У.Хүрэлсүх танхимын сайд нараа харьцангуй салбараас нь “сугалсан” ч төдийлөн танигдаагүй шинэ, содон хүмүүс олон бий. Тэр дунд армийг зангидах онцгой, хариуцлагатай үүргийг бригадын генерал Г.Сайханбаярт өгөв. Гэхдээ шинэ сонголт биш. Ялангуяа, салбартаа бол Г.Сайханбаяр хуучин хүн. Тэр армид 30 гаруй жил зүтгэсэн.
Батлан хамгаалах яаманд ажиллахдаа найман сайдын нүүр үзэж тамгыг нь түшилцсэн байдаг. 15 жил хурандаа цолыг зүүж Зэвсэгт хүчний 95 жилийн ойгоор бригадын генерал цол хүртэж байв. Өмнөх жилүүдэд багагүй баалуулж ирсэн Батлан хамгаалахын сайдын томилгоог харвал танхим дотроо хамгийн мэргэжлийн хүн гэж харж болно. Үүний учир нь шинэ сайдын ажлын түүхийг сөхвөл армиас өөр салбарт “хөл” тавиагүй гэхээр. Г.Сайханбаяр генерал улс төр судлаач, цэргийн стратегич, төрийн удирдлагын мэргэжилтэй, магистр зэрэгтэй.
Харин багахан өөтэй талаас нь харвал бригадын генерал, У.Хүрэлсүх нар үй зайгүй найзууд. Олон жил ойр шадарласан гэдэг утгаараа албан тушаалд хамгийн түрүүнд томилогдох хүн нь Г.Сайханбаяр байсан. Түүний нэр Тагнуулын даргад ч яригдаж байсан удаатай. Гэвч өндөр албан тушаалд томилогдолгүй дөрвөн жил хүлээснийг гайхах хүмүүс байдаг юм билээ.
Батлан хамгаалахын шинэ сайдын СV-г харвал төгссөн сургууль, ажилласан туршлагаас эхлээд шууд л цэргийн хүн гэдэг нь харагдана. Цэргийн нэгдсэн дээд сургууль, БНХАУ-д Үндэсний Батлан хамгаалах их сургууль, Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг цэргийнхнээс анх удаа, ОХУ-д ЗХЖШ-ын академийг төгсчээ. Харин ажлын гараагаа Улиастайн дивиз, 016 дугаар нэгтгэлээс эхэлж зенит, пуужингийн тусгай хорооны сургуулийн салбарын улс төрийн орлогч хийж байв. 1994 оноос Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллах болж, 1996 онд Батлан хамгаалах яам, ЗХЖШ шинэ тогтолцоонд шилжиж байсан цаг үед 28-тай залуу Мэдээлэл, соёл, сурталчилгааны хэлтсийн даргаар томилогдсоноос хойш армийн шинэчлэлийн сорилтыг Г.Сайханбаяр генерал эхлүүлсэн гэдэг. Сүүлд Батлан хамгаалах яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллахдаа зэвсэгт хүчний хөгжил дараагийн үе шатанд шилжих багц хууль, эрх зүйн шинэчлэлийг гардан зохион байгуулах үүргийг гүйцэтгэж байв. Энэ утгаараа тэр яалт ч үгүй армийн авторуудын нэг болж таарч байна.
Нутаг ус талаас нь харвал Г.Сайханбаяр генерал Архангай аймгийн Жаргалант сумынх. Тэрээр нутгаасаа төрсөн анхны, аймгийнхаа 19 дэх генерал гэгддэг. Харин удам угсааг нь хөөвөл өвөө, аав, ээж гээд гэр бүлээрээ армийн хүмүүс юм билээ. Өвөг эцэг нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явсан. Аав нь Ардын армийн дуу бүжгийн ансамблийн орлогч даргаар 10 жил ажилласан дэд хурандаа Б.Гүрсэд гэж байжээ. Ээж нь армид насаараа нягтлан бодогч хийсэн гээд цэргийн гэр бүлд өсч хүмүүжсэн байна.
Армийг бүхэлд нь чиглүүлэх “цэрэг” талаас нь харвал Г.Сайханбаяр генерал хувийн амбици тааруу. Ажлаас өөр юм мэддэггүй гэж салбарынхан нь ярьдаг. Хэтэрхий зөөлөн гэмээр. Харин энэ удаад асуудалтай салбарыг “атгах” үүрэг хүлээсний хувьд хариуцлага ярьж, хатуу чанга байхад гэмгүйг салбарын сайдын хувьд дайя.
С.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
УГ НЬ АРМИЙНХАН ЦАГДААГИЙНХНЫ ХАЖУУД ШАЛ ӨӨР ХҮМҮҮС Л ДЭЭ. БАРГИАДЫН ГЕНЕРАЛ ГЖ НЭГ ОРЧУУЛАГДАХГҮЙ ХАЧИН ЦОЛ БАЙНА. ЦОЛ МЭТ ДЭЭР ЗААВАЛ АМЕРИКИЙГ ДУУРАЙЖ ЯААХ НЬ ВЭ? БАРГИАДЫН ГЕНЕРАЛЫГ БИ Л ЛАВ ГЕНЕРАЛ ГЭЖ ҮЗХГҮЙ6 ОДОО Ч ХУРАНДАА ЕРУНДА, ГЕНЕРАЛ МИНЕРАЛ БОЛСОН ҮЕ ДЭЭ ККК
Бригадын генерал гэдэг цол Орос Хятад хоёроос бусад улсад байдаг юм. Заавал тэр хоёрыг дагах ёстой юү. Дүрэмт хувцас нь бас ялгагдахгүй адилхан байх у? Таны бодол тэндээ л үлдэг дээ.
Сайдаар тавигдсан нөхрийг цэргийн хүн гэхэд хэцүү л юм. Улс төрч л юм байна. Цэргийн зэвсэг техник мэдэхгүй л нөхөр байна.
Албагүй. Бодлогоо зөв гаргахад энэ мэрэгжил яг таарна. Их буучин армийг яаж удирдах вэ дээ
Эрүүл мэндийн сайд нь гэрэл зурагчин хийж болоол байсан биздээ мал минь
Uuruu tulburtei bichuuleed bdiimuu yadiin?
Tsergin alban haagchdig erh zuin Huvid batalgaajuulsan buyantai hundeeee
Чадварлаг, бодолтой, бодлоготой, суурьтай генералдаа. Ажлыг ч шижигнүүлнэ дээ. Зоригтой шийдээд ажил гацаадаг, чадваргүй, худлаа далдайсан, долдой арын хаалгаар үсчиж орж ирсэн, цэрэг хувцастай энгийн, сэтгэлгүй, сэтгэдэггүй малаас дор юмнуудаас яамаа хурдан цэвэрлэх хэрэгтэй.
Ямар ч байсан барилдаж цагдаа төгссөн,яс үндэс нутаг ус донгосдог орос Хэнтийн Бат Эрдэнийн хажууд Ерөнхийлөгчид дэвшээд,Төв аймгийн Ми овогт алдарт уяачийн бөх болоод сэвээд байхгүй хүн байна. Үзэл баримталаасаа эхлээд шинэчлэл хэрэгтэй болсон армиа бол мэдэх хүн одоо хэрэгтэй.Оросын цэргийн онолд Зөвлөлт Хятадтай байлдахад нутаг дэвсгэр дэд бүтцээ өгөх л үүрэгтэй өөрийн толгойгүй дайны мах,оросжсон манкуртууд одоо Монголчууд биш.Арми терроризмтэй тэмцэх хөнгөн цомхон бүтэцтэй болох болчихоод 30 жил өнгөрчихөөд байна.
Tegleech J.Enhbayr bol bas l zangaragtai uls turch shuu.Shiidvertei.tulhtai huniig huuli shuuhdee tomiloosoi.Zagdjaviig tomilj bhaar.
Зангараг ч мэдэхгүй. Цэргийнхэний төлөө дуугардаг хцуль эрх зүйг нь шийдвэрлэхэд дэмждэг нь үнэн. Гэхдээ сайд бол хийж чадаагүй. Тэтгэвэртээ гарсан үеэ өнгөрөөсөн мэдлэг чадвар нимгэн поп хэдэн хөгшчүүлийг яамаар баахан цуглуулж оодруулсан. Ер нь гараас нь юм гарахгүй нөхөр тэр Ж.Э чинь
Цэргээс дэслэгч цолтой халагдаад сүүлд дарга болсон хойноо гуйж гувьшиж хурандаа цол авсан хуурамч хурандаа Хүрэлсүх наад цолоо буцаамаар юм.
Цэрэг дэглэх гэгч харгислалыг тас зогсоох гэнэрал гарч ирээсэй.
Дэг Монголоос зөвхөн кирилл Орос бичиг Оросуудын өмнө сөхөрдөг үхээнц сэтгэлгээтэй, пизда хараалтай л хамт явна. Оросын армид дэг Орос расист онолд суурилж анги салбаруудад алба хаагчдыг хуваарилж ирснээс аль нэгд нь нэг үндэстний давамгайлал үүсдэгээс үүссэн байдаг. Барилгын,төмөр замын ангиуд болон үйлчилгээний ангиудад нь багуудыг, Сибирь Төв Азид бол 100% Ази доод төрөлтнүүд л алба хааж ирсэн. Элит,шугамын ангиудад эсрэгээрээ зөвхөн дээд төрөлтөн Орос слав Грузин Армян Балтийн үндэстнүүд алба хаадаг. За тэгээд Төв Орос баруун зүгт Дорнод Европ бол тэр тусмаа 100%.Гэтэл буриад казахуудыг хасаад Монголын армид 80% нь Монголчууд тул дэг үүсэх бодит шалтгаан байгаагүй ч арми бүхлээрээ Оросын армийн бамбай доод, дайны малнуудын бүтэц байсан.Одоо гэтэл "дээд төрөлтөн Европчууд" гараад 30 жил болчихоод байхад оросжсон Монгол кирилл бичгээр бичиж пизда хараалаар ярилцан Оросуудын зааж өгсөн өөрийнхөө худал түүхийг үзэж судалсаар байгаа.Орос буриадуудын өмнө өвдөг нь чичирдэггүй Монгол хэрэв байсан бол ганц зарлиг гаргаад л кирилл бичгийг хөөж Дэлхийн латин үсэгт шилжихэд л Орос сэтгэлгээ Монголоос дэгтэйгээ хараалтайгаа,гадагшаагаа хужаа америк гэж дотроо дөрвөд хасаг хужаа эрлийз гэж бие биенийгээ доромжилтойгоо бүгд арилна.Ганцхан дэгийг арилгая гэвэл бас ганц тушаал гаргаад л яс шийтгэдэг болход энэ асуудал хялбар шийдэгдэнэ.Ганцхан зориг хүсэл л алга даа.