sonin.mn
Уул уурхайн мэргэжлийн эрдэмтэн судлаач, инженерүүд  бид Тавантолгойн ордыг ашиглах талаар  дараах санал дүгнэлтийг  хүргүүлж байна.
Нэг. Тавантолгойн ордод  1978-1981 онуудад хийсэн нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд  тогтоогдсон  үйлдвэрийн ашигтай  коксжих болон эрчим хүчний нүүрсний балансын нөөц 1226,8 сая тонн, балансын бус нөөц 3847,2 сая тонн, үүнээс  А, В, С1  зэргээр  728,6 сая тонн коксжих нүүрс, 498 сая тонн эрчим хүчний нүүрсний балансын нөөцийг,  С2, Р1 зэргээр  766,3 сая тонн коксжих, 3080 сая тонн эрчим хүчний нүүрсний  балансын бус  \таамгалсан баялаг\ баялагийг   тухайн үеийн  БНМАУ болон ЗХУ-ын хамтарсан  ашигт малтмалын нөөцийн комисс баталсан байдаг.  Тухайн үед нийт тогтоогдсон  балансын болон балансын бус нөөцийн  коксжих болон эрчим хүчний нүүрсний харьцаа нь  30%  коксжих нүүрс, 70% эрчим хүчний нүүрс эзлэж байна.
Тавантолгойн ордын  нөөцийг хэд хэдэн хэсэгт лицензийн талбайгаар хуваасан нь  ямарч нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаагүй, таамаглал төдий болсон тул эдийн засгийн үр ашиггүй бөгөөд тухайн талбайн уул геологийн нөхцөл, хөрс хуулалтын коэффициентын оновчтой итгэлцүүрийг  тооцож загварчлаагүй, уурхайн оновчтой хүчин чадлыг тодорхойлоогүй, ордын нөөцийн үнэлгээг орчин үеийн аргачлалаар хийгдээгүй, коксжих нүүрснээс гарах дайвар бүтээгдэхүүнийг иж бүрэн ашиглах хувилбарыг дутуу үнэлсэн нь уурхай байгуулан үр ашигтай  ашиглах  боломжгүй, зүүн цанхийн хэсгийг  гадаадын хөрөнгө оруулагчид тодорхой хувь оногдуулан эзэмшүүлэх нь  Монголын талд ашиггүй болох нь Бидний хийсэн тооцоогоор  үндэслэгдэж  байна.  
 
 
 
Үүнд: Коксжих нүүрсний нөөцийг  олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  JORS  стандартаар үнэлэхэд ОХУ-ын  А,В,С1  зэргийн  балансын нөөцийг, JORS  стандартын  Баттай, хэмжигдсэн,  боломжтой  зэргийн ангилалд  хамаарахыг зөвшөөрсөн бөгөөд, С2, Р1,Р2  балансын бус нөөцийн ангилалыг таамаглаж буй баялагаар тооцож, нөөцид  бүртгэдэггүй  болно. 
 
 
 
Нэг. JORS стандартаар зөвшөөрөгдөх Тавантолгой ордын Цанхийн хэсгийн  балансын нөөцийг  Баруун Цанхи, Зүүн цанхи 2 хэсэгт  хуваагдсан байдлыг Цанхийн хэсгийн уурхайн нөөцийг хэсэгчлэн олборлох загварчлалын  дагуу тооцоход  Баруун цанхид  447 сая тн коксжих нүүрс 46%  буюу 506 сая эрчим хүчний нүүрс 54%, Зүүн цанхид  165 сая тн коксжих нүүрс  35% буюу  288 сая тн эрчим хүчний нүүрс 65%  тус тус оногдож  “Эрдэнэс Тавантолгой”  ард түмэн хувьцаа эзэмшидэг  компанид 10 жил ажиллах коксжих нүүрсний нөөцтэй , коксжих нүүрсний нөөцийн эзлэх хувь 35% болж   65% доош байгаа нь эдийн засгийн үр ашиггүй тооцоо гарч байна.   Эрдэнэс тавантолгой ХК-ийн өөрсдийх нь хийсэн тооцоогоор  коксжих нүүрсний эзлэх хувь 65%  байхад ашигтай ажиллахаар  тооцсон байдаг.
Гадаадын хөрөнгө оруулагчидад ашиглах баруун цанхийн хэсэгт  коксжих нүүрс  447 сая тн\46%\, эрчим хүчний нүүрс 506 сая тн\54%\  оногдож байгаа нь гадаадыхан 25 жилд өрмийг нь авч,  хусмыг нь монголчууд өөрсдөө 10 хүрэхгүй жил ашиглах, цанхийн хэсгийн нөөцийг 2 хэсэгт хувааж ашиглах  хувилбар нь  үндэсний эрх ашгаас урвасан уйваагүй үйлдэл гэж  үзэж  байна.
 
Хоёр.  1991 онд ЗХУ-ын Гипрошахт институт, 1999  онд  Канадын  Норвест  корпораци  15 сая тонн  коксжих нүүрс, 4,5 сая тонн эрчим хүчний нүүрс  олборлож баяжуулахаар  ТЭЗҮ  боловсруулж, ил  уурхайн  хөрс хуулалтын оновчтой коэффициентыг  3,98 т\м3  тооцож , ашиглалтын эхний15  жилд Цанхийн 1 талбайн 370 сая тонн коксжих, 118 сая тонн эрчим хүчний  нүүрс, Ухаахудагийн 5 талбайн  92 сая тонн коксжих,22 сая тонн эрчим хүчний  нүүрсний нөөцийг ашиглахаар тооцсон байна. Эдгээрээс 8,6 сая тонн сайн чанарын металлургийн коксийн баяжмал,  5000  Ккал шилжүүлснээр 10,1 сая тонн  бага хүхэртэй сайн чанарын эрчим хүчний  болон угаасан коксжих нүүрсний дайвар бүтээгдэхүүн  гарах ба Энэ нүүрсээр 2560 Мвт суурилсан чадалтай Дулаан- цахилгаан станцийн жилийн хэрэгцээг бүрэн  хангаж  жилд 15 млрд квт цаг эрчим хүч үйлдвэрлэж экспортлох агуу нөөц баялаг юм. Тавантолгой ордын Цанхийн хэсгийн 15 сая тонн  коксийн, 4,5 сая тонн эрчим хүчний нүүрснээс жилд ундрах энэхүү арвин их нөөц баялгийн  үнэ цэнийг \коксийн баяжмал 2,6 миллард доллар, эрчим хүч экспортолох 1,5  миллард долларын  бодит орлогыг\    олж хараагүй   байна.
 
Гурав.  Тавантолгойн ордын бүх нөөц  улсын  төсвийн хөрөнгөөр хайгуул хийж  тогтоогдсон, 100%  төрийн эзэмшилийн нөөц бөгөөд УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор  стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаардаг.
Тавантолгой ордын Цанхийн 1 талбай дотор  Тавантолгой ХК 169 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж,   жилд 2-5 сая гаруй тонн коксжих нүүрс сорьцлон олборлож, түүхийгээр  Хятад улсад экспортод гаргаж, 2010 оны байдлаар 10 сая тонн коксжих нүүрс гаргасан  байна. Энэ хувьцаат компаний 51 хувь  орон нутгийн  төрийн өмчийн эзэмшилд, 49 хувь нь Монголын хөрөнгийн бирж дээр байршиж, нэгж хувьцааны үнэ 10100 төгрөгт арилжаалагдаж байна.  Энэ компани нь 14 аж ахуйн нэгжтэй олборлох, тээвэрлэх ажиллагааг түрээсээр гүйцэтгэдэг бөгөөд олборлосон нүүрсээ түүхийгээр уурхайн ам нөхцөлөөр янз бүрийн үнээр борлуулж , байгалийн онгон хөрсөн дээгүүр хүнд даацийн  технологийн зориулалттай машинуудаар зөөвөрлөж, Гашуунсухайтын хилийн боомтоос 18 км зайтай  Цагаан хад нэртэй  гаалийн хяналтын агуулахад буулгаж, дахин ачилт хийж  хил нэвтрүүлж байгаа нь тухайн орчны  байгаль экологи, хөрс түүхий нүүрсний тоосонцороор бохирдож, тэр орчимын  хүн мал амьдрах нөхцөлгүй нүүрсний утаа, тортогоор бохирдож  байна.
Тавантолгой  ХК нь Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагдаг хувьцаат компани,  Өмнөговь аймаг төрийн эзэмшилийн 51% эзэмшидэг боловч хяналт, удирдлага хийж  чаддагүй, 49% эзэмшигч цөөн тооны компани хувь иргэд компаний  удирдах эрх мэдлийг  гартаа авч дураараа  дургиж, дунд чөмгөөрөө наргиж  байгаа юм  байна. Жилд 3-5 сая тн нүүрс уурхайгаас гаргах хүчин чадалтай уул техникий хүчин чадлыг бүрдүүлсэн байна.
 
 
 
Цанхийн 5 талбайд Ухаахудагт Энержиресурс ХХК  2962 га  талбайд  252 сая тонн коксжих нүүрс, 149 сая тонн эрчим хүчний нүүрсний А,В,С1, зэрэгээр батлагдсан балансын нөөцтэй,  ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж,  2009 онд 1,8 сая тонн, 2010 онд  3,8 сая тонн  коксжих нүүрс сорьцлон олборлож  Хятад улсад түүхийгээр  экспортлосон ба 2011 онд  5 сая тонныг угааж, 2 сая тонныг түүхийгээр экспортлохоор төлөвлөсөн байна.
 
 
 
Хонгконгийн  хөрөнгийн бирж дээр  Ухаахудагийн нөөцийг  567 сая тонн, үүнээс коксжих нүүрс  329,3 сая тн\, эрчим хүчний 248,8 сая тн нөөцийг барьцаалан 700 сая ширхэг хувьцааг , нэг бүрийг 7.02  ХКД үнэтэй  гарган, 616 сая долларын хөрөнгө оруулалтыг босгож  чадсан  байна.
Энержиресурс  ХХК  нь  уурхайгаас нүүрс гаргах хүчин чадлыг 2012 онд 11,7 сая тонн  хүргэж,  5 сая тн нүүрс угаах үйлдвэрийн 2 дугаар ээлжийг 2012 онд оруулахаар төлөвлөсөн нь уурхайгаас олборлох  11 сая тн  нүүрсээ угааж, стандартын сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд өндөр үнээр борлуулах бодит боломж нээгдэж  байна. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ  хятадын хил хүртэл тээвэрлэх хатуу хучилттай 245 км  зам тавьж  ашиглалтанд оруулсан нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ  байгалийн онгон дагшин хөрсийг эвдрэлд оруулахгүй, тоос шороо босгохгүй  тээвэрлэх боломжmka болжээ.
Эдгээр аж ахуйн нэгжүүд  АМТХ-ийн  5.4, 5.6 заалтын дагуу ЗГ-тай  улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоогдсон стратегийн ордын нөөц эзэмшилийн гэрээ хийж, хувьцааны 10%-ийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалан, нээлттэй хувьцаат компани байгуулан, олон нийтэд хөрөнгө орлогын мэдүүлгээ нээлттэй тайлагнаж байх ёстой байтал АМТХ-ийн энэ заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа нь Монголын ард түмний өмч ямарч хяналтгүй ашиглагдаж байна гэж   уул уурхайн салбарын мэргэжилтэн бид дүгнэж  байна.
 
Дөрөв. УИХ-ын 2010 оны 7-р сарын 7 өдрийн  39 тогтоолоор  Тавантолгойн ордын нийт нөөцийг  100%  төрийн эзэмшилд шилжүүлсэн ба  “Эрдэнэс тавантолгой” ХК-д  ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр  шилжүүлэхээр шийдвэрлэсний  дагуу  Тавантолгойн  ордын батлагдсан нөөцийг олон  улсад мөрдөгдөж буй стандартын дагуу үнэлгээ хийж, нэгж хувьцааны бодит үнэ цэнийг тогтоон нийт хувьцааны  30 хүртэл хувийг  Монголын хөрөнгийн бирж дээр гарган гадаад ,дотоодын хөрөнгө оруулагчидад нээлттэй худалдаалах, 20 хувийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. 
УИХ-ын Эрдэнэс тавантолгой компаний хувьцааг эзэмшүүлэх тухай 39 тогтоолын заалтыг өөрчлөн гадаадын хөрөнгийн бирж дээр гаргах хувьцааны хэмжээг 20% хүртэл болгож бууруулсан нь Хонконг болон Лондонгийн ХБ дээр гаргах хувьцааны хэмжээ 30 % доошгүй байгаа тул Эрдэнэс тавантолгойн хувьцааг гадаад зах зээлд гаргаж үнэ хүргэх боломжгүй болгосон байна. Тийм учраас Эрдэнэс тавантолгойн ХК-ыг Тавантолгой ХК нэгтгэж  Монголын ХБ дээр нэмэлт хувьцаа үнэлж гарган Монголын нийт ард түмний үндэсний эзэмшилийн ХК болгон өөрчлөн байгуулж, бие даасан хараат менежменттэй болгох шаардлагатай байна.
Тав. Энержиресурс  жилд 12 сая тонн коксжих нүүрс олборлох чадалтай уурхай байгуулсан,Тавантолгой ХК  3 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай , Эрдэнэс тавантолгой  16,0 сая  тонн нүүрс гаргаж, нийт  жилд 32,0 сая тонн коксжих нүүрс гаргах боломжтой болсон тул ордын өөрийнхөн тогтоц, технологийн онцлогоос жилд  4 сая тонн эрчим хүчний нүүрс  уурхайгаас гаргаж овоолох  технологийн шаардлагын дагуу  жилд 16,0 сая тонн коксжих нүүрсний баяжмал, дайвар бүтээгдэхүүн 6 сая тонн, 4 сая тонн эрчим хүчний нүүрсийг ашиглан 1000 МВт чадалтай цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх конденсатын цахилгаан станцийг нэн яаралтай байгуулах шаарлагатай байна.
Зургаа. Нэгэнт угаах үйлдвэрийн хүчин чадал хангалттай байгаа тул Хүнд даацын машинаар түүхий нүүрс  тээвэрлэж говийн онгон дагшин хөрсийг эвдэлж сүйтгэж байснаас Тавантолгой ХК, Эрдэнэс тавантолгой ХК-ны уурхайгаас гарч байгаа түүхий нүүрсийг  угаах үйлдвэрт нийлүүлж  стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах нь нэг бүтээгдэхүүн нэг үний зарчимд нийцэн эдийн засгийн үр ашигтай, байгаль экологид ээлтэй, тээвэрлэлтийг өртөг зардлыг  хэмнэх, эрчим хүч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх нэгдсэн нэг менежментээр удирдах боломж бүрдэх юм.
Засгийн газар  Хөгжилийн банкаар дамжуулан  яаралтай 1000  МВт  цахилгаан станц барих, 570 км  төмөр зам барих төслийг санхүүжүүлэх асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байна.
Эдгээр 1000  МВт  чадалтай  станцаас  Оюутолгой төслийн  350  МВТ чадлын хэрэгцээг хангах, Тавантолгой уурхайн өөрийн хэрэгцээ, өмнийн говийн аймгуудын  хэрэгцээ 150 МВт   хэрэгцээт эрчим хүчийг хангаж, үлдэгдэл эрчим хүчийг төвийн бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах бүрэн боломжтой юм.
Долоо. Тавантолгой ордын цанхийн хэсгийн нөөцийг  хуваахгүйгээр Монголчууд  өөрсдөө ашиглах, харин  нөөц нь  батлагдаагүй  цанхий баруун урьд, өмнөд, зүүн талбайн 3,8 сая тонн  эрчим хүчний нүүрсний  таамаг баялагт  нарийвчилсан хайгуул хийж, төмөр зам баригдсаны дараа төмөр замаар тээвэрлэж экспортлох төсөл боловсруулах шаардлагатай  байна.
Найм. Тавантолгой , Оюутолгой төслийн усны хэрэгцлээг найдвартай  эх үүсвэрээр хангах зорилгоор Орхон болон Хэрлэн голын сав газрын гадаргуйн усны  нөөцөөс  усан сан бүрдүүлэх замаар говийн бүсийн гүний усны нөөцийг хэмнэх  судалгаа хийж, төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ес. Эцэст нь тэмдэгдэхэд   Тавантолгойн ордын нөөцид түшиглэн  дэд бүтэц, эрчим хүчний иж бүрэн цогцолбор барьж байгуулах ,орчин үеийн дэвшилтэд технологи, ноу хау  оруулж ирж, Тавантолгойн нүүрсийг иж бүрэн боловсруулах нь эхний ээлжийн зорилт болон тулгараад байна.
Монголчууд бид нүүрсийг олборлож, угааж, шатааж чадна, гагцхүү  байгаль экологид ээлтэй орчин үеийн уул уурхай баяжуулах үйлдвэр эрчим хүчний  цогцолбор барьж  байгуулах нь нэн тэргүүний зорилт болон тавигдаж  байна.
Тийм учраас Тавантолгойн төслийн менежментийг  монголчууд өөрсдөө удирдаж, компаний засаглалын зах зээлийн менежментэд суралцах,  орчин үеийн өндөр технологийн ноу хау монголд оруулж ирж, нутагшуулан дэлхийн стандартад нийцсэн сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд нийлүүлэх бүрэн боломж  байна. Үүний тулд одоо бий болсон уурхайн хүчин чадлаараа  дэд бүтцийн төмөр зам, цахилгаан станцыг барьж байгуулах,  усны нөөцийн асуудлыг нэн даруй шинжилгээ судлагааг үндэслэж шийдвэрлэх шаардлагатай  байна.
 
Бүү яар Яарвал даарна Бүгдээрээ сайн бодоцгооё  Бүгдээрээ зөвлөвөл буруугүй
 
Монголчууд биднийг  мөнх тэнгэр  ивээх  болтугай
 
Эрдэс Баялгийн  үндэсний Нийгэмлэгийн тэргүүн, доктор  Х.Владимир