“Уул морийг зовооно. Гүнтийн даваа жолоочийг шар махтай нь хатаана”. Үүнтэй жолооч нар санал нийлэх байх. Дарханы замыг тавилгүй хэдэн сар болоход Гүнтийн даваагаар зорчигчдын урсгал нэмэгдэж, өдөр шөнөгүй автомашин цувах болсон. Энгийн үеийнхээс илүү хөл хөдөлгөөн нэмэгдсэн нь Гүнтийн даваагаар зорчиход хүндрэлтэй болгожээ.
Сайжруулсан зам тавьсан байдал нь өвлийн цагт маш эрсдэлтэй. Хад чулуу, гуу жалга ихтэйгээс гадна огцом эргэлт нэлээд хэд таарна. Энгийн цагт цагаан тоосонд булаастай. Бороотойд уулын ус орж ирэх эрсдэлтэй гээд тоочвол асуудал дуусахгүй. Чингэлтэй дүүргийн газар нутагт хамаардаг Гүнтийн давааны замыг зарим үед хусаж зассан харагддаг ч энэ нь зөвхөн нүүрээ халтартуулах төдий. Давааны наад талыг хусаж цэвэрлэчихээд урууддаг хэсгийг гурилдаад өнгөрчихдөг.
Замыг зассаных нь дараа түүгээр явахад том чулуунуудыг замаас гаргаж, хонхор газрыг шороогоор дүүргэснээр ажлаа хийгээд дуусгачихлаа гэж боддог шиг байгаа юм. Гэтэл тэр замд ямар аюултай аваар осол гарах эрсдэлтэйг хэн ч анзаарахгүй өдийг хүргэлээ. Зам нь ихээхэн бартаатайгаас зарим автомашин давааны голд зогсчихно. Жолооч зорчигчтойгоо түрнэ, заримдаа дугуйгаа сольж харагдана. Гэтэл үзэгдэх орчин хязгаарлагдмал орчинд хүн байтугай урдаас ирж байгаа автомашиныг харахад хүндрэлтэй байдаг.
Шөнө давааны наад тал нь гэрэлтүүлэгтэй, уруудахад сүмийх ч гэрэлгүй. Уг нь хамгийн эрсдэлтэй хэсгийг сайтар засаж, гэрэлтүүлэг тавимаар санагдах юм. Дарханы зам тавих ажлыг удахгүй эхэлж, хүмүүсийг аюулаас хамгаална гэж найдаж байна. Түүнээс өмнө Гүнтийн даваагаа тордож, хааяахан усжуулалт хийхгүй бол цаана чинь аваар осол гарах эрсдэл их байна шүү.
Б.Номуун
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Unen unen, yostoi hezuu zam shu! Dariu arga hemjee avch zasah heregtei! Ter chigleld zaashdaa hudulguun ih nemegdene.
Энха-мгэлан гэгч хог болоод авмлгэчид яэмныхан хужаа нартай нийлж Монголчуудын мөнгийг барж эмь эрүүл мэндээр нь тоглов
Yadaj chuluun zasmal tawiad uguuchee setgelgui pzda naraa
Сайжруулсан тэр хэсгийг засмал болгох боломжгүй цастайд бүүр хэцүү нөхцөл байдалтай болно.Дандаа сохор юнууд жолоо барьдаггүй юм хурд чадвар дээрээ анхаар!!! Урьд ямар юм байлаа.Ганц машин шороо буулгаад нүх сүвийг нь бөгөлчих сэтгэлгүй байж олон юм битгий хуцаж бай
Өөрсдөө мангаруудыг бөөнөөр сонгочихоод битгий мөөрөлдөөд бай хохь чинь ээ үхэрмонголчуудаа заяа чинь тэр МАН өнгөрсөн 4 жил яаж шившигээ хутгалаа тэгэхэд дахиад сонгодог мангар ард түмэн Монголоос өөр газар байхгүй
sda chin yavahaa bolychoochde. hotoor duuren evderhii zam bna. chamaig chini zuslangin baishin hurhed buuveleed yavahu sda miny