрөвдүгээр сард гурван өдөр дараалан өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Өнөө хавар цар тахлаас болж энэ уламжлал тасрах нь тодорхой боллоо. Урьд өмнөх тэмдэглэдэг хэлбэр нь салбар театрууддаа түүний тоглосон киног гаргаж Ширли Темплийн кино өдрүүдийг зохиодог байв.
 
 
“20th Century Fox” студи өөрсдийн бүтээсэн кинондоо тоглосон Холливудын шилдэг жүжигчдээс Ширли Темплийг онцгойлон үздэг учир нь, 1929 оны есдүгээр сарын 4-нд хувьцааны ханшийн уналтаар эхэлж, 1940-өөд он хүртэл үргэлжилсэн их хямралын үед тус студийг дампуурахаас аварсан гавьяатан нь тэр аж.
 
 
Түүний тоглосон хамгийн их орлоготой кинонуудын ачаар тус студи эдийн засгийн хувьд хөл дээрээ тогтоод зогсоогүй дараа дараагийн шилдэг киногоо бүтээж, шилдэг жүжигчдийн авьяасыг нээх бү? санхүүгийн асар нөөцтэй болж ба чадсан байна. “20th Century Fox”-ын ба уран бүтээлийн ажил сайн байсан чи нь, цаашлаад Америк, бүр нарийн яривал дэлхийн кино урлаг хөгжин дэвших үүд хаалгыг нээсэн гэсэн үг. Хацар дээрээ хонхортой, алтлаг шаргал, буржгар үстэй охин 1932 онд анхныхаа кинонд дөрвөн настайдаа тоглосноос эхлээд хүн бүрийн хайрыг татсан жүжигчин болсон. Тэрбээр 1934 онд “Бос, баяс”, “Бяцхан мисс Маркер”, “Мөсөн чихрэн онгоцоор” дууг нь дуулсан гэрэлтсэн нүд” кинонд тоглож, гол дүрийг нь бүтээсэн. Хожим Жижигхэн хурандаа”, “Бяцхан Вилли Винки”, “Бяцхан гүнж” зэрэг элон кинонд тоглосон юм. Хожим нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейд АНУ-ын  төлөөлөгч (1969-1970), Гана улс (1974-1976), Чехословакт суух (1989- 1992) Америкийн Элчин сайдаар ажиллаж байжээ.
 
 
 
Дэндүү багадаа од болж томчуудын хүрээлэлд орсон ч насандаа таарсан эвдрээгүй гэнэн цайлган хүүхэд зангаараа байсныг тухайн үед хамт байсан олон хүн магтан дурсдаг.
 
 
 
Ширли Темпли цөөнгүй хөөрхөн тохиолдлоо ярьдаг байж. Оскарын шагнал авдаг жил ээж нь Зул сарын баяраар дэлгүүрээр дагуулж явжээ. Дэлгүүрт тааралдах өвлийн өвгөн Миколайнууд өөрөөс нь “Гарын үсгээ өгнө үү” хэмээн гуйгаад байх юм гэнэ. Үүнээс урьд өмнө тэрбээр бэлэг өгдөг Миколай нарыг жинхэнэ гэж итгэж явжээ. Дэлгүүрийн Миколай нарт гарын үсгээ өгсөн тэр өдрөөс хойш өвлийн өвгөнд хүмүүс өөр шиг нь жүжиглэдэг болохыг ойлгосон байна.
Манай гаргийн хэдэн зуун сая хүнд буржгар үстэй, бяцхан охин дүрээрээ мөнхөрсөн кино жүжигчин, нэртэй дипломатч Ширли Темпли 85 насандаа 2014 онд бурхан болж, тэнгэрт дэвшжээ. Түүний төрүүлж өсгөсөн гурван хүүхэд нь өнөр өтгөн, айл болж, ажил төрөл нь амжилт арвинтай сайн сайхан аж төрж явна.
 
 
 
 
 
Б.Ерэнтэй
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин